Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Өнгөрсөн 12-р сард, Швейцарийн эмч нар элэг цээжээрээ нийлсэн сиамын ихэр охидыг салгах хариуцлагатай мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Нийт 2 их эмч, 4 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр найдваргүй гэгдээд байсан ихрүүдэд 5 цагийн турш хагалгааг хийсэн юм. Тэд хагалгааны бүхий л ажиллагааг нарийн хянаж байсан төдийгүй, хагалгааны туршид ихрүүдийг эхийнх нь сүүгээр хооллож байсан гэдэг.
2. Хугацаанаасаа 2 сарын өмнө төрсөн ихрүүдийг Маяа (Maya), Лидиа (Lydia) гэдэг байна. Доорх зурагны зүүн гар талд Лидиа, баруун гар талд Маяа байна. Эмч нар ихрүүдийг ургийн явцад нь, хугацаандаа төрснөөс хоёр сарын дараа хагалгааг хийхээр төлөвлөсөн боловч, байдал өөрөөр эргэжээ. Учир нь тэдэнд хагалгааг цаг алдалгүй хийхгүй бол хоёулангийнх нь амийг алдах эрсдэлтэй нүүр тулсан байна.
3. Эмч нарын хэлж буйгаар иймэрхүү мэс засал нь ихэнхидээ маш эрсдэлтэй төдийгүй, ихрүүдийн зөвхөн нэгийг нь л аврах боломжтой гэгддэг. Гэвч ихэр охидууд хагалгааны туршид үнэхээр хүчтэй байж, амьдрахыг хүсэж байсан нь илэрхий байсныг онцлох нь зүйтэй.
4. Тэд хоёул ердөө 1 кг-ийн жинтэй байсан тул иймэрхүү хүнд хагалгааг давж чадна гэдэгт хэн ч итгэхгүй байжээ. "Inselspital" эмнэлгийн их эмч Ли Матин Диманче (Le Matin Dimanche) хэлэхдээ " Хагалгааны талаар анх сонсоод л би үүнийг бүтэхгүй хэмээн бодож байсан. Учир нь амжилттай болох байлаа гэхэд ихрүүдийн биеийн жин бага, тэрчлэн уушигны хөгжил бүрэн бус, дээр нь маш их талбайд зүсэлт хийх шаардлагатай байсан.
Хэрвээ бид нэг л анхаарал сулрах, байдал өөрөөр эргэвэл тэднийг хоёуланг нь алдах бүрэн боломжтой байлаа. Тэгэхдээ энэ бүхэн тэс өөр байсан. Юу хэлэх гээд байна вэ гэхээр ихрүүд амьдрахыг үнэхээр их хүсэж, бас хичээж байгаа нь анзаарагдсан. Бид бүхэн тэдэнд ховсдуулагдах шиг санагдаж билээ. Хагалгаа хэдий хүндрэлтэй байсан ч бид тэднийг амьдруулах, аврах урам зоригоор дүүрэн байсан юм. Энэ зүгээр л ид шид гэж хэлье" хэмээжээ.

5. Эмч нарын хэлж буйгаар охидын биеийн байдал сайн байгаа бөгөөд хоёул эрүүл саруул өсөж байгаа гэжээ. Тэд хагалгааны дараах 5 сарын турш сэргээн засах эмчилгээг хийлгэх шаардлагатай байна. Ямартай ч айдгаа ардаа хийгээд амьд гарсан байхад хийж чадахгүй зүйл, хүрч чадахгүй газар гэж үгүй билээ.