Элизабет Тайлорын гэр доторх нууцаас...

АНУ-ын баримтат төрлийн шилдэг гэрэл зурагчин Катерин Опе (Catherine Opie) 2010 онд, XX зууны домогт жүжигчин, секс бэлгэ тэмдэг Элизабет Тайлорын гэрээр зочилж, түүний тансаг эд хэрэглэл, хувийн амьдралын нэгээхэн хэсэг болсон гэр доторхийг зурагжуулсан нь үнэлж баршгүй баримт болон үлджээ.

Элизабет Тайлорын гэр доторх нууцаас...

test

 
Домогт хатан Клеопатрагийн дүрээр олны хайртай жүжигчин болсон Элизабет Тайлор бол гоо зүйн өндөр мэдрэмжтэй, мундаг жүжигчин байв. Гэсэн ч хувийн амьдрал нь нэг л тогтворгүй, амьдралынхаа туршид 7 хүнтэй 8 удаа хуримласан байдаг. Тэрээр 2011 онд зүрхний өвчнөөр нас барсан юм.

Түүний гэр Лос Анжелес хотын ойр орших Холмби Хиллс дүүрэгт байдаг аж.



Зурагчин Катерин Опе тэдний гэрээр 6 сарын турш, долоо хоногт 2-3 удаа зочилж байв. Энэ ажил нь түүнд гайхалтай, сонирхолтой санагдсан учраас л тэр шүү дээ.



Элизабетийн гэр доторх өнгө, эд хогшил нь цаанаа л нэг зөв энергитэй, зөөлхөн, эмэгтэйлэг шинжийг бүрдүүлсэн байх аж.



Түүнийг өөд болсны дараагаар 300-аад үнэт эдлэлүүдийг нь дуудлага худалдаагаар 137 сая доллараар зарж, дуудлага худалдааны түүхэнд рекордыг тогтоосон юм.



“Bulgari” брэндийн энэхүү шар алмазан бөгжийг л гэхэд 962,500 доллараар зарсан байна.



Түүний нөхөр Ричард Бартоны бэлэглэж байсан 33 каратын алмазан бөгж, 2011 онд 8.8 сая доллараар зарагджээ.



1964 онд Бартонтой хийсэн хуримандаа өмсөж байсан шар даашинз.



Элизабет Тайлор ДОХ-оор өвчилсөн хүмүүст тусламжийн гараа үргэлж сунгадаг байсан юм. Энэ талаар илтгэл тавьж, хөрөнгө илгээж, маш том хувь нэмэр үзүүлж байсныг нь үнэхээр мартахын аргагүй.



Түүний унтлаганы өрөө



Түүний эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл



Гэрэл зурагчин Опе хэлэхдээ “Тэр намайг гэртээ цааргалахгүйгээр оруулж, зураг авахыг зөвшөөрсөн нь миний амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг байлаа” гэжээ.



Түүний нэрний эхний үсгүүдийг бичсэн, тусгай шошготой “LV” брэндийн цүнх.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()