Унтлагын өрөөгөө тохилог болгох шилдэг санаанууд

2016-01-26, 00:25
21,218
Хүн гэдэг сэтгэлийн амьтан билээ. Амьдралд нь жаахан л зүйл өөрчлөгдөхөд түүнийг мэдэрч, аз жаргал уйтгар гунигт автдаг. Тэр ч утгаараа өдөр тутмын хэвшсэн зүйлүүдээсээ хэдэн хором ч атугай салж, өөрийн төсөөллийн ертөнцөө өрөөндөө цогцлоох ухаалаг санаануудыг хүргэж байна. Энэхүү мэдээлэл танд  таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.
Унтлагын өрөөгөө тохилог болгох шилдэг санаанууд


I. Хувцасны шүүгээндээ жижигхэн гэрэл байрлуулах
Өглөө эрт ажил, сургуульдаа явахдаа шүүгээнээсээ хувцсаа олоход  үнэхээр хэцүү байдаг уу? Түүнчлэн гэрлээ асаах боломжгүй харанхуй үед, утасныхаа гэрлийг бариад хувцсаа олж өмсдөг бол та анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь заавал тэгж хувцаслахгүйгээр ердөө л шүүгээндээ бяцхаан гэрлийг байрлуулчихвал хувцасаа олж өмсөхөд үнэхээр хялбар болох юм.



II. Ханын цаасаа ч хувцаслах боломжтой
Яагаад заавал нэгэн хэвийн уйтгартай цагаан цулгуй өнгийн ханын цаасаар өрөөгөө наах ёстой гэж? Хэрвээ ханын цаасаа тэр чигт нь солих боломжгүй бол зөвхөн хэсэг газраа ийнхүү өнгөлөг, гоёмсог цаасаар гоёж болно шүү дээ. Ингээд доорх аргаар өрөөгөө дахин давтагдашгүй өнгөөр чимээрэй.



1. Юун түрүүнд танд, обойн цавуу, ханын цаас,наалт, хайч, скоч,  өнхрүүш хэрэг болно. Обойг наахаар зэхсэн ханан дээрээ наах обойгоо хөдөлгөөнгүй байлгах үүднээс скочоор бэхлэн өгнө.



2. Дараа нь, ханан дээрээ цавуугаа жигд нимгэн түрхэн, ханын цаасаа хий оруулахгүйгээр нямбайлан дарж, нааж өгнө.



3. Нааж дууссаныхаа дараа бага зэрэг чийгтэй өнхрүүшээр жигд өнхрүүшдээрэй. Ийнхүү обойг наасны дараа өрөөнд салхи оруулвал, таны сэтгэл хөдөлмөр шингэсэн ханын цаас хормын дотор л хананаас хөндийрөх аюултай. Тиймээс цавууг хатаж дуустал, өрөөндөө салхи оруулахгүй байх нь чухал юм.



III. Гоёл чимэглэлээ байршуулах
Бүсгүй хүн бүрийн хувьд тэднийг гоёл чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч заримдаа бид зүүлт гоёл чимэглэлээ замбараагүй тавьснаас хоорондоо орооцолдож, эс бөгөөд алга болох тохиолдол бишгүй олон. Ямар сайндаа л ээмэг тогтдоггүй бүсгүйд нөхөр тогтдоггүй гэдэг үг хүртэл гарах вэ дээ. Ингээд та бүхэндээ гоёл чимэглэлүүдээ хэрхэн гэрийн нөхцөлд хадгалах тэрчлэн агуулах зүйлийг хийх зөвлөгөөг хүргэж байна.



1. Юун түрүүнд танд, зургийн жааз, тааран материал, үдээсний машин, бяцхан дэгээ зэрэг бас бус зүйлүүд хэрэг болно. Хэрэглэдэггүй жаазаа өөрийн хүссэн өнгөөр будаж чимэглээрэй.



2. Үүний дараагаар жаазныхаа хүрээнд, тааран материалыг үдээсний хавчаараар хөдөлгөөнгүй тогтоох хэрэгтэй.



3. Хамгийн сүүлд жаазныхаа хүрээ, булан зэргүүдэд ийнхүү төмөр дэгээнүүдийн тогтоож өгөөрэй. Ингэснээр зүүлт, бас бус зүйлийг өлгөж тогтоох боломжтой болох юм.



IV. Туузаар чимэглэх нь
Өнгө өнгийн зурагтай наалддаг туузан скочоор ийнхүү гэрийнхээ улиг болсон хэв маягийг эвдэж, шинээс ялгаагүй болгох боломжтой юм.



V. Цэнэглэгчнийхээ утсыг цэгцлэх
Өрөөнд тань хаа сайгүй хөглөрөх цэнэглэгч, утаснуудаа эмх замбараатай байлгавал наанадаж тэдгээрийн хэрэглээ уртсаж, цаанадаж гэр тань үнэхээр эмх цэгцтэй болно. Хялбар басхүү ухаалаг аргаар цэнэглэгчээ ашиглах аргыг доорх мэдээллээс хүлээн авна уу.



1. Юун түрүүнд танд, цаасны хутга, харандаа, бичгийн хавчаар, шугам, хайч, өрөм, хэрэг болно.



2. Хэрэглэдэггүй номын нуруу хэсгийг цэнэглэгчний хошуу таарах хэмжээгээр тэмдэглэж, зүсээрэй. Дараа нь тэрхүү хэмжээний дагуу хоёр талыг нь өрөмдөж, цаасны хутгаар зүсэж авах хэрэгтэй.



3. Үүний дараагаар тааруулан зүссэн зайндаа, цэнэглэгчнийхээ хошууг гарган, түүнчлэн утасныхаа хэвээр тааруулан хуудсаа зүсэж аваарай. 



4. Ингээд л маш ухаалаг, утасны цэнэглэгчтэй болох нь тэр. Ингэж тогтоогоод утсаа цэнэглэнгээ киногоо үзэж болох нь байна шүү дээ.



VI. Нүүр будгийнхаа савыг цэгцлэх
Эмэгтэй хүн бүрийн салшгүй нэгэн хэсэг бол нүүр будалт юм. Гагцхүү тэднийг хэрхэн зөв хадгалах, тэрчлэн байршуулахаас шалтгаалж гоо сайхны хэрэглэлийн эдэлгээ хамаардаг. Эдэлгээнээс гадна өдөр тутмынхаа нүүр будах хэрэгслийг ойлгомжтой, цэгцтэй байршуулчихвал үнэхээр сайхан харагдах болов уу.



VII. Ханын цаасаа сонгох
Өрөөний ханын цаас, тэрчлэн хөшиг зэргийг өнгөлөг, дараа дахин өөрчлөх боломжтой байдлаар сонгож байгаарай. Жишээ нь орныхоо арын хэсэгт өнгийн зурагтай хуулга наах, өөр өнгийн оруулга оруулах гэх мэт...



VIII. Гүнжийн орыг ч мөн өөрөө хийчихэж болно
Хүүхэд байхын л өөрийн гэсэн өрөөтэй болоод яг л гүнжийн өрөө шиг тохижуулна даа гэсэн бодолтой охидууд цөөнгүй байдаг бизээ. Охидууд хэзээд гүнж адилаар өөрийгөө мэдрэх дуртай. Тиймээс ч жинхэнэ гүнжийн орыг хялбархаан хийж болох юм.



1.Үүний тулд танд, оёдлын машин, туузан хүрээ, хөшигний материал, хайч, утас, зүү, Хөшиг тогтоох шон хэрэгтэй. Сонгосон материалын үзүүрт туузан хүрээг бэхлэн хамтад нь оёж өгөөрэй.





2. Дараа нь бэлэн болсон хөшгөө тогтоох дугуй хэлбэрийн шонд углаж өгөх хэрэгтэй. 



IX. Гар утсаараа кино театр хийж болно
Гэртээ ялангуяа өөрийнхөө өрөөнд хувийн кино театрыг яагаад хийж болохгүй гэж? Доорх аргаар гар лоорх материалын тусламжтай хувийн театрыг хийгээрэй.



1. Юун түрүүнд танд, гутлын хайрцаг, томруулдаг шил, ухаалаг гар утас, тууз хэрэг болно. Гутлын хайрцагны өргөн талыг томруулдаг шилнийхээ хэмжээтэй тааруулан зүсээрэй.



2. Ингээд гар утсаа хэвтээ байрлалаар хайрцагны голд тавьж, кино бичлэгээ үзэх боломжтой юм.





X. Өөрийн гэсэн хувийн орон зайг бүрдүүл
Та өөрийн өрөөндөө өөрийнх хувийн орон зайг бүрдүүлж өгөөрэй. Жишээ нь ном унших дуртай бол хувийн номын сан, хөгжим сонсох дуртай бол цомгийн цуглуулга гэх мэт...



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()