Английн иргэн, 20 настай Рийс Витерборн (Rhys Weatherburn) хэмээх залуу Валентиний өдрөөр найз охин Шэнон Фидж (Shannon Fidge)-тэйгээ үдшийг романтик өнгөрүүлэн зоог барьж, Лондон хотын дээд зэрэглэлийн “The Ritz” зочид буудалд 320 фунтын хамгийн тансаг өрөөг захиалжээ. Гэтэл тэд буудлын ресторанд хооллох үеэрээ багагүй маргалдаж, найз бүсгүй нь болох Шэнон зочид буудалд захиалсан өрөө лүүгээ түрүүлж оржээ. Тун удалгүй буудлын ажилчид эмэгтэй хүний зүр
Ажилчдыг очиход бүсгүй нилээд их уйлсан, чичирч айсан байдалтай байсны дээр, залуу багагүй халамцуу байдлаар “Юугаа хараав? Би энд найз охинтойгоо секс хиймээр байна. Даанч энэ өлөгчин намайг ойртуулахгүй байна” хэмээн зандарч, бүсгүйн гарыг чанга базаж байсан гэнэ. Мөн бүсгүйн нүүрэнд хурууны ором тод гарч, үс нь арзайсан байжээ.
Бүсгүйг ресторанаас гаран буудлын өрөөнд орох үеэр Рийс (залуу) архи амссан байв. Тэрээр угийн архинд дуртай гэдгээ цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлсэн бөгөөд эл болсон явдлаа өөрийн буруу биш, архины буруу хэмээн хэлсэн байна.
Түүнчлэн “Миний найз охин намайг ойлгоод, миний архинд донтсон энэ занг засч, надтай үлдэх болно” хэмээн ярьсан нь олон хүний дургүйг хүргэжээ. (Хэрэг гарсан "The Ritz" тансаг зэрэглэлийн зочид буудал)
Буудлын ажилчид тэр даруй цагдаа дуудан, цагдаагийнхан түүний хэргийг шүүхэд шилжүүлэн, Рийс Витерборныг хүчирхийлэл, танхайн хэрэгт буруутган, мөн бусдын эд хогшилд их хэмжээний хохирол учруулсан хэргээр түр саатуулж, шүүх хурлыг 3-р сарын 2-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.
Залуус минь, эмэгтэй хүнийг жаахан ч болов хүндлээд, цаг ямагт уур уцаар, хүсэл тачаалыг бус, эрүүл ухамсрыг урьтал болгож яваарай.