Хүнсээ хэрхэн удаан хадгалах вэ?

2016-02-17, 13:05
11,449

Цагаан сараар авчихсан жимс ногоо тань хөргөгчинд удаан хадгалах гэхээр хөлдчих гээд, харанхуй газар хадгалах гэхээр муудчих гээд байна уу? Тэгвэл танд яг одоо хэрэгтэй мэдээллийг хүргэе. Мөнгөө хэмнэж, хүнс ногоогоо шинэхнээр нь хэрэглэе гэвэл дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Хүнсээ хэрхэн удаан хадгалах вэ?

1

Ойн жимс жимсгэнүүд бусад жимсээ бодвол илүү хурдан муудаж, исэх хандлагатай байдаг. Тиймээс шинэхэн амтаар нь илүү удаан хадгалахыг хүсвэл хүйтэн ус, алимны цуу хоёрыг 3:1-ийн харьцаатай найруулаад, жимснүүдээ хийгээд нэг удаа зайлна. Дараа нь хүйтэн усаар сайтар угааж зайлаад хөргөгчиндөө хийгээрэй.

2

Жимс жимсгэнийг болж өгвөл хуванцар сав, гялгар уутанд хийхгүй байх хэрэгтэй. Энэ нь хурдан муудах гол шалтгаан болдог төдийгүй найрлаганд нь агуулагдах хорт бодис жимстэй урвалд ордог. Тиймээс паалантай сав юмуу, шаазан саванд хийн, хөргөгчинд хадгалж байхыг зөвлөе.

3

Яншуй, базилик зэрэг нарийн ногоог хөргөгчинд хийн хадгалахдаа хуванцар саванд давхар хийгээд, дээрээс нь сайтар таглаад хадгална.

4

Хэрчээд үлдсэн ногоон сонгиныг хаях ч хэцүү байх ч хэцүү үе бий. Тэгвэл ундааны хуванцар саванд хийн хөлдөөгөөд хэрэглэхэд амт чанар, ааг болон хэлбэрээ ч алддаггүй сайн талтай.

5

Төмсийг хэдийгээр хөргөгч, болон харанхуй газар хадгалаад байхад л маш хурдан үрсэлж, соёолоод, хөгцөрчихдөг. Тиймээс төмсөн дотроо ганц нэг ширхэг алим хийгээрэй. Энэ нь хурдан соёолохоос хамгаална. Харин сонгино, төмс хоёрыг нэг дор хадгалж болохгүй. Учир нь сонгино төмсийг хурдан муутгадаг байна.

6

Хатуу бяслагийг хадгалахдаа гадуур нь цөцгийн тос нимгэн түрхээд, хүнсний зориулалттай калькан цаасаар ороож хадгална.

7

Гадил жимс бол хамгийн амархан мууддаг. Шинэхэн, хатуу хэвээр нь хадгалахыг хүсвэл үзүүрийг нь хүнсний скочоор сайтар ороож боох хэрэгтэй. 5 хоногтоо л айлтгүй хадгалж болно.

8

Улаан лоолийг ихэнх хүмүүс нийлэг гялгар уутанд хийн хадгалдаг нь маш буруу. Ингэснээр амархан муудаж зөөлрөн, шимт чанараа алддаг. Харин түүний оронд цаасан уутанд хийж байгаарай.

9

Нарийн ногоо, салатны байцаа зэргийг гялгар уутанд биш, харин саванд хийгээд дээрээс нь салфеткаар бүтээвэл илүүдэл чийгийг шингээж, зөөлрөх, муудахаас хамгаалж чаддаг.

10

Боловсруулсан самар бол хадгалалт сайн даадаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм. 6 сар хүртэлх хугацаагаар хадгалахыг хүсвэл вакум шилэн болон хуванцар саванд хийгээд хуурай сэрүүн нөхцөлд хадгалж болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()