Хүн болгоны хүсдэг секс төсөөллүүд

2016-02-14, 00:43
27,346
Хүн бүхний тархинд л “+18” сэдэвтэй олон зүйлс эргэлддэг. Арай та ганцхан өөрт чинь л ийм хачин, заримдаа бүр гаж ч гэмээр зүйлс бодогддог байх хэмээн айдаг юм биш биз? Санаа зоволтгүй дээ, бүх хүнд л ийм бодол төрдөг юм. Харин үүнийгээ хэлдэг нь “гаж донтон”-ы тоонд орж, өөртөө үлдээдэг нь энгийн нэгэн хэвээрээ үлддэг. Ингээд та бүхэн дараах хөгжилтэй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Хүн болгоны хүсдэг секс төсөөллүүд


1. Боол мэт харьцах
Ор хөнжлийн ажилд бага зэрэг түрэмгийлэл байхад илүү амттай болдог гэж ихэнх хүн боддог. Судлаачдын үзэж байгаагаар бүсгүйчүүдийн 46.7%, эрчүүдийн 59.6% нь өөрийгөө дарангуйлагч мэтээр төсөөлж секс хийх дуртай байдаг байна. Харин зарим хүмүүс яг эсрэгээрээ хамтрагчийнхаа боол нь мэт аяглах дуртай байдаг.



2. Санаанд оромгүй газар хийж үзэх
Сексийг унтлагын өрөөнд л ганцхан хийнэ гэсэн дүрэм байхгүй. Хүн гэдэг өөрөө уйдамтгай “амьтан” учир үргэлж л шинийг эрэлхийлж, сонирхолтой зүйлс бодож олон түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээж байдаг. Нийт эмэгтэйчүүдийн 81.7%, эрчүүдийн 82.3% нь нийтийн бие засах газар, ажлын байр, цахилгаан шат, байрны орц зэрэг газруудад секс хийхийг нууцхан хүсдэг байна.



3. Танихгүй хүнтэй секс хийх
Тохиолдлын гэж хэлж болох бэлгийн хавьтал эмэгтэйчүүдээс илүү эрчүүлд илүү их тохиолддог. Гэхдээ огт танихгүй хэн нэгэнтэй мартагдахааргүй халуухан шөнийг  өнгөрөөхийг хүн бүхэн л хүсдэг. Харин түүнийгээ зарим нэг нь үнэхээр сайн нууж чаддаг. Судалгаагаар бол нийт эрчүүдийн 73%, эмэгтэйчүүдийн 49% нь танихгүй хүнтэй санаанд оромгүй секс хийж байна хэмээн төсөөлдөг гэнэ.



4. Ил задгай секс хийх
Японд 500 хос зэрэг секс хийж Гиннесийн амжилт тогтоосон явдлыг та өмнө нь сонсож байсан байх. Тэднийг солиотой гэж бодох хүмүүс байх ч, эсрэгээрээ тэдэн шиг маш олон хүний өмнө эхээс төрсөн биеэрээ үүлэн борооны ажил хийж үзэх далдхан хүсэлтэй хүмүүс ч бас байна. Ихэнхдээ адал явдалд дуртай, сониуч зантай хүмүүс ингэж төсөөлдөг. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн 57%, эрчүүдийн 66% нь ингэж боддог ажээ.



5. Хүлүүлэх
Унтлагын өрөөндөө өөрсдийн гэсэн эротик зохиолыг бодит болгож үзэхийг хүсдэггүй хос гэж хаа ч байхгүй. Тэдний зохиолд яг л “Fifty shades of Grey”-д гардаг шиг орноос нь эсвэл гар хөлийг нь хүлж таашаал авах “хэсэг” чухал байр суурь эзэлнэ. Энэ кино гарснаас хойш ихэнх хүмүүс ийм төсөөллийг улам ихээр хүсдэг болсон гэхэд хилсдэхгүй.



6. Групп секс
Порно кино үздэггүй хүн гэж ховор. Тэд бүгд л порнон дээр гардаг шиг олуулаа секс хийхийг хүсдэг. Хамгийн сонирхолтой нь эрэгтэй хүмүүсийн 75%, эмэгтэйчүүдийн 27.5% нь л групп секс хийхийг нэг биш удаа төсөөлж байсан гэнэ.



7. Хэн нэгнийг нууцаар харах
Хэн нэгэн сайхан бүсгүйг эсвэл залууг хувцсаа тайчиж байхыг нууцаар харах сонирхолтой биш гэж үү? Санаанд оромгүй баримт дэлгэхэд эрчүүдийн 64%, бүсгүйчүүдийн 32% нь ингэж боддог гэнэ. Тэд ихэнхдээ хөршийнхөө хүнийг цонхны цаанаас, эсвэл хажуу өрөөнд амьдардаг хүнээ усанд орж байхад нь (“Миний хөрш чөтгөр” кинон дээр гардаг шиг...) нууцаар харахыг хүсдэг гэнэ шүү.



8. Камерт дүрээ мөнхлөх
Бүдэг улаан гэрэлд, тансаг зассан орон дээр яг л мэргэжлийн порно жүжигчид шиг аяглаж, өөрийн нүцгэн төрхөө бичлэг болгож үзэхийг эрчүүдийн 43,9%, эмэгтэйчүүдийн 32% нь хүсдэг гэжээ. Гэхдээ нэгэнт хийгдчихсэн бичлэг интернэтэд цацагдах магадлал 95%-тай байдаг гэнэ шүү.



9. Хэн нэгний шахалтаар хүчээр секс хийх
Хачирхалтай нэгэн зүйлийг уншигч танд л гэж шивнэхэд ихэнх хүмүүс удирдах албан тушаалтныхаа дарамтанд орж, секс хийж байна хэмээн төсөөлдөг нь судалгаагаар батлагджээ. Энэ нь нэг төрлийн хүчингийн хэлбэр бөгөөд эрчүүдийн 30.7%, эмэгтэйчүүдийн 29% нь ингэж боддог аж.



10. Хамтрагчийнхаа дээр нь бие засах
Сексийн хамтрагчийнхаа биен дээр, эсвэл нүүрэн дээр дур тавина гэдэг бол байж болох асуудал. Харин шээхийг хүснэ гэдэг нэг талаараа гаж дон, сэтгэцийн өвчин гэж хэлж болно. Гэхдээ энэ нь харьцангуй ховор буюу нийт эмэгтэйчүүдийн 3.5%, эрчүүдийн 8.9%-д төсөөлөгддөг зүйл юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()