Дэлхийн хамгийн тачаангуй илбэчид

Ер бусын үзүүлбэрүүдийг үнэхээр чадварлаг үзүүлдэг илбэчдыг хараад бид өөрийн эрхгүй л дуу алддаг шүү дээ. Яаж ийм байж боломгүй зүйлсийг хурууныхаа үзүүрээр хийчихэж байна аа гээд л...Тэгвэл та бүхэндээ яг л үлгэрийн киног санагдуулам үзэсгэлэнтэй, ер бусын илбэчин бүсгүйчүүдийг танилцуулах гэж буйдаа таатай байна.

Дэлхийн хамгийн тачаангуй илбэчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Могой эзэгнэгч Мария Гара (Maria Gara)

Үзэсгэлэнтэй дүр төрхтэйгээс гадна лусын амьтан могойг төвөггүйхэн эрхшээлдээ оруулж чаддаг, ховсын чадвартай энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй ихэвчлэн насанд хүрэгчдэд зориулсан илбийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг. Тэрээр анхандаа загвар өмсөгч, моделийн чиглэлээр карьераа эхлүүлсэн ч, илбэчин болсноор хүмүүст танигдаж эхэлсэн.

Могой эзэгнэгч Мария Гара (Maria Gara)

Видео

2 Илбийн хатан Скарлетт (Scarlett)

Скарлетийн хувьд тэрээр урьд нь бүжигчин байсан. Түүнчлэн жүжиглэх нь түүний хобби байсан гэхэд болно. Тиймдээ ч тэрээр өөрийн бүжигчний карьераа орхиж, ийнхүү илбийн ертөнцөд эргэлт буцалтгүйгээр орсон юм. Төрөлхийн авьяасаа гоо үзэсгэлэнгээрээ чимсэн илбэчин бүсгүйд, сонгосон зам нь амжилтыг авчирсан юм.

Илбийн хатан Скарлетт (Scarlett)

Видео

3 Шидийн мастер Нин Цай (Ning Cai)

Сингапурын алдартай илбэчин бүсгүй Нин Цай, Азийн тоотой хэдэн чадварлаг илбэчин бүсгүйчүүдийн нэг юм. Түүнчлэн хүүхэд байхаасаа л илбийн ертөнцөд дурлах болсон тэрээр бүхнийг өөрийн хичээл зүтгэлээрээ сурч авсан. Ингээд бодохоор тэрээр үнэхээр хичээнгүй зан чанартай, үзэсгэлэнтэй бүсгүй байгаа биз.

Шидийн мастер Нин Цай (Ning Cai)

Видео

4 Хатагтай Амила (Amila)

Германы авьяаслаг үзэсгэлэнтэй илбэчин бүсгүй Амила өөрийн цахим хуудсандаа, “ Би өөрийнхөө амьдралыг илбэ шидгүйгээр төсөөлж чадахгүй. Хэрвээ би тэрхүү замаар яваагүй бол амьдралдаа нөхөж баршгүй том алдааг гаргах байсан” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр хүүхэд байхаасаа л илбэ, ид шидэнд нугасгүй дурлах болсон гэнэ билээ.

Хатагтай Амила (Amila)

Видео

5 Мара Казань (Mara Kazan)

Нидерландын үзэсгэлэнтэй илбэчин бүсгүй, Мара Казань  хамтран зүтгэгч илбэчид болох Оскар (Oscar), Ренцо (Renzo) нарын хамтаар гайхалтай илбийн үзүүлбэрүүдийг тун ч, чадварлаг хийж гүйцэтгэдэг. Түүний шүтэн бишрэгчид борооны дараах мөөг шиг л улам олон болсоор байгаа юм.

Мара Казань (Mara Kazan)

Видео

6 Лаура Лондон (Laura London)

Гал улаан үстэй, тачаангүй дүр төрх бүхий Английн илбэчин Лаура Лондон дээдсийн гэр бүлээс гаралтай нэгэн билээ. Гэсэн хэдий ч тэрээр гоёмсог хувцас, ихэмсэг төрхөөсөө татгалзан рок од мэт төрхийг бүрдүүлэн илбийн амьдралд өөрийгөө зориулсан. Түүнчлэн түүнийг үргэлж хүнд хэцүү, ур чадвар шаардсан үзүүлбэрүүд хүлээж байдаг гэнэ.

Лаура Лондон (Laura London)

Видео

7 Конни Бойд (Connie Boyd)

Үзэсгэлэнтэй илбэчин бүсгүй хүүхэд байхдаа баллетийн сургуульд суралцдаг байжээ. Бүжигчний чиглэлээр явсан боловч төдийлөн сэтгэлд нь хүрээгүй тул тэрээр хувиараа илбийг сонирхон суралцах болжээ. Улмаар түүнд илбэ улам бүр татагдан, тэрхүү ертөнцөд эргэлт буцалтгүйгээр орсон гэдэг.

Конни Бойд (Connie Boyd)

Видео

8 Кристен Ламберт (Kristen Lambert)

Шидтэний туслахаас өдгөө алдартай шидтэн болтлоо өсөж чадсан авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүй бол Кристен Ламберт юм. Тэрээр хиймэл эд зүйлстэй бус үзэгчдэд байгалийн хүч, жинхэнэ илбийг үзэгчдэд харуулахыг зорьдог гэнэ. Түүнчлэн өөрийн мэргэжилдээ ухаангүй дурласан учраас, юуг ч хийхэд бэлэн хэмээжээ.

Кристен Ламберт (Kristen Lambert)

Видео

9 Кристи Toгучи (Kristi Toguchi)

Японы үзэсгэлэнтэй илбэчин бүсгүй Кристи Тогучи хөзрийн илбээр мэргэшсэн гэхэд болно. Тэрээр өөрийн эдгээр үзүүлбэрээрээ дэлхий дахинаа танигдаж чадсан, ховорхон илбэчдийн нэг билээ. Тэр ч утгаараа өдгөө Хонгконг, Япон зэрэг Азид төдийгүй дэлхий дахинаа олон шүтэн бишрэгчтэй болсон юм.

Кристи Toгучи (Kristi Toguchi)

Видео

10 Алана Mолманн (Alana Möhlmann)

13 наснаасаа илбийн ертөнцөд хөл тавьсан Германы илбэчин бүсгүй гарын үзүүлбэрээрээ алдартай. Магадгүй та ч гэсэн түүнийг үзээд гайхшрах нь лавтай юм. Илбийн ертөнцөд хувьсгал хийсэн энэхүү үзүүлбэр нь олон хүмүүст хүрч чадсан билээ. Тэрээр өөрийн энэхүү үзүүлбэрээрээ 2011 оны Германы "Шилдэг илбэчний шагнал"-ыг хүртсэн байдаг.

Алана Mолманн (Alana Möhlmann)

Видео

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()