Хүүхэд хэрхэн төрдөг вэ?

Дэлхийн өнцөг булан бүрт, секунд тутамд маш олон хүүхдүүд энэ хорвоод мэндэлдэг. Тэдгээр хүүхдүүд төрөхдөө төсөөлшгүй их өвдөлтийг тээн төрдөг боловч, мэндэлсэн мөчөөсөө л эцэг эхдээ хайр, ухаарлыг зэрэг авчирдаг юм. Та бүхэн АНУ-ын Техас мужийн гэрэл зурагчин Лейлани Рожерс (Leilani Rogers) эдгээр бүтээлүүдээс эцэг эх болох ямар агуу хувь тавилан гэдгийг тунгаана биз ээ.

Хүүхэд хэрхэн төрдөг вэ?


Зурагчин залуу уг бүтээлүүдээрээ төрж буй 60 бүсгүйчүүдийн төрөх агшинг гэрэл зургийн хальснаа буулгасан бөгөөд тэдний гаргаж байгаа сэтгэл хөдлөл, баяр баясал зэргийг хүмүүст мэдрүүлэхийг зорьсон юм.


 
Учир нь зарим эрчүүд асар их тэвчээр гаргаж, үр удмыг нь төрүүлж өгчихөөд байхад бүсгүй хүнийг ойлгохгүй, ёс бусаар тэдэнтэй харьцдаг шүү дээ. Чухамдаа бүсгүй хүнийг төрөхөд түүний эрүүний заадсаас бусад яс салдаг хэмээн хүмүүс ярьдаг. Ийм ч учраас үхэх, төрөх хоёр адилхан гэдэг аж. 


 
Нэгэн судалгаан дээр бүсгүй хүнийг төрөх агшинд дэргэд нь байсан хүн л түүнийг ойлгож, улам ихээр хайрладаг болохыг харуулсан байна. Тиймээс  ч дэлхийн ихэнх улс орнуудад бүсгүйчүүдийг төрөх агшинд, тэдний эр нөхрүүдийг  дэргэд нь байлгадаг болоод байгаа юм.


 
Эдгээр зургуудыг авсан Лейлани Рожерс хэлэхдээ “Би эдгээр бүтээлүүдээрээ бүсгүй хүн байх ямар гайхалтай болохыг, эцэг эх байхын үнэ цэнэ болон бүсгүйчүүд хүүхдээ төрүүлэхдөө ямар их өвдөлтийг мэдэрдэг болохыг хүмүүст ойлгуулахыг хүссэн юм.”


 
"Тэдгээр бүсгүйчүүдийн зургийг авснаараа би тэднээр үнэхээр их бахархаж, тэднийг ойлгодог болсон. Бусад эрчүүдийн хувьд ч гэсэн тэд хүүхдээ төрж байгааг өөрийн нүдээр харж, аав болох ямар их үнэ цэн, өвдөлтөөр олддог болохыг ухаарах болов уу. Эрчүүд минь ухаантай байгаарай. Биднийг энэ хорвоод авчирсан бүсгүйчүүдээ хайрлаж яваарай”


 
Тэдгээр бүсгүйчүүдийн дунд эмнэлэгт төрөх нэгэн байхад, устай ванн дотор гэртээ төрөх бүсгүйчүүд бас байх юм. Чухамдаа ийнхүү гэртээ төрөх нь тэдгээр бүсгүйчүүд өвдөлт, баяр баяслаа хайртай хүмүүстэйгээ хуваалцдагаараа онцлог байх ажээ. 


 
Зурагчин залуу өөрийн энэхүү зургуудаараа бүсгүй хүмүүсийг байгалийн жамаараа өөрсдөөрөө төрөхийг уриалсан юм. Учир нь ингэж төрөх нь хэдийгээр маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг боловч, төрөлтийн дараах хүндрэл багатай ажээ.



“Би тэдгээр бүсгүйчүүдээс эх үрийн холбоо ямар агуу болохыг ойлгосон. Тэд төрөхдөө л хүйгээр холбогдож төрдөг. Энэ нь тэднийг бүхий л цаг үед холбоотой байлгаж, нэг нэгнээ мэдрэхэд нь тусладаг юм билээ”



Түүний эдгээр бүтээлүүдэд хорвоо бүхэлдээ багтсан гэхэд болно. Хайр, зовлон, баяр баясал, өвдөлт...



Энэ бүх мэдрэмж өвдөлтийг туулсны дараа хүүхэд энэ хорвоод мэндэлж, эрчүүд аав, бүсгүйчүүд эх хүн болдог.



 “ Би эдгээр зургийг авахдаа үнэхээр их эмээж байсан. Яг л би өөрөө өвдөөд төрөх гээд байгаа мэтээр тэдэнтэй цуг тэвдэж, нэг бүхэл болон уусаж байлаа”



Хүүхэд гэдэг хэзээд энэ хорвоогийн баяр баясал билээ. Тэд бидэнд ухаарал, амьдралын үнэ цэнийг мэдрүүлдэг. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хайрлаж хүндэлж яваарай залуусаа. Тэд бол хайрлуулах гавьяатай хүмүүс юм.






Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()