Алдартай болохын тулд биеэ үнэлсэн одууд

Алдар нэрд түргэн хүрсэн, уран бүтээлчид тэр дундаа дуучид жүжигчдийг бид бүхэн хэн нэгэн нэр нөлөөтэй хүний тусламжтай карьераа өсгөсөн хэмээн ярилцдаг шүү дээ. Тэгвэл та бүхэндээ алдарт хүрэх замаа биеээрээ худалдаж авсан гэх үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг танилцуулж байна. Тэдний нөгөө нь өөрсдийгөө үгүйсгэж байхад, зарим нэг нь өөртэйгээ аль хэдийн эвлэрчихсэн харагдана.

Алдартай болохын тулд биеэ үнэлсэн одууд


1. Лана Дел Рэй (Лana Del Ray)
Бид бүхний дууг нь сонсох, дагаж дуулах дуртай дуучдын нэг бол яалтачгүй Лана билээ. Түүний этгээд дүр төрх, хоолой зэргүүд нь үнэхээр л өвөрмөц, түүнчлэн хувь хүн талаасаа их энгийн, хээгүй бүсгүй болох нь папарацичдын дуранд бууснаар ажиглагддаг. Өдгөө 30 настай үзэсгэлэнт бүсгүй маань дууныхаа үгийг өөрөө зохиодог гээд бодохоор үнэхээр л авьяаслаг уран бүтээлчдийн нэг байгаа биз. Хэдий авьяас байлаа гээд амжилтанд хүрэхэд түлхээд өгөх хэн нэгэн байх ёстой хэмээн зариг хүмүүс ярьдаг. Түүний адилаар дуучин бүсгүй Лана нэгэн ярилцлагандаа, “Би зөндөө залуустай уулздаг байсан, гэвч хэн нь ч надад сайн дуу бичлэгийн студитэй гэрээ хийхэд минь туслаагүй. Харамсалтай ч энэ үнэн” хэмээн хэлсэн удаатай. Мөн тэрээр “F***ed My Way Up To The Top” хэмээх дууг бичиж байсан. Үүнийгээ өөрийнхөө амьдралаас сэдэвлэж бичсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ.



2. Рита Ора (Rita Ora)
Английн дуучин Рита Отаг бид бүхэн Кардашьяаны гэр бүлийн цорын ганц эрэгтэй гишүүн болох Роб Кардашьяан (Rob Kardashian)-тай болзож байсныг мэднэ. Хосуудын харилцаа төдийлөн хол яваагүй учир нь дуучин бүсгүйн замбараагүй явдлаас болсон хэмээн Роб цахим сайтуудаар хэлээд амжсан. Магадгүй салалтандаа хорссон залуу гомдлоо тайлах гэж ийнхүү цуурсныг үгүйсгэхгүй. Рита Ото алдартай Dj Калвин Харрис (Calvin Harris) -тай жил орчим болзсоны эцэст мөн л харилцаандаа цэг тавьсан юм.



3. Кендра Уилкинсон (Kendra Wilkinson)
Шоуны од Кендра Уилкинсон мөн л энэхүү жагсаалтанд ороод байна. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хэзээд залуучууд хүрээлсээр байдаг нь нууц биш. Тиймдээ ч тэрээр “Playboy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер (Hugh Hefner)-ийн үзэсгэлэнтэй "туулайнуудын" нэг байжээ. Түүнчлэн "Girls Next Door and Kendra On Top" хэмээх телевизийн шоугаараа олонд танигдсан. Тэрээр өөрийгөө Хью Хефнертэй дотно харилцаатай байснаа ч хүлээн зөвшөөрсөн юм.



4. Тайра Банкс (Tyra Banks)
Жүжигчин, модель, продюсер, хөтлөгч гээд л тал бүрийн авьяастай үзэсгэлэнтэй бүсгүй Тайра Банксийг бид бүхэн "American`s next top model" хэмээх шоу нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрээр "Aalbs.com" цахим сайтад өгсөн ярилцлагадаа "Мэдээж үнэхээр амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол, ямар замаар явах нь тийм чухал биш гэж бодож байна. Би зөвхөн одоогийн өөртөө хайртай. Тийм байхад л хангалттай шүү дээ" Хэмээн хэлсэн байдаг. Түүний энэ үг хэн нэгний нөлөөгөөр алдарт хүрсэн болохыг нь батлах шиг боллоо.



5. Лил Ким (Lil 'Kim)
Алдартай реппер Лил Ким өдгөө 41 настай. Тэрээр маш олон алдартай уран бүтээлүүдийг туурвисаар байсан билээ. Реппер бүсгүй маань сүүлийн жилүүдэд уран бүтээлээ түр завсарлан продюсерийнхээ ажлыг түлхүү хийх болсон. Кимийг "Notorious BIG"-тэй дотно харилцаатай байсан болохыг түүний салсан эхнэр нь баталж байгаа юм. Түүнчлэн түүний нөхрийн ачаар алдарт нэртэй болсон хэмээн хэлжээ. Чухам үүнийг үнэн болохыг Лил Ким л мэдэх байхдаа.



6. Фарра Абрахам (Farrah Abraham)
“Өсвөр настай ээжүүд” хэмээх реалити шоугаараа олонд танигдсан Фарра Абрахам өдгөө 24 настай, харин түүний охин Софиа (Sophia) 7 настай юм. Түүнийг алдар нэрд хэрхэн хүрсэн талаар маш олон цуурхал байдаг. Насанд хүрэгчдийн киноны од Жеймс Дин (James Deen) түүнийг өөртөө нь хамт кинонд тоглодог байсан хэмээхэд Фарра үүнийг эрс үгүйсгэсэн юм. Гэсэн ч даравч далдайна, булавч бултайна гэгчээр түүний бичлэгүүд нуугаад ч нэмэр болсонгүй, ганц нэгээрээ цахим ертөнцөөр цацагдсаар байсан юм.



7. Кортни Стодден (Courtney Stodden)
Өдгөө 21 настай реалити шоуны од Кортни Стодден нэг хэсэг цахим ертөнцөд бөмбөг тэслээд авсан. Учир нь тэрээр дөнгөж 16 настай байхдаа "Green Mile" киногоороо бид бүхэнд танигдсан, өдгөө 55 жүжигчин Даг Хатчинсон (Doug Hutchison)-той дэр нэгтгэсэн билээ. Хосууд 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Түүнээс хойш Кортнигийн нэр хүнд өсөж, тийм гэхийн аргагүйгээр хүмүүсийн анхаарлыг татдаг болсон. Хүүхдээрээ шахуу байж, эцгээсээ хөгшин хүнтэй суух ямар л олиг байхавдээ. Хайр дурлалд хэзээд нас хамаагүй гэдэг. Гэхдээ тэдний хувьд энэ юу л бол?



8. Ким Кардашян (Kim Kardashian)
Кардашьяаныхан бол хамгийн дуулиан шуугиантай гэр бүл билээ. Кимийн хувьд нэг хэсэг секс бичлэгээ алдаж, хэсэгтээ л олны хэл амны бай болоод амжсан.  Гэвч сохорсон биш завшив гэгчээр түүнээс хойш Кимийн нэр алдар борооны дараах мөөг шиг л огцом өссөнийг нуух юун.



9. Челси Хэндлер (Chelsea Handler)
Инээдмийн жүжигчин, зохиолч Челси Хэндлер нэгэн ярилцлагандаа, "Үнэндээ хүмүүс дэндүү хэрэгт дуртай юм. Тухайн хүний юу хийх, яах ийх, бүр хүндрэхийг нь хүртэл бичих нь холгүй гээч. Хэрвээ надад хэн нэгэн аятайхан болзолтойгоор унтахыг хүсвэл би лав дургүйцэхгүй” хэмээн шулуухан хэлсэн гэдэг. Ямартай ч түүнийг үнэн хэлснийг мэдэхгүй ч олны үг үргэлж ортой байдаг шүү дээ.



10. Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)
Өдгөө 43 настай үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Гвинет Пелтроу-ийг бид бүхэн "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартин (Chris Martin)-ий хуучин эхнэр гэдгээр нь мэдэх билээ. Тэдний гэрлэлт цахим ертөнцийг хэсэгтээ л шуугиулаад амжсан. Түүнчлэн жүжигчин маань түүнээс ч өмнө алдартай "Miramax" студийн үүсгэн байгуулагч, продюсер Харви Вайнштейн (Harvey Weinstein)-тай дотно харилцаатай байсан талаар хэвлэлийнхэн жиг жуг ярилцдаг юм. Учир нь тэрээр Харвитай холбоотой болсноос хойш нэг их удалгүй "Shakespeare in Love" хэмээх түүхэн кинонд гол дүр бүтээсэн аж. Энэ бол хэн хүнд оноогдоод байхгүй том боломж шүү дээ. 


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()