Ази гаралтай одууд

Зарим олны танил, санаанд ч оромгүй алдартнууд өөрсдийгөө Ази гаралтай хэмээн тодорхойлдог. Бид түүнийг нь сонсоод “Хөөх үнэхээр тийм байдаг гэж үү?” хэмээн дуу алддаг нь нууц биш. Тэгвэл та бүхэндээ зориулаад Ази гаралтай урлаг соёлын алдартнуудыг танилцуулья.

Ази гаралтай одууд

1 Ванесса Хадженс (Vanessa Hudgens)

Алдарт Диснейн бүтээл “High School Musical” киногоороо бид бүхэнд танигдсан жүжигчин Ванесса Хадженс хэд хэдэн уран бүтээлүүд дээрээ испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүнээс нь үүдэж, жүжигчин бүсгүйг Испани гаралтай хэмээн нэг бус удаа хэвлэл мэдээллүүдээр шуугиж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр Испаниас гадна Ирланд, Филиппин, Хятадаар чөлөөтэй ярьдаг. Учир нь түүний эх Филиппинийн Манилад төрсөн гэдэг.

Ванесса Хадженс (Vanessa Hudgens)

2 Киану Ривз (Keanu Reeves)

Канадын алдартай жүжигчин, Матрикс киногоороо бид бүхнийг хайр хүндэтгэлийг хүлээсэн Киану Ривзийн ээж Британи хүн бол,  харин эцэг нь Хятад, Хавай гаралтай гэнэ. Алдартай, авьяаслаг жүжигчидийн ихэнх нь л Хятад гаралтай байх юм. Тэрээр хэдий тоглосон уран бүтээлүүдээсээ асар их ашиг олдог боловч бүхнээ сайн үйлсэд хандивладаг буянтай жүжигчин юм. Бусдын адил их зангаар биеэ чимээгүй түүнд урлагийнхан ам сайтай байдаг.

Киану Ривз (Keanu Reeves)

3 The Rock

Чулуу хочит жүжигчин залуугийн эцэг Африк, Канад, гаралтай бол түүний эх Ирланд Ази гаралтай ажээ. Тэгэхээр түүний нэгээхэн хэсэг нь Ази гэсэн үг юм.  Ингээд бодохоор алдартай уран бүтээлчид ихэнх нь Ази гаралтай байх юм даа.

The Rock

4 Тайга (Tyga)

Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner)-ийн найз залуу, реппер Тайга АНУ-ын Калифорни мужид төрж өссөн билээ. Тэрээр хагас Вьетнам цустай гэнэ. Та түүнийг үнэхээр ийм гэж төсөөлөөчгүй биз дээ.

Тайга (Tyga)

5 Ne-Yo

1979 онд Арканзас төрсөн, Африк-америк гаралтай дуучин Ne-Yo -ийн өвөг эцэг хятад хүмүүс байжээ. Түүний эх Африк-америк болон Хятад-америкийн хольцтой. Дуучин, бүжигчин, жүжигчин, ая зохиогч тэрээр эхнэр Monyetta  болон хоёр охинынхоо хамт амьдардаг.

Ne-Yo

6 Бруно Марс (Bruno Mars)

Дуучин Бруно Марсийн жинхэнэ нэрийг Питер Джин Эрнандес (Peter Gene Hernandez) гэдэг.  Магадгүй та түүнийг Испани гаралтай хэмээн бодож болох юм. Тиймээ, тэр Испани гаралтай. Гэвч бас Пуэрто Рико, Филиппинээс ч мөн гаралтай ажээ. Үнэхээр хачирхалтай байгаа биз.

Бруно Марс (Bruno Mars)

7 Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

Алдарт загвар өмсөгч маань Хятад хүмүүсийн үр удам гэнэ. Дэлхийн зургаан шилдэг супер моделиудын нэг болж байсан Наоми -ийн эх Ямайк хүн бөгөөд түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй эцэг нь Ямайк, Хятад гаралтай ажээ.

Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

8 Адриана Лима (Adriana Lima)

Гэрэлтсэн цэнхэр нүд, намирсан хар үс гэхчилэн Адрианагийн содон төрх нь яг үнэндээ, түүний цустай холбоотой гэвэл та итгэх үү. Учир нь 16-р зууны үед эхэлсэн Португалийн колончлолын дүнд Бразил, Португаль, Франц, Баруун Африкийн 80 сая орчим хүмүүс цус холилдсон юм. Адриана Лима хэмээх түүний нэрийн "Лима" нь Португаль нэрнээс эхтэй.  Хамгийн сонирхолтой нь, тэрээр өөрийгөө Япон гаралтай гэж хэлсэн удаатай.

Адриана Лима (Adriana Lima)

9 Энрике Иглесиас (Enrique Iglesias)

Испанийн авьяаслаг дуучин, ая зохиогч, Энрике Иглесиас, АНУ-д амьдардаг ч түүний ээж нь харин Филиппин гаралтай гэнэ. Тэрээр дуучин Хулио Иглисиасийн гуравдах хүү нь юм.

Энрике Иглесиас (Enrique Iglesias)

10 Николь Шерзингер (Nicole Scherzinger)

Алдарт “Pussycat Dolls” охидын хамтлагийн дуучин, жүжигчин үзэсгэлэнтэй төгс бие галбир, авьяасыг өөртөө цогцлоосон бүсгүйн ээж нь Орос гаралтай, харин эцэг нь Филиппин хүн ажээ.

Николь Шерзингер (Nicole Scherzinger)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()