Нойтон салфеткийг өөр юунд ашиглаж болох вэ?

2016-01-24, 21:13
25,967
Өнөө цагт хүн бүрийн цүнхэнд жижигхэн ууттай нойтон салфетка явдаг болжээ. Бидний өдөр тутмын амьдралыг хялбарчлах энгийн бөгөөд хамгийн олдоц сайтай гар доорх энгийн нэг салфеткаар ямар их зүйлийг хийж болдгийг доорх мэдээллээс хараарай.
Нойтон салфеткийг өөр юунд ашиглаж болох вэ?


1. Хоолонд шингэсэн илүүдэл өөх тос, шөлний тосыг салфетканы тусламжтай хялбархан авч болно.



2. Туфль, гутлынхаа улавчин дээр ийнхүү салфетка дэвсэж өгвөл, таны хөлийг хөлөргөж чийг татуулахгүй байх ихээхэн ач тустай юм.



3. Угаалгын өрөөний угаалтуурыг салфеткаар хөнгөхөөн арчаад авчихвал, илүү цэвэрхэн дээр нь загалтуулдаггүй байна.



4. Хувцсанд үлдсэн хөлс дарагчийн толбыг хялбархаан арилгахын тулд, чийгшүүлэгчтэй нойтон салфеткаар тухайн хэсэгтээ хэдэн минутын турш дарж өгснөөр арилах болно.



5. Гүйдэг хөшигний завсрыг арчихад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл салфеткаар арчаарай. Хормын дотор цэвэрхэн болох болно.



6. Арзгар шүдтэй иймэрхүү самаар үсээр самнасны дараа үсний ширхэгүүд дотор нь шигдчихээд харахад ч муухай, цэвэрлэхэд ч үнэхээр хэцүү байдаг. Тэгвэл мөн л салфеткаа ийнхүү тогтоогоод дараа нь үсээ самнавал наалдсан үсийг хормын дотор цэвэрлэж болох нь ээ.



7. Халуун индүүгээр индүүдэхэд тохиромжгүй, амархан наалдаж түлэгдэх гээд байдаг хувцас хэрэглэлийг индүүдэхдээ салфетк ашиглавал асуудлыг хялбархан шийдэж болох юм.



8. Дуртай үнэртэнгээ хувцсандаа удаан шингээхийг хүсвэл нойтон салфетканд үнэртэнгээ бага зэрэг шингээгээд шүүгээндээ хийгээрэй. Бүх хувцасанд шингэсэн байх болно.



9. Бэлтгэлийн цүнхэнд шингэсэн эвгүй үнэрийг арилгахдаа, мөн адил салфетканд шингээсэн үнэртэнг цүнхэндээ хийгээд хэсэг байлгавал арилах болно.



10. Хөргөгч, толь зэрэг хурууны хээ үлдээд байдаг газруудыг салфеткаар арчвал хормын дотор цэвэрхэн болох болно.



11. Шинэ номын хэвлэлийн үнэрийг гаргахын тулд багахан спирт шингээсэн, үл ялиг чийгтэй салфеткаг номын хуудсандаа хийж өгвөл хурц үнэр нь гарах болно.



12. Хувцас, ширээн дээр асгарсан гурил, пүдр зэргийг салфеткаар арчвал амархан арилж, хуучин байдалдаа орно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()