Бүх цаг үеийн хамгийн үнэтэй пүүзнүүд

Загварлаг, биед эвтэйхэн, тансаг пүүзэнд дургүй хүн байхгүй бизээ. Ялангуяа эрчүүд. Тэр ч утгаараа би та бүхэндээ бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болсон алдартай компаниудын хамгийн тансаг, хамгийн өндөр үнэтэй пүүзнүүдийг ийнхүү танилцуулах гэж байна.

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй пүүзнүүд


15. "Paranorman Nike Foamposite" – 6 сая төгрөг
2012 онд “Паранорман” хэмээх аймшгийн хүүхэлдэйг гарсны дараа “Nike” компани энэхүү пүүзээ худалдаанд гаргажээ. Тус пүүзний ул харанхуйд ногоон өнгөөр гэрэлтдэг бөгөөд ердөө  800 ширхэгийг л үйлдвэрлэсэн гэдэг.



14. "Nike Dunk" Парис хувилбар – 7 сая төгрөг
Мөн л алдартай “Nike” брэндийн 2003 онд үйлдвэрлэгдсэн энэхүү өвөрмөц гайхалтай пүүзийг 200 ширхэгийг л үйлдвэрлэжээ. Учир нь пүүз бүрийн зураг дахин давтагдахгүй бөгөөд Францын зураач Бернард Буффет (Bernard Buffet)-ийн зургийг хэвлэж өгсөн гэдэг.



13. "Air Jordan Retro II" The Way I Am – 7.5 сая төгрөг
Алдартай реппер Эминем хэзээд “Nike” брэндийн үнэнч фэн байсаар ирсэн. “Nike” компани өөрийн шинэ бүтээгдэхүүн дээрээ Эминемийн  “Why am I" дууны үгийг хэвлэсэн гэдэг. Тус пүүз 313 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд худалдаанд гарсан эхний өдөр худалдан авсан хүмүүст алдарт дуучин маань гарынхаа үсгийг зурсан гэдэг. 



12. Christian Louboutin "Crystal High Tops" – 8 сая төгрөг
Францын алдарт авьяаслаг зохион бүтээгч "Christian Louboutin"-ий бүтээл болох тус пүүзийг “Swarovsky” шигтгээгээр чимэглэж өгсөн бөгөөд эрэгтэй эмэгтэй ямар ч хүмүүс өмсөхөд тохиромжтой юм.



11. Rick Owens "Chrome Hearts Geo" – 9 сая төгрөг
Америкийн зохион бүтээгч Рик Овенс (Rick Owens)-ийн загварыг нь гаргасан тус пүүз гар ажиллагаа ихээхэн шаардсан бөгөөд охид залуусын өмсөх дуртай гуталны нэг болсон юм. Тухайн пүүзийг гарснаас хойш, Овенс компанийн нэр хүнд огцом өсжээ.



10. Air Jordan "V Retro T23 Tokyo" – 10 сая төгрөг
Шар хар хоёр өнгийг хослуулан өгсөн энэхүү өнгөлөг пүүзийг 2011 онд үйлдвэрлэжээ. Тухайн пүүз нь худалдаанд гарсан даруйдаа Япон дахь хэрэглэгчдэд илүүтэй таалагдаж, тэднээс өндөр үнэлгээг авч чадсан юм.



9. "Gold Nike Dunks" – 12 сая төгрөг
“Nike” компанийн бүтээгдэхүүн болох 24 каратын алтаар бүрсэн энэхүү пүүз нь 2015 онд үйлдвэрлэгджээ. Загвар зохион бүтээгч Кеннет Кортни (Кеннет Courtney) энэхүү пүүзээ ердөө 5 хосыг л үйлдвэрлэжээ. Тус пүүз нь өмссөн эзнээ хэзээд  өндөрт өргөмжлөх нь лавтай. Тэглээ ч сайхан гутал өмссөн хүн сайхан газраар явдаг гэж ярьдаг шүү дээ.



8. "Air Yeezy II Red October" –15 сая төгрөг
Та анзаарсан бол энэхүү пүүзийг реппер Канье Вест (Kanye West) өмсдөг билээ. “Nike” компани үүнийг улаан өнгөтэй хийсэн нь үнэхээр зоригтой алхам болсон юм. Учир нь эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд л худалдаж авах болно шүү дээ. 



7. "Air Jordan XI Blackout" – 20 сая төгрөг
Харахад илүү дутуу зүйлгүй энгийн хөлд эвтэйхэн доорх пүүзийг 2012 оны 2-р сард худалдаанд гаргасан юм.  Түүнчлэн энэхүү пүүз нь төлөвлөгдсөнөөс ч илүү олон зарагдаж, үнэхээр их амжилтыг авчирсан гэдэг.



6. "Undefeated Air Jordan 4" –30 сая төгрөг
Харахад ч аятайхан тус пүүз нь 2005 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ердөө 79 хосыг л худалдаанд гаргажээ. Энэхүү пүүз нь өмссөн эзнээ үнэхээр дэгжин, загварлаг харагдуулах нь лавтай юм.



5. "Nike Air Mag" – 74 сая төгрөг
"Ирээдүй рүү аялсан нь" киног үзсэн л биз дээ. Киноны гол дүр Марти "McFly"-ийн өмсдөг энэхүү гутлыг 2011 онд үйлдвэрлэсэн бөгөөд худалдаанд гарсан даруйдаа л тэсрэлт хийсэн юм.



4. "Drake’s Air Jordan OVO" – 80 сая
"Air Jordan" пүүзийг реппер Drake өмсдөг ажээ. Тухайн пүүз нь мөн л ашиг орлоготой эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг төдийгүй ердөө л 12 хосыг үйлдвэрлэсэн гэнэ.



3. "Diamond Air Force 1" – 100 сая төгрөг
Хэн хүний худалдаж авч үл чадах энэхүү пүүз нь алдартай репперүүдийн сонголт болсоор багагүй хугацааг ардаа үджээ. Тус пүүз нь маш цөөхөн хувь үйлдвэрлэгдсэн бөгөөд хэрэглэгчдээс өндөр үнэлгээг авсан гэдэг.



2. "Silver Air Jordan 1" – 120 сая төгрөг
 Яг л хүрэл баримал шиг харагдах энэ пүүз үнэхээр өвөрмөц загвартай байгаа биз. 2011 онд худалдаанд гарсан даруйдаа хэрэглэгчдийн дунд тэсрэлт хийсэн юм.



1. "Flu Game Air Jordans" – 200 сая төгрөг
Энэхүү пүүз нь мэргэжлийн сагсан бөмбөгийн “Chicago Bulls” багийн домогт тоглогч Майкл Жорданы өмсөх дуртай пүүзнүүдийн нэг юм. Тэр ч утгаараа хамгийн тансаг, үнэтэй чамин пүүзний жагсаалтыг ийнхүү тэргүүлж байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()