Өөхөө шатаах хялбар арга

2016-02-05, 22:06
44,788

“Цагаан сар боллоо”, “Таргалалтын эрин үе эхэллээ” хэмээн та санаа зовж сууна уу? Арай гэж хассан жингээ буцаад л баахан буузаар дүүргэнэ гэхээс нээрэн л санаа зовохгүй хэн байх билээ. Өвлийн хүйтэнд дасгал хийхээс халширч, хоолоо сойж өлсөж ядарна гэхээс түвэгшээж суугаа бол танд чихэнд чимэгтэй нэгэн сайхан жорыг танилцуулья. Хүмүүс энэ аргын талаар үнэхээр ам сайтай байдаг бөгөөд үр дүнгээ хэдий хурдан хугацаанд биш ч гайхалтай өгдөг хэмээдэг билээ.

Өөхөө шатаах хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Өөх шатаах, тураах үйлчилгээтэй уг аргыг хэрэглэхийн тулд танд ердөө 1.5 литр буцалсан ус, 2 цайны халбага хатуу цагаан гаа, 1 том халбага ногоон цайны навч, 1 бүтэн лимон, бага зэрэг зөгийн бал хэрэг болно. Хэрвээ цайгаа илүү амтлаг сэнгэнэсэн болгохыг хүсвэл гааны навчыг нэмж өгөөрэй.


 
Энэхүү амтат ундааг бэлтгэхдээ, дээр дурьдсан зүйлүүдээ буцалсан халуун бүлээн усандаа нунтаглаж хийнэ. Гааны навч болон ногооны цайны навч зэргийг бүхлээр нь хийж болдгийг санаарай. Лимоны шүүсээ бүгдийг нь шахаж найруулаад, 3-4 хэрчмийг усан дотроо хийх хэрэгтэй. Ийнхүү хандалснаас хойш 30 минут хэртэй  таглаж байлгаад, уугаарай. Тэгэхээр өдөрт 1.5 литрийг ууна гэсэн үг.


 
Үүнийг өглөө кофены оронд, өдөр хоолны дараа, оройн хоолноос өмнө болох дараа уухад тохиромжтой. Харин цагаан гаа нь биеийг сэргээх үйлчилгээтэй байдаг тул унтахаас өмнө уухад тохиромжгүй. 


 
Энэ аргыг хэрэглэхэд заавал тогтсон хугацаа шаардлагагүй. Гэхдээ хурдан турахыг хүсч байгаа бол аль болох тогтмол хэрэглэх нь зүйтэй. Өдөрт уух дээд хэмжээ нь 1.5-2 литр гэж ойлгож болно. Ганцхан тураах ч биш, биед хуримтлагдсан илүүдэл өөх тос, биеийн хорыг задалж, гадагшлуулан, ходоод гэдсийг цэвэрлэдэг өндөр ач тустай билээ.  


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()