1
Лондонгийн тус загварын шоунд 1000 орчим зочид хуран цугларсан гайхалтай үдэш болжээ. Шоунд оролцсон загвар өмсөгчид бүгд 18-25 насны 200 орчим оюутнуудаас сонгогдсон 20 эрэгтэй, эмэгтэй оюутнуудаас бүрдсэн байна.
2
Сонирхолтой нь тэдгээр загваруудыг Кембриджийн их сургуулийн оюутнууд өөрсдөө зохиосон бөгөөд харин тэдгээрийг тус сургуулийн сонгогдсон суралцагчид өмсөж, тайзнаа гарсан ажээ.
3
Мөн тэд Английн загвар зохион бүтээгч Аманда Уэйкли (Amanda Wakeley)-гийн хагас нүцгэн загвартай хувцаснуудыг үнэхээр зоримог өмсөж, олон хүний өмнө алхсан юм. Шоунд ирсэн үзэгчид тэдгээр оюутнуудыг хараад мэргэжлийн бус гэдэгт нь төдийлөн итгэж өгөхгүй байгаа нь анзаарагдаж байв.
4
Дашрамд дуулгахад, энэхүү гайхалтай загварыг урласан оюутнууд бүгд хувцас загвараас тэс хөндлөн мэргэжилтэй байх аж. Авьяас гэдэг хүний нас, мэргэжил сонирхол зэргүүдээс үл хамааран бурхнаас хайрласан бэлэг гэлтэй. Тэдгээр оюутнууд энэхүү бүтээл дээрээ ихэвчлэн шөнө оройн цагаар ажилладаг байсан гэжээ. Учир нь өдөрт нь хичээлдээ явах тул чөлөөт цаг төдийлөн олддоггүй байсан нь ойлгомжтой юм.
5
Тэдгээр загвар өмсөгч оюутнуудын тайзан дээр гарах хуваарь, хувцаслалт зэргийг шоуны уран бүтээл эрхэлсэн захирал Фло Олдей (Flo Allday) хариуцаж ажилласан гэдэг. Тэр ч утгаараа шоу эхлэхээс төгсөх хүртлээ нягт нарийн зохион байгуулалтан дор, ямар нэгэн алдаа мадаггүй амжилттай болж өндөрлөжээ.
6
Загвар өмсөгч бүсгүйчүүд хөх гарч, бие нэвт гэрэлтсэн ил задгай хувцсыг өмсөхөөс огтхон ч цэрвэлгүй, түүнийг урлагийн бүтээл мэтээр хүлээн авч, тайзнаа үнэхээр амжилттай танилцуулсан байна.
7
Тэдгээр моделиуд хамтран суралцаж байгаа туршлага багатай загвар зохион бүтээгч оюутнуудын загварыг өмсөхөөс цээрлэлгүй, харин ч өөртөө итгэлтэй урам зоригтойгоор хамтран ажилласанд шоуны утга учир оршино. Түүнчлэн хэр баргийн мэргэжлийн дизайнерийн хүсээд хүсээд гарч чаддаггүй тайзан дээр сонирхогчийн түвшний оюутнууд загвараа танилцуулсан нь үнэхээр том амжилт юм.
8
Тэд энэхүү шоугаараа өөрийн сургуулийн нэр хүндийг олонд илүү далайцтайгаар таниулаад зогсохгүй, хүн бүхэн мөрөөдлөө биелүүлж чадна гэсэн санааг нийт оюутан залуус, өсвөр үеийнхэндээ хүргэсэн юм.
9
Тус шоу нь үзэгчид моделиудын дунд үнэхээр нээлттэй, чөлөөтэй биеэ барьсан байдалгүйн дээр үнэхээр доргио болж чадсан хэмээн үзэгчид ам сайтай байгаа гэнэ.
10
Албаны хүмүүс тэрхүү шоун дээр танилцуулсан загваруудыг улам баяжуулан, түүгээрээ шинэ брэнд гаргах бодолтой байгаа ажээ. Залуус өөрсдөө бүтээсэн болохоор тэдгээр загварууд олон хүмүүст хүрсэн бүтээл болж чадна гэдэгт шоуны хамт олон итгэлтэй байгаа гэнэ.
Ингээд шоуны талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургуудаас хүлээн авна уу.
Видео