1. Орчноо бүрдүүлж чадахгүй байх
Бүсгүй хүн бүр энэ өдөр эрчүүдээс асар их хүндлэл хайрыг хүлээж байдаг. Тэр ч утгаараа бүхий л цагийг танд сайхан харагдах гэж хичээн, үзэсгэлэнтэй төрхийг бүрдүүлж чаддаг. Романтик оройн зоог, баглаа цэцэг, гайхалтай үдшийг хүлээдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Тиймээс хэрвээ та хайрттайгаа нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөхийг хүсвэл хүн цөөтэй нам гүм газрыг сонгоорой. Хөл хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэй газар нь та хоёрын баярын уур амьсгалын эвдэж, таагүй харилцаа үүсгэх хандлагатайг анхаараарай.
2. Жирийн үеийнхээсээ бага зэрэг л онцгой ханд
Зарим хүмүүс баярын өдрийг хэзээ ч мартагдахын аргагүй сайхан өнгөрөөх гээд заримдаа хайр нь хар болчихдог шүү дээ. Энэ өдөр хосуудын хувьд хэдий онцгой өдөр байлаа ч гэсэн, та бүхнийг төгс хийх гэж хичээх хэрэггүй. Зүгээр л байгаагаараа байж, түүнд ямар их хайртайгаа ойлгуулахад болно. Мэдээж баярын өдрийг илүү сайхан болгохын тулд гэнэтийн бэлэг, романтик орчин хэрэгтэй. Гэхдээ л давс хужрыг нь яг сайхан тааруулна гэгчээр бүхнийг хэмжээнд нь тааруулаад өөрийнхөөрөө хийгээрэй.
3. Бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй
Мэдээж эрчүүдийн хувьд бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хайрттайгаа романтик оройн зоог барьсныхаа дараа халуухан үдшийг өнгөрөөх гэтэл... Хэрвээ та өөрийгөө ч тэр, найз бүсгүйгээ ч тэр эвгүй байдалд оруулж, шөнө дунд дэлгүүрээс бэлгэвч авах гээгүй л бол үүнийг ч мөн урьдаас тооцоолох хэрэгтэйг зөвлөмөөр байна. Хэзээд бэлтгэлээ базаагаад, бүхнийг төлөвлөчихсөн байхад бүх зүйл таныхаар сайхан болно.
4. Жижигхэн зүйлд ч сэтгэлээ шингээ
Валентин гэхээрээ л айхтар сүржин юм бодож өөрийгөө зовоогоогүй биз? Үнэндээ үүнд огтхон ч сэтгэлээ чилээх хэрэггүй. Сэтгэл байхад өвсөөр ч цоожыг онгойлгож болно гэж бид ярьдаг даа. Тэгвэл энэ чинь л жинхэнэ хэрэгжих өдөр. Хэрвээ та үнэхээр л бусдын адил үнэтэй оройн зоог, баглаа цэцгийг хайртдаа барьж чадахгүй бол бүхий л өдрийг хайртдаа зориулах хэрэгтэй. Өөрийн гараар хийсэн амттай оройн зоогийг барьж, гэрээ сайхан цэвэрлэж, нэг л өдөр түүнийгээ хатан хаан мэтээр мэдрүүл. Орой унтахад биед нь иллэг хийж, хамтдаа кино үзээд л үнэхээр сайхан өнгөрүүлэх боломжтой. Энэ зөвхөн таниас л шалтгаална.
5. Хайртыгаа гомдоох үгийг бүү хэл
Маргах муудах үе хосуудад бишгүй л тохиолдоно. Гэвч энэ өдөр хосууд хоорондоо маргалгүй, өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлэхийг хичээгээрэй. Маргах муудах өдөр мундсан биш жилдээ ганц тохиох хайрын өдрөөр хайртай хүнтэй байхын жаргалыг мэдэрч, нэгнээ халамжлах нь та хоёрын харилцаанд сайнаар нөлөөлнө.
6. Өөрийг нь ямар дур булаам болохыг хэлээрэй.
Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд өөрийгөө хайртынхаа хувьд үнэхээр онцгой, дур булаам нэгэн хэмээн мэдрэх дуртай. Тиймээс эрчүүдээ, хайртай бүсгүйдээ үргэлж халуун дулаан үгсийг, тэр дундаа түүнд ямар их хайртай болохоо хэлж байгаарай. Учир нь хосуудын хувьд тэдгээр үгс нь тэдний харилцаанд эерэгээр нөлөөлж, харилцаанд шинэ зүйлийг авчрах болно.
7. Туршлагатай байгаарай
Мэдээж бүсгүй хүнд гэнэтийн бэлэг барих, өдрийг гайхалтай болгохын тулд туршлага хэрэгтэй. Наанадаж л хайрттайгаа хаана хооллох, цагийг хэрхэн хөгжилтэй өнгөрүүлэх гэх мэт...Мэдээж энэ нь бүсгүйчүүдийн хувьд ч гэсэн хамаатай. Яагаад заавал эрчүүд эхлэх хэрэгтэй гэж? Бүсгүйчүүд ч гэсэн хайртдаа сэтгэлээ илчилж, цагийг хамтдаа өнгөрүүлээрэй.
8. Онцгой өдрийг бүтээ
Хайрттайгаа гэртээ амттай сайхан хоол хийж, кино үзэж, вино уугаад л өдрийг үнэхээр романтик өнгөрүүлэх маш олон гайхалтай санаанууд байна. Чухам тэднээс зөв үед нь зөв цагт хэрэгжүүлж чадвал, хайрын өдрийн баяр дээр баяр нэмэх учиртай.
9. Өөртөө цаг гаргах хэрэгтэй
Та эрэгтэй ч бай эмэгтэй ч бай сайхан халуун шүршүүрт орж, биеийнхээ алжаал ядаргааг тайлахын сацуу, өмсөх хувцас, үс засалт, нүүр будалт зэргүүддээ анхаарч, сайхан харагдах нь чухал юм. Ингэснээр та хоёр үдшийг хэзээ ч мартагдашгүй, үнэхээр төгс өнгөрүүлэх болно. Харин хайш яайш хувцастай байвал тэгтлээ сэтгэл гаргаагүй мэт сэтгэгдэл төрүүлж, хайртыгаа гомдоох болно шүү.
10. Үдшийг халуухан өнгөрүүлэх
Хосуудын харилцааны хамгийн чухал зүйлүүдийн нэг бол “секс” юм. Тиймээс сексийг илүү амттай, оргилуун болгохын тулд хосууд хамтдаа сайхан оршилтой, халуухан үдшийг өнгөрүүлэх хэрэгтэй. Лааны гэрэлд дарс шимэх нь энэ үдшийг мартагдашгүй болгох болно. Мэдээж хоолны цэсний сонголт чөлөөтэй бөгөөд энэ үдшийн цэсэнд шпагетте байвал илүү тохиромжтой. Түүнчлэн бүсгүйчүүдийн хувьд хар даашинз, тансаг дотуур хувцас өндөр өсгийт тохиромжтой. Харин залуусын хувьд сорочкон цамц, илүү сонгодог хувцаслаарай.