Тайлор Свифтийн хувийн амьдралын нууц

Сүүлийн үеийн хөгжмийн ертөнцийг шуугиулаад байгаа гал цогтой үзэсгэлэнтэй “country” дуучин Тайлор Свифт (Taylor Swift)-ийн талаар сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Танд сонирхуулахад тэрээр өөрийн хөлөө 40 сая доллараар даатгуулсан юм.
Тайлор Свифтийн хувийн амьдралын нууц


1. Тэр санхүүгийн зөвлөх болох хүсэлтэй байсан
Та түүнийг арай анхнаасаа л дуучин болохыг хүсээд энэхүү замыг сонгосон хэмээн бодоогүй биз? Тайлор хүүхэд байхаасаа л гитарыг сайн эзэмшсэн төдийгүй, үнэхээр сайхан дуулдаг сэргэлэн шар охин байжээ. Түүний эцэг Scott Swift (Скотт Свифт), санхүүгийн салбарт ажилладаг байсан бөгөөд тэрээр хүүхэд байхын л эцгийнхээ мэргэжлийг өвлөж, санхүүгийн зөвлөх болохыг хүсдэг байсан талаараа хожим дурссан юм. Тайлорын эцэг ч охиноо өөрийн ажлыг өвлөөсэй хэмээн боддог байсан нь лавтай. Гэвч охин нь нэгэнт өөрийн өөр замаар явсан хэдий л Тайлорын эцэг охиноо үргэлж дэмждэг, урам өгдөг гэнэ.



2. SNL шоун дээр өөрийн монолог дуугаа дуулсан
“Saturday Night Live” хэмээх шоунд урлагийн нэртэй одууд, дуучид, хошин шогийн жүжигчид өөрийн зохиосон монолог дуугаараа ая барьж хүмүүсийг хөгжөөдөг байна. Дуучин Тайлор Свифт ч мөн адил түүнээс юугаараа дутахав өөрийн зохиосон “My monologue song” хэмээх дуугаараа үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авсан гэнэ. Тэрээр угаасаа хөгжилтэй, марзан бүсгүй болох нь уран бүтээлүүдээс нь ажиглагддаг билээ.



3. Тэр хамгийн залуу зохиолч
Дуучин Тайлор Свифт анх 14 настайгаасаа эхлэн дууны шүлэг, ая зохиож эхэлжээ. Түүнчлэн дөнгөж 12 насандаа бүрэн хэмжээний 350 хуудастай романыг бичиж дуусгасан гэдэг. Үнэхээр урлагийн хүн байхаар төрчихсөн түүнд бурхан сайхан зүс царай, бие хаа, тэрчлэн час хийсэн авьяасыг харамгүй хайрлажээ.



4. Аварга загасны тухай тууж бичиж байсан
Түүнийг 14 настай байхад гэр бүлийнхэн нь аялалд явсан гэдэг. Тайлор хүүхэд байхын л үүргэвч, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, гурваас салдаггүй хүүхэд байж. Ямар сайндаа л аяллынхаа хугацаанд аварга загасны тухай бүхэл бүтэн тууж биччихсэн байх вэ дээ.



5. Түүний хамгийн анхны ажил нь гацуур модыг шавжнаас хамгаалах байв
Алдартай уран бүтээлчид, дуучид жүжигчид нар бүгд л хүүхэд байхдаа өөрийн гэсэн бизнесийг явуулсан байдаг. Үүний адил дуучин Тайлор ч мөн адил гэр бүлийн бизнестээ туслан ийнхүү зул сарын гацуур моддын шавжийг устгах, хамгаалах ажлыг хийдэг байжээ. Түүний хүүхэд нас Пенсильвани мужын фермд өнгөрсөн юм.



6. Тайлор алдартай хөгжмийн зохиолчтой төстэй нэртэй
Дуучин бүсгүйн нэр нь авьяаслаг дуучин, ая зохиогч Жеймс Тайлортэй ижилхэн. Тэрээр үүнийг үнэхээр том хувь тохиол хэмээн үздэг ажээ. Учир нь Тайлор, Жеймсийн дууг даган дуулах дуртайгаас гадна түүний үнэнч шүтэн бишрэгч нь юм. Түүнийг хүсэл мөрөөдлөө орхин дуучин болоход нь Жеймх битүүхэн нөлөөлсөн байж болох юм хэмээн хүмүүс жиг жуг ярилцдаг ажээ.



7. “Our song” дуугаа авьяастны шоун дээр зохиож байсан
Цахим ертөнцүүдээр цацагдсан даруйдаа асар их нэр хүндийг олсон, тэрчлэн бүх насны хүмүүсийн сонсох дуртай  “Our song” дууг дуучин Тайлор Свифт ахлах сургуулийн авьяастны шоу дээрээ дуулж байжээ. Тухайн үедээ энэхүү дуу өөрт нь асар их нэр хүнд, амжилтыг авчирна гэдгийг тэрээр өөрөө ч мэдээгүй байсан нь лавтай.



8. Түүний хөгжмийн авьяас мах, цусанд нь бий
Дуучин Тайлор эмээгийнхээ сайхан хоолойг өвлөн авсан хэмээн гэр бүлийхэн нь хэлдэг. Учир нь түүний эмээ Маржори Финлэй (Marjorie Finlay) дуурийн дуучин байсан гэдэг. Түүнчлэн зөвхөн эмээ нь гэлтгүй түүний гэр бүлийнхэн ерөнхийдөө бүгд л урлагийн мэдрэмжтэй, хөгжим сайхан тоглодог ажээ. Тайлор эмээгийнхээ талаар ярихдаа “Манай эмээ үргэлж л дуулдаг байсан, гэртээ ч тэр, сүмд ч тэр. Ямар сайндаа л би зөвхөн түүний дуулахыг сонсох гэж ням гараг бүр сүмийн цуглаанд явдаг байхав дээ” хэмээжээ.



9. Тэрээр ердөө ганцхан жилийн дотор ахлах сургуулийн 2 жилээ дүүргэсэн
Тайлор ахлах сургуульд байхдаа хөгжмийн карьераа аль хэдийн эхлүүлсэн байв. Тиймээс ч түүнд хичээлдээ явах, уран бүтээлдээ анхаарах хоёр сонголт үлдсэн гэдэг. Түүнд хичээлдээ явах цаг зав муу байсан учир бүхнийг бие даан гэрээрээ суралцаж байгаад төгссөн байна. Үнэхээр шаргуу хичээнгүй биш гэж үү? Ингэж ихээр хичээсэн нь ч түүний амьдралын хамгийн зөв сонголт болжээ.



10. Хамгийн шилдэг дуу бичлэгийн студийн саналаас татгалзсан
Өсөж яваа залуу уран бүтээлч бүхэн алдартай дуу бичлэгийн студитэй гэрээ хийхийг хүсдэг. Харин Тайлорын хувьд алдартай дуу бичлэгийн студи болох “RCA Records”-тай гэрээ хийхээс татгалзжээ.  Учир нь ингэснээр тэрээр өөрийгөө хөгжихгүй, хэн нэгэнд баригдсан нэгэн болно хэмээн үзэж байгаа гэнэ. Ямартай ч түүнийг хаа нэгэн сайн студитэй хамтран ажиллахыг хүлээх л үлдлээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()