Жирэмсэн эсэхийг шалгах эртний хачирхалтай аргууд

2016-02-02, 04:00
65,454
Өнөө үед эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ мэдэхэд амар хялбар олон арга хувилбаруудтай болсон. Түүнээс хамгийн хялбар бөгөөд найдвартай арга бол жирэмсний тест юм. Харин бүдүүлэг эртний эриний үед эмэгтэйчүүд бие давхар болсноо мэдэхэд үнэхээр хэцүү байжээ. Түүнчлэн бие давхар гэдгээ эрт мэдээгүйн улмаас хэвлий дэх ураг бүтэх, тухайн эмэгтэй амь насаа хүртэл алдах өндөр эрсдэлтэй байсан гэдэг. Ингээд жирэмсэн эсэхийг мэдэх эртний аргуудтай танилцацгаая.
Жирэмсэн эсэхийг шалгах эртний хачирхалтай аргууд


1. Улаан буудай, арвайн арга
Эртний Египетэд МЭӨ 1350 онд, эмэгтэй хүн улаан буудайн соёолж дээр хэдэн өдрийн турш шээгээд, хэрвээ буудай нахиалсан бол тэр эмэгтэй жирэмсэн, харин нахиалаагүй бол жирэмсэн биш хэмээн үздэг байжээ.  Хамгийн сонирхолтой нь 1963 онд судлаачид энэ талаар судалж үзэхэд, жирэмсэн эмэгтэйн шээсэнд агуулагдах бодис үнэхээр л буудайг ургуулж байсан гэдэг.



2. Сонгиноор шалгах
Эртний Грекчүүд бүсгүй хүнийг бие давхар болсон эсэхийг мэдэхийн тулд сонгино ашигладаг байжээ. Ингэхдээ өөрийгөө шалгах гэсэн бүсгүй унтахдаа сонгино, эсвэл ямар нэг хурц үнэртэй хүнсний ногоог үтрээндээ хийгээд хонодог байна. Маргааш өглөө сэрэхэд тухайн бүсгүйн амнаас үтрээндээ хийсэн ногооных нь үнэр үнэртэж байвал жирэмсэн биш хэмээн үздэг байжээ. Учир нь жирэмсэн биш эмэгтэйн хийсэн сонгины үнэр эмэгтэйн саваар дамжин аманд нэвтэрнэ гэсэн санаан дээр үндэслэсэн байна.



3. Шар айрагны арга
Эртний Египитийн бас нэгэн сонирхолтой арга бол тухайн эмэгтэйг өрөөн дотор суулгаад, их хэмжээний шар айргийг өрөөний шалаар асгаж үнэрийг нь өрөөнд шингээнэ. Хэрвээ тухайн эмэгтэй давхар биетэй бол тэрхүү шар айрагны эхүүн үнэрт бөөлжис нь цутгаж дотор нь муухай оргино. Харин тэдгээр шинжүүдээс илрэхгүй бол жирэмсэн биш хэмээн үздэг байсан аж.



4. Түгжээгээр шалгах 
15-р зууны үед бүсгүйчүүдийг ямар нэгэн саванд шээлгэн түүн дотор нь төмөр цоожыг хийдэг байжээ. Ийнхүү цоожоо 3-4 цаг орчим байлгасныхаа дараа шээсийг асган, цоожоо хатаагаад түүнд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг хардаг байна. Жирэмсэн эмэгтэйн шээс ердийн шээсийг бодвол илүү хүчтэй учир цоожийг загалтуулан өнгийг нь хувиргадаг ажээ. Хэрвээ тухайн цоожинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бол тухайн эмэгтэйг жирэмсэн биш хэмээн үздэг байжээ.



5. Шээсээр шинжих
16-р зууны үеийн Европын орнуудад эмэгтэйчүүдийн шээсны өнгө, үнэр гэх мэт бусад шинжүүдийг нь ажиглан жирэмсэн эсэхийг нь мэддэг байжээ. Зөвхөн жирэмсэн гэлтгүй бусад хүмүүсийн өвчний оношыг ч мөн ийнхүү үздэг байсан гэнэ. Түүнчлэн шээсийг улаан дарстай хольж тэдний хоорондоо исэлдэх байдлаас нь хамаарч шалгадаг байсан аж. Сонирхолтой нь жирэмсэн хүний шээс улаан дарстай төдийлөн нийцэж уусдаггүй байна.



6. Нүдээр шалгах арга
16-р зуунд амьдарч байсан Жаквис Гуллемо (Jacques Gullemo) хэмээх эмч, тухайн эмэгтэй нүд рүү хараад түүнийг жирэмсэн эсэхийг нь хялбархаан мэдэж болдог гэжээ. Учир нь жирэмсэн эмэгтэйн хүүхэн хараа нь өөрчлөгдөн, ердийнхөөсөө хамаагүй жижгэрсэн байдаг бөгөөд нүдэнд үл ялиг улаан судал үүссэн байдаг хэмээсэн байна.



7. Чадвикийн тэмдэг
Францын эх барих эмч Жамес Чадвик (James Chadwick)–ийн хэлснээр жирэмслэлтийн эхэн үед буюу ойролцоогоор 6 долоо хоногтой үед, эмэгтэй хүний умайн хүзүү болон үтрээ нь бага зэрэг хөхөвтөр, улаан хүрэн өнгөтэй болдог байна. Учир нь энэ үед цусны эргэлт бүсгүй хүний тэр орчимд илүүтэй эргэлддэг учраас тэр ажээ.



8. Туйлайгаар сорих
1920 оны Германы эрдэмтэд болох Селмар Ашхайм (Selmar Aschheim),  Бернхард Зoндeк (Bernhard Zondek) нар эмэгчин туулай, харх, мэлхий зэрэг амьтдаар ийнхүү жирэмсний сорилтыг хийдэг байжээ.  Ингэхдээ тэд шалгахыг хүссэн эмэгтэйнхээ шээсийг тэдгээр амьтдад тарьж, хэдэн өдрийн дараа шээс шахуулсан амьтад үхвэл тухайн эмэгтэй жирэмсэн, үхэхгүй бол жирэмсэн биш гэнэ.  Учир нь жирэмсэн эмэгтэй шээсэнд маш хүчтэй даавар агуулагддаг тул амьтад түүнийг нь тэсэж чадалгүй үхдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()