1
Кэти Перри (Katy Perry)
Дуучин Кэти Перри анх 16 насандаа “Volvo” машины урд талын суудалд охин насаа үджээ. Тэрээр 2014 оны хоёрдугаар сард GQ сэтгүүлд өгсөн ярилцлагандаа, "Яг л кинон дээр гардаг хайрын хэсэг шиг байсан, лааны гэрэлд Jeff Buckley-гийн "Grace" дууг сонсоод машин дотроо хайртай залуутайгаа шөнийг өнгөрөөнө гэдэг чинь үнэхээр их аз жаргал" хэмээн олзуурхан ярьжээ.
2
Уилл Феррелл (Will Ferrell)
Инээдмийн жүжигчин Уилл Феррелл, коллежид орох эхний жилдээ анх удаа охинтой энгэр зөрүүлсэн гэдэг. Тэрээр энэ талаараа алдарт “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Анхных гэдэг утгаараа, бүх зүйл үнэхээр сонин байсан. Найз минь урьд нь надад хэрвээ чи охинтой унтвал заавал бэлгэвч хэрэглээрэй гээд өөрийнхөөгөө өгсөн нь харин азаар хэрэг болсон шүү” гэсэн юм.
3
Камерон Диаз (Cameron Diaz)
Шаргал үст үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Камерон Диаз алдарт “Playboy” сэтгүүлд 2010 онд өгсөн ярилцлагадаа, 17 насандаа тухайн үед үерхэж байсан найз залуу Карлос-де-ла-Торре (Carlos de la Torre)-д охин насаа өгсөн талаараа ярьсан байдаг. Тэрээр энэ талаараа, “ Тэр үнэхээр муугүй байсан шүү. Надад үнэхээр сайхан байсан” хэмээн хэлсэн удаатай.
4
Ким Кардашян (Kim Kardashian)
Өдгөө хоёр хүүхдийн ээж, өөрийн бизнесээ амжилттай эхлүүлж байгаа реалити шоуны од Ким Кардашиан анх 14 насандаа Попын хаан Майкл Жексоны үеэл Ти Жэй Жексонтэй энгэр зөрүүлж үзсэн тухайгаа алдарт Опра Винфригийн шоуны үеэр хэлсэн. Тэрээр энэ тал дээр ямар ч туршлагагүй байсны дээр жирэмслэлтээс хэрхэн хамгаалах ямар ч мэдлэггүй байсан нь ойлгомжтой. Тиймээс ээжээсээ зөвлөгөө хүртэл авсан гэдэг шүү.
5
Шиа ЛаБеф (Shia LaBeouf)
2007 онд дэлгэцнээ гарсан “Transformers” киноны од, жүжигчин Шиа ЛаБеф, бараг хүүхдээрээ шахуу байхдаа охинтой энгэр зөрүүлж байжээ. Тэрээр “Playboy” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Мэдээж ямар ч залуу анх хүнтэй унтаж байхдаа, тэр охиндоо зандан гэдгээ хэлэхээс ичнэ шүү дээ. Би ч гэсэн тэдний л нэг байсан. Би түүнд, зүгээрээ хонгор минь, бүх зүйл миний гарт байна гэж хэлсэн. Урьд нь тэр талаар зөндөө бичлэг үзэж байсан
6
Ферги (Fergie)
“Black Eyed Peace” хамтлагийн цорын ганц эмэгтэй гишүүн, үзэсгэлэнтэй бүсгүй Ферги анх 18 насандаа охин насаа үджээ. Тэрээр энэ талаараа “Би хэзээд сексийн тал дээр нээлттэй хүн. Тэр ч утгаараа миний анхных тийм ч муу байгаагүй шүү” хэмээн хэлж шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ.
7
Жастин Тимберлейк (Justin Timberlake)
Дуучин Жастин Тимберлейкийн хувьд тэрээр анх 14 настай байхдаа тухайн үед үерхэж байсан Даниэль Дитто (Danielle Ditto) хэмээх охинтой энгэр зөрүүлж байсан гэдэг. Диттогийн хувьд ч гэсэн Жастин түүний анхны эр хүн байжээ.
8
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Сахилгагүй гэмээр үйлдлүүдээрээ үргэлж олны нүднээ ил байдаг жүжигчин, дуучин Линдсей Лохан 13 насандаа охин насаа үджээ. Түүний насан дээр охид үлээдэг бохь, үрлэн чихэр, дээс, хүүхэлдэйхэн эргүүлээд л явдаг даа уг нь...
9
Эштон Катчер (Ashton Kutcher)
Жүжигчин Эштон Катчер, “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Миний анхны секс ердөө хоёр минутын хугацаанд болж өнгөрсөн. Бид ээж аавыгаа эзгүйчлэн ойн цоорхойд хийж билээ. Даанч би үнэхээр сандарсан, хэрхэн зөв хийхээ ч мэдэхгүй байсан. Түүнээс 2 жилийн дараа тэр охинтой уулзаж дахин секс хийсэн. Тэр удаагийнх эхнийхээс хавьгүй илүү болсон шүү” хэмээжээ.
10
Бритни Спирс (Britney Spears)
Ихэнх хүмүүс түүнийг дуучин Жастин Тимберлэйкт охин насаа өгсөн хэмээн боддог. Гэвч түүний анхны шөнө үүнээс бүр эрт, 14 настайд нь болжээ. Тэрээр ахлах сургуулийнхаа хөл бөмбөгийн тамирчин хүүд нандин бэлгээ бэлгэлсэн гэдэг.
11
Жорж Клуни (George Clooney)
Жүжигчин Жорж Клуни, “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Би үнэхээр залуу, халуун, туршлагагүй 16 насандаа анх охинтой энгэр зөрүүлж байлаа” хэмээн ичингүйрэн хэлсэн байдаг.
12
Жонни Депп (Johnny Depp)
Олны хүндэтгэлийг хүлээсэн гайхалтай жүжигчин маань зандан үеэ анх 13 орчим настай байхдаа үдсэн хэмээн “The Rolling Stone” сэтгүүлд 1998 онд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
13
Анжелина Жоли (Angelina Jolie)
Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй 2007 оны 4-р сард “OK!” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Би анх 14 настай байхдаа найз залуутайгаа дотно харилцаанд орж байсан. Мэдээж тэр үед жаахан байсан болохоор сэтгэл хөдлөл, ханамж зэргүүд хангалттай санагддаггүй байсан. Тиймдээ ч би өөрийн мэдэлгүй хутга аваад түүний биеийг зүсчихсэн. Тэр ч гэсэн намайг зүссэн. Өвдөлт гэхээсээ илүү нэг тийм сонин мэдрэмжийг мэдэрч билээ" хэмээн хэлсэн удаатай.
14
Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)
Өдгөө олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж, өвөртөө оруулсан сүйхэйтэй жүжигчин залуу Леонардо ДиКаприо анх 17 насандаа охинтой энгэр зөрүүлж байжээ. Тэрээр энэ талаараа, “Энэ бол хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж. Түүнийг анх мэдэрсэн мөчөө би хэзээ ч мартахгүй” хэмээн хэлсэн удаатай.