Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Лондон хотын амьтны хүрээлэнгийн нийгэмлэгийн эрдэмтдийн дүгнэлтээр бол далайн татралт, түрэлтийн нөлөөгөөр тэд зүг чиг, баримжаагаа алдан, буцах замаа олоогүйн улмаас ийнхүү далайн эрэг дээр гарч ирсэн хэмээн таамаглаж байна. Түүнчлэн далайд яваа том жижиг олон усан онгоцын шатахуун, авиалокаторын дуу чимээ зэрэг нь ч дам нөлөөлж байж болзошгүй юм. Тэднийг Норвегийн далайгаас ирсэн байх магадлалтай хэмээн үзэж байна.

Үүнээс өмнөхөн Герман, Голландын далайн эрэг дээр мөн л 12 кашолот халим гарч үхсэн байжээ.

Халимнууд ийнхүү бөөн бөөнөөрөө “амиа хорлож” байгаа эмгэнэлт явдал нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн нь ойлгомжтой бөгөөд эргээд байгаль экологийн тэнцвэргүй байдлыг үүсгэж байгаа юм.




Уснаасаа гарч ирж, далайн эргийн хурц чулуун дээр олон цагийн турш байснаас эх бие нь нилэнхүйдээ зүсэгдэж, цус гарчээ.




Үхсэн халимнуудыг харахаар хотын иргэд олноороо цугларсан байлаа. Зарим нь бүр селфи хийж байв.

Халимнаас дээж авч, шинжилгээ явуулахын тулд арьсыг нь ховхолж байна.


Видео