Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Цаг
Одоо үед хэрэглэгдэхээ больсон ч гэсэн, бугуйн цаг, тэр ч бүү хэл гар утас ч гараагүй байхад, тодруулбал 1800-аад оны үеэр ковбойчууд жижигхэн цагийг оосорлож зүүгээд, халаасандаа хийж авч явдаг байжээ. Эндээс үүдэн “Levi’s” брэнд цаг хийх зориулалтаар ийм жижигхэн халаас нэмэлтээр оёх болсон байна.
2. Алт
Алтны уурхайчид олборлож, угаасан цэвэр алтаа энэ “найдвартай” халаасандаа хийн хадгалдаг байж.
3. Зоос болон жижиг зүйлс
Зарим хүмүүс уг халаасыг нууц халаас хэмээн нэрлэж, зоос, товч болон бусад жижиг зүйлсийг хадгалдаг байжээ.
4. Асаагуур
Бараг л ихэнх ковбойчууд тамхи татдаг. Тэдний гол хэрэгсэл буюу асаагуураа ч мөн энэ л жижигхэн халаасанд хийдэг байжээ.