Гэмт хэрэгтнүүдийн сүүлчийн зоог

2016-01-30, 03:55
18,074
Европчууд цаазын ялтай хүнд үхэхийнх нь өмнө дуртай хоолоор нь цадтал хооллож, дараа нь ялын тогтоолыг хэрэгжүүлдэг. Энэ нь дараа төрөлдөө сайн хүн болж төрөх, сүнс нь хоргодохгүй хэмээн итгэдгээс үүдэлтэй аж. Тэд заримдаа энгийн л нэг хоол, эсвэл бүр тансаг сайхан зоог, заримдаа бүр юу ч идэхийг хүсдэггүй гэнэ шүү.
Гэмт хэрэгтнүүдийн сүүлчийн зоог


1. Ногоотой пицца
Үхэх гэж байгаа хүн хамгийн сүүлчийн удаа сайхан хооллохоо л урьтал болгох нь мэдээж. Харин АНУ-ын Теннесе мужийн чанга дэглэмтэй шоронд, цагдаагийн оффицерийг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон нэгэн эр ногоотой пицца захиалаад, олон хүнтэй гудамжинд түр очихыг харгалзагчаасаа гуйгаад нэгэн орон гэргүй ядуу эрд түүнийгээ өгчээ. Ингэснийх нь хариуд шоронгийн гадаа энгийн иргэд “Түүнийг битгий цаазлаач” гэсэн бичиг барин зогсож байсан гэдэг.



2. Жонатан Ноблес – Талх, дарс
Сайн хүн болоход хэзээ ч оройтдоггүй. 2 эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн хэргээр үхэх ял авсан Жонатан Ноблес (Jonathan Nobles) гэгч Христийн шашинтан байж. Тэрээр үхэхийнхээ өмнөхөн “Би дараа төрөлдөө Есүс болж төрнө” хэмээгээд дээд зэргийг үнэтэй улаан дарсыг талхаар даруулан уусан гэдэг. Энэ нь Библийн сударт “Ариун зоогийн ёслол” үйлдэхэд хэрэглэгддэг хүнс юм.



3. Жеймс Смит – Шороо
Тэр анх банк дээрэмдэж байсан ч, төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, банкны хамгаалагчийг буудаж хороосон байна. Түүнд мэдээж цаазын ял оноосон бөгөөд амьдралынхаа төгсгөлд шороо идэхийг хүссэн гэдэг.



4. Петер Куртен- Шнейцель, шарсан төмс, цагаан дарс
Куртен бол Германы Дюссельдорф хотын хамгийн зартай цуврал алуурчин юм. Тэрээр охид бүсгүйчүүдийг энэхүү хотын гадна хуурч аваачаад, зэрлэгээр хүчирхийлж хүслээ хангачихаад дараа нь амийг нь бүрэлгэдэг байсан тул “Дюссельдорфийн мангас” хэмээх нэртэй болсон байна. Түүнд цаазын ял оноож, толгойг нь тасдахаар болж, сүүлчийн удаа зооглох зоогийг нь асуухад тэрээр шнейцель, шарсан төмс, цагаан дарс уумаар байна гэжээ.



5. Робби Ли Гарднер - Хавчны мах, стейк, мөхөөлдөс, зөөлөн боов
Тэрээр 1985 онд шоронд орж, 25 жилийг торны цаана өнгөрүүлсний эцэст цаазын ял сонссон аж. Үхэхээ мэдсэн өдрөөс эхлээд л юуч идэхээ больсон гэдэг. Ингээд тэрбээр хавчны мах, стейк болон алимны бялуу, ванилтай зайрмаг идэхээ хэлээд, “Peter Jackson” болон “Бөгжний эзэн” киноны гурван ангийг үзмээр байна гэжээ. Зарим хүмүүс зурагт л үзэхгүй бол хоолоо идэж чаддаггүй шүү дээ. Гарднер тэдний л нэг байж.



6. Рики Рей Ректор – Жимсний сироп, хушгатай бялуу
Рики шөнийн клубд нэгэн эрийг буудаж, түүнийг баривчлах гэсэн цагдаагийн ажилтныг ч мөн хороосон юм. Дараа нь амиа хорлох гэж оролдсон ч, тархиа хүнд гэмтээн амьд үлдсэн байна. Тэрээр сүүлчийнхээ зоогоор тахианы шарсан гуя, жимсний найруулдаг сироп, хушгатай бялуу идэхийг хүссэн аж. Хоорондоо үл зохицох хоол ч гэлээ “хагас тархитай” хүн үүнээс өөрөөр яах ч билээ дээ...



7. Томас Грассо – Идэж болох бүх зүйл
Томас Грассо бол зартай дээрэмчин, гэрийн хулгайч бөгөөд хоёр удаагийн дээрмийн үеэрээ 87 настай эмгэн, 81 настай өвгөнийг тус тус амийг нь бүрэлгэсэн байна. Мэдээж түүнд цаазын ял тулгасан юм. Тэрээр сүүлчийн зоогтоо олон төрлийн, бас маш их порцтой хоолнуудыг авчрахыг хүсчээ. Үүнд нь: шарсан хавирга, ялз чанасан гахайн толгой, чизбургер, гүзээлзгэнэ, хулууны бялуу, милкшейк зэрэг багтжээ.



8. Мигуэль Ричардсон – Баярын бялуу
Хүнд гэмт хэрэгтэн Ричардсон 1980 онд хоёр бие хамгаалагчийг хутгалан хороож, ялын дээд хэмжээ сонссон юм. Сүүлчийн зоогоороо тэр 7 ширхэг ягаан лаатай, баярын бялуу идэхийг хүссэн байна. 7 лаа нь түүний гэрлэлтийн жилийг илтгэх аж.



9. Оделл Барнес – “Шударга ёс, тэгш эрх, энх тайван”
Барнес айл дээрэмдэх үеэрээ гэрийн эзэн эмэгтэйг санаандгүй алсан юм. Хэдийгээр түүний шүүх хурал, цаазын ялны эсрэг байсан ч амжилт олоогүй аж. 2000 онд цаазаар авахуулахын өмнөхөн тэрбээр, “Хоол идэхийг хүсэхгүй байна, харин энэ дэлхийд шударга ёс, тэгш эрх, энх тайван ноёлоосой” хэмээн хэлжээ. Энэ үг нь түүнийг хичнээн их амьдрах хүсэлтэй байсныг, гэм буруугаа ухаарсныг гэрчилж байгаа биз ээ.



10. Тед Банди – “Юу ч идмээргүй байна”
Банди бол Америкийн зартай цуврал алуурчин юм. Тэрээр амьдралынхаа туршид 30 хүнийг хөнөөсөн гэдэг. 1989 онд болсон түүний цаазын ялыг гүйцэлдүүлэхийн өмнөхөн юу идмээр байгааг нь асуухад чив чимээгүй байсан гэдэг. Ингээд түүнд энгийн л нэгэн стейк, шарсан төмс, сүүтэй кофе, жимсний шүүс өгөхөд хүртэл алинд нь ч ам хүрээгүй байна. Ялаа эдлэхээр явахын өмнөхөн “Юм идэх сонирхолгүй болчихлоо” хэмээн хэлсэн гэдэг.



11. Адольф Эйхман – Лааз дүүрэн карамель, Израиль улаан дарс
Тэрээр нацист намын ахлах хурандаа байсан бөгөөд 1962 онд цаазын ял сонссон юм. Түүний сүүлчийн хүсэлтийг асуухад лааз дүүрэн карамель (ирис шиг шингэн чихэр), Израиль улаан дарс уумаар байна гэжээ. Дарсандаа бяцхан халамцаад “Уучлаарай залуус аа, үхэх ялдаа биеэ бэлтгэе дээ. Нацистуудын сод ухааныг ойлгохгүй явсаар энэ нас маань дуусч байх шив” хэмээн хэлсэн гэдэг.



12. Жон Вэйн Гэйси – KFC тахиа
Тэр бол 33 эрийг хөнөөсөн ижил хүйстэн цуврал алуурчин юм. Жон сүүлчийн зоогондоо шарсан сам хорхой, уламжлалт аргаар шарсан KFC тахиа, франц шарсан төмс, гүзээлзгэнэ захиж байжээ.



13. Кларенс Рэй Аллен – Газрын самартай, сахаргүй мөхөөлдөс
Америкийн гэмт хэргийн түүхэнд Кларенс бол цаазын ял сонссон хоёр дахь хөгшин хүнээр нэрлэгддэг. Гэхдээ энэ гол нь биш. Тэр ер нь бүх л амьдралынхаа туршид өвөрмөц хүн байсан гэдэг. Сүүлчийн удаа захиалсан хоолноос нь ч үүнийг нь харж болно. Бусад хүмүүс хамгийн амттай тахианы мах, үхрийн хавирга, ганц хундага хатуухан юм хүртдэг байхад тэр маш ховор газрын самартай сахаргүй мөхөөлдөс захиалсан байна.



14. Роберт Буел (Robert Buell) – Ганц ширхэг хар чидун жимс
Тэр бол энэхүү жагсаалтанд байгаа хүмүүс дундах хамгийн хүнд гэмт хэрэгтэн. 11-хэн настай охиныг хүчиндэж, амийг нь бүрэлгэснийхээ төлөө цаазын ял сонсчээ. Тэрээр сүүлчийн зоогондоо ганцхан ширхэг хар чидун жимс идэхийг хүссэг гэдэг. Магадгүй амьдралын гашуун амтыг өөрийн сэтгэхүйгээрээ амтлахыг хүссэн юм болов уу?



15. Виллиам Бонин (William Bonin) – Кола, пепси ундаа
Бонин 21 эмэгтэйг (түүнээс ч их байж магадгүй) хүчирхийлэн, зэрлэгээр хөнөөсөн цуврал алуурчин юм. Тэрээр ялаа эдлэхийн өмнө 2 зүсэм пицца, шоколадтай мөхөөлдөс, 18 лааз пепси уусан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()