Гайхалтай чадвартай хүмүүс

Дэлхий ертөнц дээр тайлагдашгүй маш олон гайхалтай зүйлсүүд байдаг. Гагцхүү тэднийг хөдөлгөгч гол хүчин бол хүн төрөлхтөн юм. Ингээд та бүхэндээ үзсэн хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэм хачирхалтай авьяастай хүмүүсийг түүвэрлэн хүргэж байна.

Гайхалтай чадвартай хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Цахилгаан хүн
Бид 220 вольтийн хүчтэй тогонд цохиулвал магадгүй бидний зүрх зогсож, газар дээрээ амьсгал хураах байх. Харин БНХАУ-ын иргэн Ма Шианганг (Ма Xiangang)-д хүчдэл төдийлөн үйлчилдэггүй бололтой. Харин ч тогонд цохиулснаар түүний эд эс нь урьд хожид байгаагүйгээр сэргэж, тэрхүү мэдрэмжийг дахин мэдрэхийг хүсдэг гэнэ. Тэрээр анх телевизийнхээ тогтой утсыг нүцгэн гараараа барьж, түүнээс хойш ийнхүү 22 жилийн турш нүцгэн гараараа тогтой харьцаж байгаа ажээ.



2. Амьд тооны машин
Амьд тооны машин болсон Америк залуу Скотт Фланбург (Scott Flanburg), тооны олон үйлдэлтэй маш хүнд бодлогыг цээжээр боддог ажээ. Тэрээр математикийн нэмэх, хасах, үржүүлэх зэрэг хүнд үйлдлүүдийг ердөө 15 секундэд бодож Гиннесийн дээд амжилтыг эвдсэн юм.



3. Загасан хүн
Загасан хүн хэмээх хочтой Шинэ Зеландын залуу Дэйв (Dave), 2007 оны 9-р сарын 27-ны өдөр усан дор 226 метрийн гүнд амьсгаагаа түгжин 3 цаг 38 минут тэссэнээр ийнхүү дэлхийн Гиннесийн рекордыг эвдсэн юм. Үүнээс ердөө хоёрхон хоногийн дараа тэрээр өмнөх амжилтаа 18 метрээр эвдэж, 244 метрийн гүнд 4 цаг 2 минутийн турш шумбасан юм. Сүүлд 2010 оны 9-р сарын 25-ны өдөр тэрээр дахин 248 метрийн гүнд нийт 4 цаг 1 минутанд шумбаж, өөрийгөө дэлхий дахинд батлан харуулсан байна.



4. Огт унтдаггүй хүн
Нойргүйдэх өвчнийг маш олон аргаар эмчилж болдог. Ихэнх тохиолдолд энэхүү өвчнийг бүрэн эмчилж болдог байна. Харин Вьетнам залуу Нгокийн хувьд энэ үнэхээр том асуудлуудын нэг болоод хэдийн 41 жил болжээ. Тэрээр 15000 шөнийг иймэрхүү янзтай өнгөрөөсөн гэхээр итгэмээргүй байгаа биз. Нгок өдгөө 72 настай бөгөөд өөрийгөө яг л усгүйгээр ургаж байгаа ургамалтай зүйрлэжээ.



5. Хүчирхэг шүдтэй хүн
Шүд өвдөх гэдэг хэзээд хамгийн хэцүү өвдөлтүүдийн нэг билээ. Харин Малайзын иргэн Ратакришнан Велу (Rathakrishnan Velu)-гийн хувьд өвдөлт гэдэг юу ч биш бололтой. Тэрээр шүдээрээ 297.1 тонн жинтэй галт тэргийг 2.8 метр газар чиржээ.  Велу цагаан хоолтон бөгөөд яаж ийнхүү шүдээрээ ийн хүнд зүйлийг чирж чадаад байгаагийнхаа шалтгааныг бясалгалтай холбон тайлбарласан юм. Тэрээр өдөр бүр 250 кг жинтэй эд зүйлийг 25 км газар чирж, дасгал сургуулилт хийдэг байна.



6. Соронзон хүн
Малайз улсын иргэн Лео Лин Toв (Liew Thow Lin) хэмээх залуу тус бүр нь 2 кг-ийн жинтэй нийт 36 кг жинтэй металл зүйлсийг бие дээрээ соронзон адил тогтоох гайхамшигтай чадвартай ажээ.  Энэ нь ямар нэгэн гадны биетүүдээс үл хамаарах бөгөөд түүний арьсны онцлог гэнэ. Түүгээр ч зогсохгүй энэхүү чадвар нь түүний ач зээ нарт удамшжээ. Малайзын технологийн их сургуулийн эрдэмтэд энэ талаар тайлбарлахдаа түүнийг ер бусын гентэй хэмээн тайлбарлаж байна.



7. Нэвтэрхий толь
Америкийн эрдэмтэн Ким Пеек (Kim Peek) амьдралынхаа хугацаанд нийт 12000 гаруй ном уншсан бөгөөд гайхамшигтай нь тэдгээр номуудынхаа 98 хувийг санадаг байсан ажээ. Тэрээр ном уншихдаа хэзээд шимтэн нэгд нэгэнгүй уншдаггүй бөгөөд гол гол зүйлсийг нь түүвэрлэн гүйлгэн уншдаг байсан гэнэ. Уншсан номон доторх улсын зип код, хүний нэр төрсөн он сар өдөр гээд бүхий л зүйлсийг асуухад нэгд нэгэнгүй хариулдаг супер тархитай хүн байсан аж. Ийнхүү түүнийг зууны хамгийн гоц ухаантан, нэвтэрхий толь хүнээр шалгаруулсан юм.



8. Генератор хүн
Жон Чанг (John Chang) бол 20-р зууны хоёрдугаар хагаст  амьдарч байсан гоц чадвартай хүн юм. Тэрээр өөрийн энергээр бусдын өвчнийг хоромхон хугацаанд эдгээх чадвартай байсан төдийгүй тухайн үеийн нэртэй сурвалжит хүмүүс бүгд түүнийг зорин ирдэг байжээ. Хачирхалтай нь тэрээр эмчилгээ хийж байхдаа олны нүдэн дээр гэнэт алга болоод дахин хэзээ ч харагдаагүй гэдэг.



9. Нарны эрчим хүч залгигч
Энэтхэгийн иргэн Манек (Manek) 1937 онд төржээ. Тэрээр хамгийн алдартай нар залгигч хүмүүнээр нэрлэгдээд байгаа билээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр НАСА-гийн эрдэмтэд түүн дээр турш туршилт хийж, 130 хоногийн турш зөвхөн нарны гэрэл усаар л тэтгэж байсан байна. Гайхамшигтай нь тэрээр эрүүл саруул байсан төдийгүй,  хоол хүнсний бүхий л хэрэгцээгээ нарнаас авч байжээ. 



10. Илбэчин
Америкийн илбэчин Дэвид Блэйн (David Blaine) усан доор амьсгалаа хураан 17 минут 4 секундын турш тэсэж, илбээ амжилттай дуусгажээ. Тэрээр 2006 оны 5-р сарын 17-ны өдөр 2.4 метрийн гүнтэй бөмбөлгөн дотор тусгай хүчилтөрөгч, шим тэжээлийн сувагтай өөрийгөө холбон 7 хоногийн турш түүндээ амьдарчээ. Хэрвээ байдал буруугаар эргэсэн бол тэрээр амь насаа ч хүртэл алдах бүрэн эрсдэлтэй байсан юм. Тэрээр хэзээд аз туршсан аюултай зүйлүүдийг хийдэг чадвартай ажээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()