Таныг гайхшруулах хүчирхэг гэрэл зургууд

2016-02-15, 16:42
8,088

Өдөржин ажлынхаа бүгчим өрөөнд суун, өмнөх ажилдаа дарагдсаар бүр хэвшил болов уу? Тэгвэл танд жаахан ч гэсэн амралт болох, орчлон хорвоо сайн сайхан, өнгөлөг гэгээлэг зүйлсээр дүүрэн гэдгийг сануулах энгийн хэрнээ эгэлгүй сайхан гэрэл зургуудыг толилуулъя. Уншигч та бүхний сэтгэлд нийцнэ хэмээн бид итгэж байна.

Таныг гайхшруулах хүчирхэг гэрэл зургууд

1

Гейша нар бие биенээ ихэд хүндэтгэн, үргэлж дулаан инээмсэглэлээр мэндчилж харьцдаг. Гейша гэдэг нь “урлагийн хүн” гэсэн утгатай үг бөгөөд үйлчлүүлэгчдээ дуу, бүжиг, хөгжмийн зэмсгээр зугаацуулан, уламжлалт ёсны дагуу цай аягалж өгөх үүрэгтэй байдаг.

2

Дани улсад яг ийм байшингийн хэлбэртэй мод байх бөгөөд салхитай үед байшинг хамгаалж, нартай үед сүүдрэвч болж өгдөг аж.

3

Гималай-Персийн эрлийз гаралтай, Колонел (Colonel Meow) хэмээн энэ муур 2014 онд Гиннесийн номонд “Хамгийн урт, өтгөн үстэй муур” төрөлд багтсан байна. Түүнийг тэврэхэд хичнээн зөөлхөн байх бол?...

4

Италид үдийн зоог баривал нэг иймэрхүү...

5

АНУ-ын байгалийн үзэсгэлэнг цогцлоосон, халуун рашаант “Yellowstone” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зам руу гарч ирж буй одос үхрийн сүрэг. Уг газар Монтана, Идахо уулуудын бэлээр орших, халуун рашаан, гайхамшигт хавцал, тунгалаг ариун гол мөрөн, онгон дагшин ширэнгэн ойтой дархан цаазат газар юм.

6

Мексикийн энэхүү “Seven Mile Bridge” гүүрэн дээгүүр гүйж буй 1500 гүйлтийн тамирчдыг холоос харахад үнэхээр жижигхэн харагдах аж.

7

Италийн Тускани дахь Саммезано цамхагийн дотоод засал чимэглэл геометрийн маш нарийн хэмжилт болон өнгөний төгс зохицлыг гайхалтай уялдуулсан байдаг. Энэ бол жуулчдын очих дуртай газруудын нэг юм.

8

Польшид байдаг харааны төөрөгдөл бүхий “толгой эргүүлэм” бодит барилга.

9

Өнчирч үлдсэн зааны тугалуудыг хариуцагч Кени улсын амьтны хүрээлэнгийн ажилтан. Тэдний нөхөрлөл үнэхээр бат бэх бололтой.

10

Ирландад жил бүр улаан үстнүүд нэг дор цугларч баяраа тэмдэглэдэг. Төрөлхийн улаан үс бол бор, шар, хар үсийг бодвол маш ховор бөгөөд ийм үстэй хүмүүс зан чанарын хувьд ч гэсэн давтагдашгүй байдаг байна.

11

Ираны нэгэн сүмийн дотор тал нь бүхэлдээ болор эрдэнэ, маргад эрдэнээс бүтэх аж. Яг л үлгэрийн ордон мэт харагдаж байгаа биз?

12

Хавайд ургадаг Хала модны жимс. Маш ховорхон ургадаг учир Хавайд төдийгүй дэлхийд эрэлт ихтэй, хосгүй үнэтэй жимс ажээ.

13

Цөлд бэлчиж буй тэмээн сүрэг. Эхлээд харахад хадны сүг зураг мэт боловч, яг үнэндээ хар нь тэдний сүүдэр юм.

14

АНУ-ын Калифорни мужид байдаг цэвэр модон энэхүү байшин нь сансрын долгион хүлээн авдгаас гадна, дуу чимээний төгс дуугаралтыг цогцлоодгоороо онцлог ажээ.

15

Филиппинчүүд Баклараны сүмд мөргөл үйлдэж, ертөнцийн эзэн Есүс Христэд мөргөж байна.

16

Исландад, 2011 онд болсон галт уулын дэлбэрэлтээс амьд үлдэж чадсан азтай хургыг бяцхан хүү тэврээд явж байна.

17

Японы гэрэл зурагчин Такехито Мияатакегийн авсан галт уулын гэрэл.

18

Нью-Йорк хотод байдаг Яаой Кусамогийн толин өрөө. Дан толь, гэрлээс бүрдэх энэ өрөөнд хүссэнээрээ селфи авч болно.

19

Японы “Nissin-Ajinomoto” компанийн бэлэн гоймонгийн хачирхалтай зар сурталчилгаа.

20

Дэлхийн хамгийн том хөнжилөн шат нь Финляндын Хелсинкигийн ариун сүмийн үүдэнд байдаг.

21

Исландын мөсөн уулын хэлтэрхий.

22

“Пиццагаа хэзээ идэх юм бол оо...”

23

АНУ-ын Калифорни мужид каннабис хэмээх мансууруулах бодис тариалдаг эгч дүү гэлэнмаа нар. Тэдний тариалдаг ургамал эмийн аргаар хэрэглэгддэг бөгөөд үүгээрээ өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүсийг илааршуулдаг гэнэ.

24

Японы Фүшимид байх гайхамшигт хийд.

25

Австралиас олдсон чулуужсан дун. Хосгүй ховор эрдэнэ биш гэж үү?

26

Парагуа улсын Гуарани үндэстэн бяцхан охин үхсэн хархыг тэврэн явж байна.

27

Зэрлэг адуун сүрэг

28

Германы Берлин хотод байх “АкуаДом” зочид буудлын дэлхийд ховорхон акуариуман цахилгаан шат. Үүгээр явж үзмээр байна уу?

29

Хүний биеийн ясыг микроскопоор томруулж харвал...

30

Албинос тогос. Энэ нь нэг төрлийн өвчин байдаг аж.

31

Таны харж байгаа энэ аварга туна загасыг Шинэ Зеландын нэгэн загасчин барьсан гэнэ.

32

Калифорни мужийн Сан Диегод байдаг цэцгийг талбай дээрээсээ ингэж харагддаг.

33

Нью-Йорк хотод 300,000 хүн цаг агаарын өөрчлөлтийн төлөө нэгдэн жагсаж байна.

34

Америкийн Вениц гэгддэг Флорида мужийн Форт-Лаудердале хот.

35

Аварга том хамарны нүх шиг харагдах энэ зүйл бол цэнхэр халимны амьсгалын эрхтэн юм.

36

АНУ-ын Аризона мужид Сүмийн соёл боловсролын хэргээр цугларсан 12 мянган хүн.

37

Ирландын Дингл эрэгт амьдардаг делфин.

38

Шоргоолжны нүдийг микроскопоор 20 дахин томруулж харвал...

39

Францын их хувьсгалын үеэр амиа алдсан цэрэг, харуулуудын дурсгалд сийлсэн арслан, Швейцарь улс

40

Вашингтон мужийн “Olympic National Park”-д байдаг уулархаг эрэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()