Дэлхийн хамгийн аймшигтай массажнууд

2016-01-27, 21:40
12,007
Массаж бол биеийн ядаргааг тайлах, хор гадагшлуулах үйлчилгээтэй эртнээс нааш уламжилж ирсэн нэгэн төрлийн эмчилгээний арга билээ. Хамгийн түгээмэл массажнууд нь тосон, бариан зэрэг төрлүүд байдаг бол харин дэлхийн өнцөг булан бүрт эдгээрээс өөр, бүр маш хачирхалтай массажны газрууд үйл ажиллагаагаа явуулж, хүмүүсийг соронзон мэт татдаг ажээ. Ингээд тэдгээрийн заримаас та бүхэнд танилцуулъя.
Дэлхийн хамгийн аймшигтай массажнууд


1. Аварга могойн массаж
Филиппиний Себу хотод байрлах амьтны хүрээлэнгийн аварга могойн массаж нь харахад хэдий аймшигтай ч гэлээ үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан байдаг аж. 4 аварга могойнд ороолгон 10-15 минут хэвтэх бөгөөд энэ нь ер бусын хүйтэн ч гэлээ маш их тайвшралыг өгдөг байна. Эдгээр “массажист” могойнуудыг өдөрт л 10 тахиагаар хооллодог гэнэ.



2. Зааны массаж
3 тонн жинтэй энэ нүсэр амьтан турьхан охины нуруун дээр нэг хөлөөрөө гишгэж байна гээд боддоо? Тайландын Чиан Май хотод заануудыг маш болгоомжтойгоор массаж хийхэд сургадаг байна. Тэд маш ухаантай учир заасан зүйлсийг маш хурдан сурч, сайн тогтоодог. Гэхдээ л зориг зүрхтэй аавын хүү  нь ийм массажинд орохыг хүсэх биз ээ.



3. Заазууран массаж
Азиуд ч ер нь хачирхалтай хүмүүс юм аа, аварга, аймшигтай амьтдыг ашиглахаасаа уйдаад одоо бүр хурц иртэй хутга, заазуураар массаж хийдэг болох нь. Тайваньд байх энэхүү массажны газарт заазуураар нүүр, толгой, бүтэн биеийн массаж хийдэг бөгөөд үнэ нь ердөө л 3 доллар. 10 минутын турш “заазуурдуулсан” үйлчлүүлэгчдэд харин мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг төдийгүй цусны даралт нь хэвийн болж, хөндүүр хөшүүн байсан бие нь яг л хөнгөн дасгал хийсэн мэт сэргээд ирдэг ажээ.



4. Алгаддаг массаж
Хүнд алгадуулна гэдэг үнэхээр гутмаар зүйл. Харин Тайваньд жуулчид болон үйлчлүүлэгчдийг 20 жилийн турш “алгадаж” байгаа нэгэн туршлагатай массажист байдаг аж. Үйлчлүүлэгчид ч дуртайяа алгадуулдаг гэнэ шүү.



5. Сангасны массаж
Массаж гэхээсээ илүү масктай төстэй энэхүү үйлчилгээний гол зүйл нь шувууны шинэхэн, халуун сангас байдаг. Тусгай шувууг тэжээж, шим тэжээлтэй хүнсээр хооллон, өдөр болгон, эсвэл 2 өдөрт нэг сангас гаргаж авах бөгөөд үүнийгээ бүсгүйчүүдийн нүүрэнд түрхэж, иллэг хийж өгдөг байна. Ингэснээр арьсанд хуримтлагдсан хорт бодис гадагшилж, залуужин толийж, асар их тэжээлийг өгч чаддаг гэнэ шүү.



6. Гижигдэх массаж
Зөөлхөн өд болон үсний үзүүрээр нүүрэнд хүрэх төдийд л ямар их гижиг хүрч, бас ядаргаатай санагддаг билээ дээ? Харин бага зэргийн гижиг хүргэх, ирвэгнүүлэх үйлдэл нь маш сайхан амралт болдог байна. Ийм төрлийн массажийг Испанийн Мадрид хотод хийдэг. Спа массажны мэргэжилтнүүд ч энэ төрлийг ихэд сайшаан үнэлдэг ажээ.



7. Кактусны массаж
Мексикийн Пунта Мита хотод кактусаар массаж хийдэг. Хамгийн гол нь айхтар хурц үзүүрүүдийг нь тайрч аваад, дан ургамал хэсгээр нь хийдэг байна. Ингэснээр арьсыг гайхалтай чийгшүүлж, зөөлөн толигор болгож өгдөг.



8. Дэрсэн массаж
Оросууд энэхүү аргыг эрт үеэс л хэрэглэж иржээ. Ихэвчлэн саунд орохдоо багцалсан дэрсээр хүзүү, нурууныхаа хуян шар усыг тарааж, амардаг гэнэ.



9. Эмгэн хумсны массаж
Азийн гоо сайханчид Африк эмгэн хумсанд маш их “хайртай”. Учир нь тэдний биеэс ялгарах нялцгай шингэвтэр бодис нь арьсанд нэвчмэгч, үрчлээг арилгаж залуужуулан, батга нөсөөний гайхалтай сайн эмчилгээ болж хувирдаг. Эмгэн хумснуудыг үйлчлүүлэгчдийн нүүрэн дээгүүр явуулах бөгөөд, энэ нь эхэндээ эвгүй мэдрэгддэг ч сүүлдээ тун таатай санагддаг аж. Япон, Солонгос, Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний гол найрлага нь эмгэн хумс байдагт гайхах зүйл алга.



10. Халуун гамбиран массаж
Энэхүү массажны төрлийг массажист Евитт Чанг хэмээх бүсгүй анх санаачилж, нэвтрүүлжээ. Дөнгөж зуухнаас гарч ирсэн халуун бингээр нуруу, хүзүүг жигнэх нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, ядаргааг тайлах гайхалтай арга болдог аж. Түүнчлэн цус багадалттай хүмүүст тун хэрэгтэй массаж юм.



11. Галан массаж
Биеийн температурыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулах, мөн ханиад томуунаас найдвартай хамгаалдаг гэх энэхүү арга нь Хятад улс даяар өргөн тархжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()