“Aerie” брэндийн үүсгэн байгуулагч Женнефир Фойл (Jennifer Foyle) хэлэхдээ “Дотуур хувцасны модель гэхээр 90:60:90 харьцаатай биетэй, туранхай байх албагүй. Харин ч хэмжээ хамаарахгүй зөв галбиртай бүсгүй дотуур хувцсыг илүү амилуулж өгдөг. Тиймдээ ч бид Искраг шинэ нүүр царайгаараа сонгосон юм” гэжээ.
Эл явдлаас хойш удалгүй Искра цахим ертөнцөөр мандаж эхлэв. Инстаграм, фэйсбүүкт түүний фэн хуудсууд нээгдэж, олон мянган хүний анхаарлыг татан, өөртөө дурлуулах болсон байна.
Искраг анх 13 настай байхад ээж нь “Elle Girl” уралдаанд оролцуулж загварын гарааг нь тавьж байжээ. Түүнээс хойш өөрийн хүслээр усан спортоор хичээллэж, харин дэглэмийн хувьд бусад бүсгүйчүүд шиг хоолоо сойсонгүй. Энэ тухайгаа тэрбээр “Би бол нэг ёсондоо тамирчин хүн. Хоол хүнснээс л сайн шим тэжээл авахгүй бол амархан эцэж, ядарна” гэжээ.
“Намайг 15 настай байхад загварын агентлагийнхан миний таазыг хэтэрхий өргөн байна (91 см) гээд хасчихсан. Энэ насан дээр бол таазны тойргийг 85 см байх ёстой гэж тэд үздэг юм билээ. Тэгээд би дараа нь Plus-size моделиудын агентлагт ороход намайг тийм ч тарган биш гэж хэлсэн”
Удалгүй түүнийг дотуур хувцасны “Aerie” брэндийнхэн олж харсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болов. “Aerie” брэндийн нүүр царай болсноос хойш шалгаруулалтандаа тэнцүүлээгүй “Victoria’s Secret” брэндийнхэн ч гэсэн харамсаж буйгаа илэрхийлэн, уучлалт гуйн, түүнийг дотуур хувцасны дараагийн шинэ коллекцийн нүүр царай болгоно гэдгээ хэлжээ.
Энэ мэдээ ч тэр дороо гэрлийн хурдаар тархаж, цахим ертөнцийг хөдөлгөөнд оруулсан нь лавтай.
Искра өөрийн гадаад төрхөө ямар нэгэн байдлаар голдоггүй, өөртөө үргэлж итгэлтэй байдагт хамаг учир оршино. Түүний байгаагаараа л үзэсгэлэнтэй байдаг энэ зан чанар нь түүнийг бүр их чимэх ажээ.
Магадгүй өөртөө итгэлтэй энэ зан чанар нь л түүнийг Викториа Секретийнхнийг татахад нөлөөлсөн болов уу. Юутай ч түүнийг алдарт сахиусан тэнгэрүүдийн өлгий болсон “Victoria’s Secret”-ийн шинэ нүүр царай болохыг хүлээх л үлдлээ.
Түүний инстаграм хаяг:
https://www.instagram.com/iamiskra/