Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хятадын Хэнан мужийн нэгэн амьтны хүрээлэнгийн бичил циркийн сургагчид сармагчингуудыг зэрлэгээр зодон, циркийн үзүүлбэрүүдийг хүчээр хийлгэх зэрэг үйлдэл гаргадаг байна.
Тэр ч бүү хэл хутгаар үзүүлбэр хийхийг ч сургасан аж. Энэ нь цаагуураа хүүхдүүдэд ямар их муу үлгэр дууриал үзүүлж байгааг тэд хараахан ойлгоогүй бололтой.
Тэднийг ашиглан бизнес хийх нь билгийн тооллын бичин жилд маш их ашиг авчрах нь тодорхой.
Сармагчингуудын гар хөлийг үргэлж уяатай, гинжтэй байлгана, хоол өгөхөөр сайн сурдаг хэмээн боддог тул маш их өлсгөдөг аж.
Амьтныг зовоож биш, аргыг нь олж сургах хэрэгтэй гэдгийг Хятадууд уг нь мэддэг сэн. Гэвч хүний нүднээс далд юуг л юуг хийдэг бололтой.
Видео