Амьдрал үнэхээр шударга бус юмаа

2016-02-08, 00:06
14,536

Хүн хоолгүйгээр 8 долоо хоног, харин усгүйгээр 3 хоног л амьдрах чадвартай. Харин маш бохир, бараг шавар шиг ус хэрэглэдэг бол яах вэ? Төсөөлөхөд ч бэрх юм. Яг л ийм ус хэрэглэж амьдардаг маш олон хүн та бидний мэдэх ч үгүй, тийм газар олноороо амьдарч, амьдаараа “устаж” байна.

Амьдрал үнэхээр шударга бус юмаа
 
Танзани, Этиоп, Малави, Мадагаскар зэрэг улсуудад цэвэр ус бараг байдаггүй, усны бохирдол маш ихтэй тул халдварт өвчин хаа сайгүй тархаж, нярай хүүхдүүд ихээр энддэг байна. Усны бохирдлын тухай уг асуудлаар “Deliver Life” хэмээх төслийг АНУ санаачлан, дэлхий нийтээр хандив цуглуулах үйл ажиллагаа явуулж, буурай хөгжилтэй, усны асуудалтай улс орнуудын нийт 130 мянга гаруй өрхөд тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.


 
Энэ залууг Данейл (Daniel) гэх бөгөөд тэрээр Танзани улсын Киомбой хотын эмнэлэгт ажилладаг. Түүний яриагаар бол маш олон хөхүүл эхчүүд, нярай болон бага насны хүүхдүүд цэвэр усны хомсдолд орох, түүнчлэн халдварт өвчин тусч, эмнэлэгт хэвтдэг гэнэ.



Өвчин тархаж байгаа хамгийн гол шалтгаан нь ундны бохир уснаас гадна гар угаах цэвэр усгүйгээс үүддэг байна. Түүнчлэн эмнэлгийн багаж хэрэгсэлд бохир орж, өвчтнүүдэд ноцтой хүндрэл тулгараад байгаа юм.


 
Данейлийн үзэж байгаагаар бол хамгийн эхлээд жирэмсэн эхчүүддээ унд болон хэрэглээний цэвэр ус өгөх хэрэгтэй, тэгж байж бүхэл бүтэн үндэстнээ аварч чадна гэжээ.



Энэ бол Хадижа (Khadija). Тэр бохир уснаас үүдэлтэй халдварт өвчний улмаас хүүгээ алджээ. Энэ түүний анхны хүүхэд байсан юм.


 
Түүний хүүгийн үхлийн шалтгааныг тодруулахад голын уснаас болсон гэж эмч нар үзжээ. Хэрвээ бохирдсон голын усыг уухгүй л бол тэдэнд өөр уух ус байхгүй, хатаж үхэх хэрэгтэй болно. Малын хэд хоночихсон шээс шиг үнэртэй тэр уснаас хүү халдвар авч, нас баржээ.



Танзанийн орон нутгийн төрөх эмнэлэгт сард дунджаар 90 хүүхэд төрдөг. Тэдний тэн хагас нь ариутгал гэх зүйлгүй, бохир орчноос халдвар авч нас бардаг байна.





Эндэхийн халуун усны газар ч гэсэн маш бохир. Арга ч үгүй дээ, тосгоны 2000 хүн эр эмгүй, дөрөвхөн тасалгаатай, ямар ч хаалгагүй жижигхэн байшинд усанд ордог тул ийм байхаас яахав.


 
Энэ бол Этиопийн иргэн, 8 сартай жирэмсэн Учияа (Uchiya). Тэр өдөр бүр 20 литр ус зөөх гэж халтиргаа гулгаа, шавар шавхай, хад чулуу ихтэй замаар ганцаараа явдаг. Түүний ус авч байгаа газар нь ганхан жижигхэн гол. Тэр нь маш бохир ч гэлээ өөр гол горхи, худаг гэх зүйл байхгүй тул, өөр аргагүй байдаг аж.



Заримдаа тэдний хэрэглэж буй усан дотор дүүрэн өт яралзаж байдаг гэнэ. “Маш их ангасан үед өттэй ч хамаагүй уухыг л бодно. Өтнүүд хоолойд тээглээд, жаахан хэцүү л байдаг” хэмээн ярьжээ.




 
Харин энэ бол Мадагаскарт амьдардаг, төрөөд удаагүй бүсгүй, Мариан (Marian). Тэр 3 хүүхэд төрүүлжээ. Эхний хоёр хүүхдээ гэртээ, бохир орчинд төрүүлсэн бөгөөд харин сүүлийн хүүгээ эмнэлэгт төрүүлсэн гэнэ. Эмнэлэгт байдал арай дээр, ядаж л уух устай байж.


 
Бидний өдөр тутамдаа аягаа угааж, эд зүйлсээ цэвэрлэж, дэмий шахуу гоожуулж урсгадаг ус, цэвэр усны хомсдолд ороод буй 37 орны иргэдийн хувьд мөрөөдөөд ч барахгүй “Тансаг эд” байдгийг та энэхүү мэдээллээс жаахан ч гэсэн ойлгосон болов уу.



Тэдэнд өөрсдийн биеэр уух ус хүргэж чадахгүй ч гэлээ, дэмий гоожуулдаг, үргүй урсгадаг усаа жаахан ч гэсэн хэмнэж, хайрлацгаая! Энэ л тэдэнд өгч чадах бидний тус юм.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()