Бүх цаг үеийн хамгийн их орлоготой 15 кино

Кино ертөнц бол бидний амьдралыг маш ихээр сонирхолтой болгож, гэгээ нэмдэг урлагийн төрлийн нэгэн цул билээ. Хүний бодол санаа, үзэл баримтлал, үнэт зүйл, оршин байхын утга учир, ухаарал, мунхаглал зэргийг киноны ганцхан хэсэгт ч багтаачихаж болно. Тэгвэл бидний амьдралд кино урлаг чухал байр суурийг эзлэхээс эхлээд өнөөдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болсон, хамгийн шилдэг, хамгийн сэтгэл хөдөлгөмөөр, хамгийн их ашиг орлогыг олсон гайхалтай кинонуудыг хүргэж байна.
Бүх цаг үеийн хамгийн их орлоготой 15 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


15. “Transformers: Age of Extinction”  - 1, 104,000,000 доллар
Box Office-ийг тэргүүлэх, компьютер графикийн шинэлэг хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулахаар уулгалан орж ирсэн кино бол мэдээж “Transformers”-ийн шинэ цуврал “Age of Еxtinction” юм. Уг киног хэдийгээр тийм ч сайн зохиолтой болж чадаагүй хэмээн үзэгчид, шүүмжлэгчид хэлж байсан ч тэрбум гаруй долларын ашиг олж чадсан байна.


Видео




14. “Skyfall” – 1,110,526,000 доллар
2012 онд дэлгэцнээ амилсан “James Bond”-ийн шинэ цуврал “ Skyfall” өмнөх ангиудаасаа эрс өөрөөр хийгдэж, үзэгчдийг уулга алдуулж байсан. 2015 онд гарсан шинэ цуврал “Spectre” харин өмнөх амжилтаа эвдэж чадах үгүй бид харах л үлдлээ.


Видео




13. “Transformers: Dark of the Moon” – 1,123,790,000 доллар
Уг киноны хоёр ч анги энэ жагсаалтанд орсон байгааг та харж байна. Энэ бол кино ертөнцийн түүхэнд ховорхон тохиох үзэгдэл шүү. Хэдийгээр уг кино маш бүдүүлэг хийцтэй, сонирхолгүй гэгдэж байсан ч, дэлхий даяарх үнэнч фэнүүд нь няцашгүйгээр үзсэн бололтой.


Видео




12. “Lord of the Rings: Return of the King” – 1,141,400,000 доллар
Бөгжний эзэн киноны шинэ анги бол зөгнөлт киноны төрөлдөө л дээгүүрт бичигдэх бүтээл болсон билээ. Жүжигчдийн ур чадвар, дууны найруулга зэрэг нь хэний ч сэтгэлийг хөглөхөөр байснаас гадна, 2003 ондоо л хамгийн их хүлээллтэй киноны жагсаалтанд орж байлаа.


Видео




11. “Minions” – 1,163,600,000 доллар
“Despicable Me” буюу бидний нэрлэж заншсанаар “Сарыг хулгайлах төлөвлөгөө” киноноос урган гарсан “Minions” хүүхэлдэйн кино нь урьд хожид байгаагүй шинэ мэдрэмжийг үзэгч хүүхэд багачуулд төдийгүй томчуудад ч төрүүлж, шинэлэг содон дуу оруулалт, хөгжилтэй адал явдлаараа ийнхүү хамгийн шилдэг кинонуудын жагсаалтанд орж байна. Зөвхөн киногоороо ч бус, Минионуудын дүрстэй чихмэл, дуугардаг тоглоом, аяга, хувцас, ор хөнжил гээд л тэдэнгүй юм үгүй болсон байсныг уншигч та ч бас анзаараа биз ээ... Энэ бол киноны хамрах хүрээ, нөлөөлөл нь хэр хүчтэй байсны бодит илрэл юм.


Видео




10. “Iron Man 3” – 1,215,400,000 доллар
50-аад насандаа гандан буурахгүй төмөр хүний дүрд тоглосоор яваа жүжигчин Роберт Давне (Robert Downey)-аар бид бахархагүй гээд яах билээ. Түүний үнэт чадвар ч өөртөө болон кино багийнхандаа бөөн бөөн мөнгийг авчрах юм даа.


Видео




9. “Frozen” – 1,274,300,000 доллар
Үзэгчдэд өчнөөн жилийн турш хүлээлт үүсгэсэн “Тоглоомын түүх” киноны 3-р анги ч “Frozen” киног ашиг орлого, авсан шагналаараа гүйцэж чадаагүй юм. 2013 онд гарсан энэхүү анимэйшн төрлийн кино нь нээлтээ хийсэн даруйдаа л кино театруудыг “зүү орох ч зайгүй” болгож орхисон. Ерөнхийдөө бол бага зэрэг нуршсан өрнөлтэйг эс тооцвол, бараг л төгс кино болсон шүү. Ойрын хэдэн жилдээ л лав Дисней кино компанийхан үүн шигээ бүтээл хийхгүй гэдэгт итгэлтэй байна.


Видео




8. “Harry Potter and the Deathly Hallows: Part II” – 1,340,500,000 доллар
Харри Поттерын сүүлийн ангийг бүтээх үнэхээр хэцүү байсан байх даа? Тэр ч яахав, харин үзэгч фэнүүдэд нь сүүлийн ангийг нь үзнэ гэдэг үнэхээр харамсалтай байсан байх. 2011 онд гарсан энэхүү цувралын төгсгөлийн анги жинхэнэ тэсрэлт хийх шиг л болсон. Уг цувралын зохиолч J.K Rowling төгсгөлийн анги дээр Харри Поттерийг үхүүлж төгсгөх нь гэсэн цуурхал тарахад зарим галзуу шүтэн бишрэгчид нь бүр түүнийг ална хэмээн сүрдүүлж байсан гэнэ.


Видео




7. “The Avengers: Age Of Ultron” – 1,404,700,000 доллар
“Avengers” киноны хоёрдугаар анги болох “Age of Ultron”-ийг 1.4 тэрбум гаруй долларын ашиг олоход гайхалтай чадварлаг жүжигчдийн нэгдэл ч нөлөөлөө биз ээ. Үүнээс өөрөөр хэрхэн үзэгчдийн сонирхлыг татаж, өндөр ашиг орлого олно гэж?


Видео




6. “Furious 7” – 1,515,000,000 доллар
Жүжигчин Пол Вокер харамсалтайгаар нас барснаас хойш “Галзуу хурд”-ийн цуврал тасалдах нь хэмээн айж байсан. Гэсэн ч тэдний эрэл зогссонгүй, гайхалтай бүтээлийн үргэлжлэлээ хүн бүхний санаанд хүртэл гаргаж чадсан билээ. Дашрамд дурьдахад өнгөрөгч 1-р сард жүжигчин Vin Diesel 2017 онд “Галзуу хурд 8” киног гаргах бөгөөд Кубад зураг авалтыг нь хийж байгаа хэмээн мэдэгдсэн юм.


Видео




5. “The Avangers” – 1,520,500,000 доллар
Үе үеийн супер баатрууд дэлхийг харь гарагийнхнаас хамгаалахаар анх удаа эргэн нэгддэг. Тэдний үйл явдал үнэхээр баатарлагаар өрнөж, гайхалтай хүчийг агуулсан баатруудын бүлэг дэлхийд энх тайвныг тунхагладаг билээ. Дашрамд дурьдахад “The Avangers” болон “The Avengers: Age Of Ultron” кинонуудын дараачийн цуврал “Avengers: Infinity War – War Part 1”, “Avengers: Infinity War – War Part 2” зэрэг кинонууд 2019 оноос өмнө нээлтээ хийх ажээ.


Видео




4 . “Jurassic World” – 1,670,350,000 доллар
20-иод жилийн өмнө анх гарч байсан хувилбаруудаа бодвол илүү олон хүнд хүрч, сэтгэлийг нь хөдөлгөж чадсан Юрийн галавын ертөнц киноны зохиол нь хэдийгээр тэр чигтээ хиймэл ч гэлээ бодит мэт болгож чадсан байсныг онцлох нь зүйтэй.


Видео




3. “Star Wars: The Force Awakens” – 1,840,940,000 доллар
“Оддын дайн”-ы өмнөх цувралууд энэ удаагийнх шигээ ингэж их ашиг олсон нь үгүй. Магадгүй удаан хугацааны хүлээлт, компьютер графикийн шинэ түвшин зэрэг нь энэ их мөнгийг уран бүтээлчиддээ оруулж ирсэн байх.


Видео




2. “Titanic” – 2,207,615,000 доллар
Хэд ч үзсэн уйдахааргүй, төгсгөлд нь заавал уйлдаг, гайхалтай киног нэрлэ гэвэл мэдээж бүгд нэгэн дуугаар Титаник гэх биз ээ. 1997 онд нээлтээ хийсэн уг бүтээл бол өнгөрсөн зууны байтугай, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой киногоор шалгараад байна. Леонардо ДиКаприо, Кэйт Уинслет нарын гайхалтай жүжиглэлтээс гадна Силен Дионы дуу энэ бүтээлийг бүхэлд нь амь оруулсан юм.


Видео




1. “Avatar” – 2,790,000,000 доллар
Холливуудын домогт найруулагч Жеймс Камерун (James Cameron)-ий найруулсан “Avatar” кино ийнхүү бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой киногоор шалгарч байна. Түүний найруулсан хоёр ч кино дараалан тэргүүлж байгаа нь түүний чансааг харуулах шиг. Байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой гэсэн ерөнхий утга санаатай уг бүтээл нь кино урлагийн түүхэнд цоо шинэ өнгө төрх, найруулга, хэв маяг авч ирсэн билээ.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()