Битүү шивээстэй залуугийн хожимдсон харуусал

Английн иргэн, 26 настай Паул (Paul) хэмээх залуу 18 хүрмэгцээ нуруу, цээж, гар, хөл, хөмсөг, уруулан дотор, бүр бэлэг эрхтэн дээрээ хүртэл шивээс хийлгэжээ. Тэр одоо аль хэдийн хүүгийн эцэг, хүний нөхөр болсон бөгөөд гадуур явах бүрд нь хүмүүс нэг л жийрхсэн харцаар хардаг болоод уджээ. Гэвч анхандаа тэр энэ бүх шивээсээ гайхалтай содон хэмээн боддог байж.
Битүү шивээстэй залуугийн хожимдсон харуусал


Харин цаг хугацаа өнгөрч, нас явахын хэрээр биеийг нь бүхэлд нь бүрхсэн шивээсэндээ дургүй болж, арилгуулахаар шийджээ. Харин үүнийг арилгахад маш их мөнгө, цаг хугацаа, дээрээс нь асар их тэвчээр шаардагдах аж. Шивээс арилгах лазер арга нь хүний биеийг яг л хутгаар сийчсэн мэт болгодог юм.



Паулын яриагаар бол “Би дөнгөж 20 шүргэх насандаа яг л маргааш үхэх гэж байгаа юм шиг амьдардаг байлаа. Өдөр бүр архи, тамхи, мансууруулах бодис, хөнгөмсөг хүүхнүүд... Тэр үедээ би анхны удаа шивээс хийлгээд түүндээ бүр донтчихсон. Шивээс хийлгэхийн нэг аймшигтай тал нь зүүгээр шивүүлэх өвдөлтийг ахин мэдрэхийг хүсдэг. Тэгээд л би биеийнхээ 30 хувьд нь битүү шивээс хийлгэсэн” хэмээн хэлжээ.





Одоо түүний хувьд өнгөрсөн амьдралынх нь ул мөр болсон шивээснүүд биш харин хүү эхнэр хоёр нь л амьдралынх нь утга учир болсон юм. Түүнчлэн түүний биен дээрх бүх шивээс ул мөргүй арилахад дор хаяж 10 жил шаардана хэмээн эмч хэлжээ.





Шивээс арилгуулахад, хийлгэснээсээ илүү өвдөлт мэдрэгддэг хэмээн Паул ярьжээ. Тиймээс залуучууд аа, та бүхэн ч гэсэн нэгэнт хийсэн зүйлийнхээ хойноос харамсахгүйн тулд ахин нэг удаа бодож байхад гэмгүй биз ээ...







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()