Бидний мэдэхгүй хачирхалтай шашинууд

Шашин гэдэг нь хүмүүсийн итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл дээр тулгуурласан ёс суртахуунууны үзэл баримтлал юм. Бид тэдгээр шашинд итгэж, өөрсдийн амьдрал бүхий л зүйлсээ даатгаж сүсэглэн амьдардаг билээ. Тэр ч утгаараа бид та бүхэндээ хүмүүсийн төдийлөн мэддэггүй хамгийн хачирхалтай шашинуудыг танилцуулж байна.

Бидний мэдэхгүй хачирхалтай шашинууд


1. Асатру - Үлгэрийн баатруудад итгэдэг
Энэ шашин нь Скандинавын хойгийн орнууд болох Швед, Норвеги зэрэг улсуудын ард түмний шүтдэг шашин юм. Тэд дэлхий ертөнцын юмс бүхнийг удирддаг эзэд байдаг гэдэгт итгэдэг бөгөөд үлгэр домогт өгүүлдэг бүхий л зохиомол баатруудыг бодит хэмээн боддог ажээ. Тэд лусын дагина, хаад, бяцхан эльфүүд, ойд амьдардаг одойчууд, ганц эвэрт зэрэг баатруудад итгэж, байгалийн үзэгдэл цас бороо, салхи зэргийг тэдгээртэй холбон тайлбарладаг байна. Тэдний энэхүү зохиомол баатруудыг шүтэх үзэл нь 19-р зуунаас эхтэй.



2. Еканкар - Хүний биед сүнс мөнх оршдог
Тус шашиныг 1965 онд Паул Твичелл (Paul Twitchell) гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдэг. Улмаар өдгөөг хүртэл АНУ-ын зарим хэсгүүдэд ийм шашинтай хүмүүс цөөнгүй оршдог. Тэдгээр хүмүүс хүний биед орших сүнсийг мөнх хэмээн үздэг бөгөөд тухайн хүн нас барсан ч тэрхүү сүнс нь дахин хүний биеийг олон төрдөг гэдэгт итгэдэг ажээ. Түүнчлэн хүн энэ амьдралдаа хийсэн үйлийнхээ үрийг заавал амсдаг хэмээн сургадаг. Ийм шашинтай хүмүүс харьцангүй цөөхөн бөгөөд Буддын шашины номлолтой тун төстэй. Гол ялгаатай зүйлс нь гэвэл, тэдэнд ямар ч хорио цээр гэж байдаггүй. Учир нь тухайн хүнийг нас барахад тэрхүү хүн шүүлтийн өмнө очиж, хийсэн бүх нүгэл нь илэрдэг гэдэгт итгэдэг.



3. Жайнизм - Амьтай бүхнийг хороохыг цээрлэдэг
Жайнизм шашин МЭӨ 550 оны үед Дорнод Энэтхэгт Буддизмын дотор хөгжиж гарсан бөгөөд Хиндуизмаас түүхэн улбаатай. Шашин болоод филисофийн жайнизм сургаалийн үндэс нь орчлон ертөнцөөс тасарч аливаа амьд биетэд муу зүйл учруулахгүй байхыг сургадаг байна. Жайнийн лам нар самбай авч явдаг нь ус уухдаа заавал шүүж уудаг бөгөөд санамсаргүйгээр амьд биет ууж магадгүй гэж тэр гэнэ. Мөн өчүүхэн жижиг амьтдыг гишгэхээс ч болгоомжлон жижиг шүүр барьж явдаг ба урдах замаа шүүрдэж явдаг гэнэ.

Өдгөө Энэтхэг болоод дэлхий даяар 8 сая жайнийн үзэлтнүүд амьдардаг ажээ. Жейнизм хиндуизмаас ялгагдсан нь үүнийг бишрэн дагагч нар хорвоо ертөнц эхлэл төгсгөлгүй мөнхөд оршиж байдаг гэдэгт итгэж байсных юм. Тэд амьтай бүхэн сүнстэй байдаг, тэрчлэн сүнс болгон үхэшгүй мөнхийн байдлаараа бурхантай холбоотой учир энэ ертөнц дээр амьдарч буй бүхий л зүйлд эелдэг сайхан хандах ёстой хэмээн сургадаг байна. Сүнс кармагаас чөлөөлөгдөх үед чөлөөтэй, тэнгэр огторгуйн сүнс болон хувирдаг ажээ.



4. Мандесм - Бүх зүйл хоёр талтай
Мандесм нь хоёрдмол шинжтэй шашин юм. Тэд Адам, Абел, Сэт, Ноа, Жон Баптист зэрэг шашины судрууд дээр байдаг хүмүүсийг шүтдэг боловч Абрахам, Мосес, Есүс нарыг үгүйсгэдэг байна. Мандесмийн 70 мянган  шашинтнууд 2003 оныг хүртэл Иракт амьдарч байсан боловч дайны улмаас Иран руу дүрвэжээ. Тэд юм бүхнийг хоёр талтай хэмээн үзэж дотоод бие хүнтэйгээ үргэлж зөрчилдөж байдаг байна.



5. Кандомбле - Хүн бүрийг бурхад хариуцан авсан
Уг шашины урсгал нь 19-р зууны үед Бразилд үүсжээ. Тэдний хамгийн гол үзэл баримтлал бол хүн бүрийг дээд тэнгэрээс тэдэнд оногдсон бурхад харж тэтгэж байдаг гэдэгт итгэдэг ажээ. Тэдгээр шашинтнууд хувь заяанд итгэдэг бөгөөд өөрсдөд нь учирсан зүйлсийг сайн муу гэлтгүй бүхнийг хувь тавилантайгаа холбож тайлбарладаг. Түүнчлэн тэд өөрсдийн хийсэн муу зүйлсийн хариу нь тэдэнд заавал эргэн ирдэг гэдэгт итгэдэг болохоор аль болох муу зүйлсээс ангид байхыг хичээдэг ажээ.



6. Даоизм - Байгаль эхийг шүтэгч
Даоист буюу Лао-зы (Lao Tzu) нь Бумбын философийн урсгалын анхны төлөөлөгч юм. Түүнийг өдгөө мэдэх хүн ховор ч түүний мэргэн оюун ухаан олны сонирхлыг өнөөг хүртэл татаж, Даоизмын үндэслэгч хэмээн өргөмжлөх болсон юм. Тэрээр Хятадын гүн сэтгэгч Күнзтэй нэгэн үед амьдарч байсан боловч тэдний үеэл баримтлал нь хоорондоо үнэхээр ялгаатай юм. Лао-зы маш энгийн амьдрахыг эрмэлзэж, хотын амьдралаас зугтдаг нэгэн байжээ. Тэрээр хүн төрөлхтний хийж чадах хамгийн ухаантай нь алхам бол буцаад байгаль дундаа амьдрах чадвар хэмээн үздэг байв.

Түүнчлэн зориг, энэрэнгүй сэтгэл, тэргүүлэх чадвар гэх энэ гурван сайн чанарыг ямар ч ёс зүйд зайлшгүй байдаг зүйл гэсэн байдаг. Күнзийн үзлээс ялгагдах бас нэг үзэл нь энх амар, сэтгэлийн амгалан байдлыг эрхэмлэдэг бол Күнз ёс зүйн төгс чанар луу тэмүүлэх, нийгэмтэйгээ илүү зохицохыг номлодог. Мөн Лао-зы хүний анхдагч чанарыг шүтэж байхад, Күнз түүнийг хөгжүүлэх гэдэг. Тиймээс Күнз хүнийг эцэст нь бурхан тэнгэрийн нэг хэсэг болно гэхэд Лао-зын хувьд хүн байгаль эхийн нэг хэсэг байна гэсэн байдаг.



7. Адонизм - Бэлгийн чиг хандлагыг дэмждэг
Адонизмийг Германы сэтгэгч Франф Саттлер (Franz Sättler) үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр Адонис, Белус, Билтис, Дидо, Молкос хэмээн үндсэн таван бурхдыг хүн төрөлхтнийг удирддаг хэмээн үздэг байжээ. Тэднээс Адонис хэмээх бурханыг хүн төрөлхтнийг бүтээгч, ачтан хэмээн үзэж, шүтдэг байна. Түүнчлэн тэдгээр үзэлтнүүд Христийн шашины эсрэг байр суурьтай байдаг бөгөөд хүмүүс өөрийн нүгэл хилэнц, буян зэргийг уучилж байж гэгээрэлд хүрдэг гэдэгт итгэдэг байжээ.

Хамгийн сонирхолтой нь тэд бэлгийн чиг хандлагууд болох гомосекс хандлагыг хүлээн зөвшөөрч дэмждэг байна. Гомосекс гэдэг нь ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг энэ ангилалд хамрааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ.



8. Герметизм - Бидэнтэй зэрэгцээд сайн муу элч нар амьдардаг
Герметисм гэдэг нь сэргэн мандалтын болон шинэчлэлийн үед баруунд дэлгэрээд байсан МЭ 1300-1600 оны үеийн шашны уламжлалаас үндэслэсэн шашины нэг юм. Энэхүү шашин нь зурхайн ухаан, ид шидийн хүч, илбэ зэрэгт итгэдэг бөгөөд  сайн муу бурхан чөтгөрүүдэд ч мөн итгэдэг ажээ.  Тэд бидэнтэй зэрэгцэн тэнгэрийн элч төлөөлөгчид, муу ёрын чөтгөрүүд амьдардаг хэмээн боддог. Яг л кино шиг сонсогдож байгаа биз.



9. Зороастризм - Биднийг бурхан шүүнэ
Зороастризм нь эртний Ираны ганц бурханлаг шашин юм. Энэ шашины номлолыг 126 мянгаас 2.6 сая хүртэл мөрдөгчид байдаг ажээ. Тэд Aхурa Maздa хэмээх бурханыг хүмүүст мэргэн ухааныг, Ангри Майню хэмээх бурханыг хөнөөлт сэтгэлгээг, Спента майню хэмээх бурханыг хүний хөгжлийг хайрладаг гэдэгт итгэдэг байна. Түүнчлэн Зороастризмийн үзэл санаа нь Еврейн, Христийн, Исламын зэрэг бусад шашныг үзэлд ч мөн давхар нөлөөлсөн гэдэг. Эцэст нь хүмүүс бүгд бурханы шүүлтийн өмнө сөгдөх болно хэмээн энэ шашинд номлодог байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()