Хүйсээ солиулсан Тайланд залуу олныг гайхшруулав

Ёши Ринрада (Yoshi Rinrada) бол төрөлхийн эрэгтэй биемахбодитой төрсөн ч эмэгтэй болох хүсэлдээ хөтлөгдөн, хүйс солиулах хагалгаанд орсон Тайландын хамгийн залуухан трансжендер юм.
Хүйсээ солиулсан Тайланд залуу олныг гайхшруулав


Ринрада бол Тайланддаа л өсөх ирээдүйтэй, трансжендер моделиудын тоонд орох бөгөөд чамгүй олон шүтэн бишрэгчтэй ажээ.



Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа л трансжендер миссүүдийн тэмцээнд түрүүлж байв.



Түүний өхөөрдөм, жаахан хүүхдийнх шиг царай, ямар ч өө сэвгүй гайхалтай арьс, сайхан бие нь зөвхөн Тайланд төдийгүй, Азийн улс орнуудад аль хэдийн багагүй шуугианыг дэгдээгээд эхэлжээ.



Тэр ч өөрийн давуу талаа чадварлаг тодруулж, түүнийгээ зурган дээр гаргаж чадах бөгөөд инстаграм хуудсандаа хагас сая гаруй дагагчтай.



Ринрада одоо аль хэдийн олон зар сурталчилгаанд тоглож, алдартай компаниудын нүүр царай болжээ. Түүнчлэн Япон, Хятад зэрэг улсуудаас ч зар сурталчилгаанд тоглох саналуудыг ирүүлсээр байгаа аж.



Ринрадаг Тайландын хамгийн залуухан трансжендер модель хэмээн хэлж болно.



Зөвхөн фото модель ч биш, жүжиглэх авьяастай тэрбээр Тайландын хамгийн их үзэгчтэй гэгдээд буй “Loves Sick” телевизийн цувралд 2014 онд туслах дүр бүтээсэн бөгөөд удахгүй ахин нэг дүр бүтээхээр бэлтгэл ажилдаа орсон гэнэ.




















Түүний инстаграм хаяг: www.instagram.com/yoshirinrada
Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()