Шумууланд хазуулснаас болж Бразилд олон хүүхэд тархигүй төрж байна

2016-01-24, 02:36
13,955
Сүүлийн үед Бразил улсад шинээр төрж байгаа хүүхдүүд маш жижигхэн тархитай, эсвэл тархи, мэдрэлийн согогтой төрж байгаа гэх аюулт мэдээ дэлхий даяар тархаж байна. Энэхүү өвчлөлийг үүсгэсэн гол хүчин зүйл нь “Зика” хэмээх халдварт өвчин бөгөөд халуун орны шумууланд хазуулснаас үүддэг ажээ.
Шумууланд хазуулснаас болж Бразилд олон хүүхэд тархигүй төрж байна


Африк тивээс 1947 онд илэрч байсан энэ өвчин, шумууланд хазуулсан даруйд л тууралт гаран, өндөр хэмээр халуурч, ялангуяа жирэмсэн эмэгтэй хазуулсан тохиолдолд урагт ноцтойгоор нөлөөлж, тархи, гавлын ясыг хэт жижигрүүлдэг байна.
 


Өнгөрсөн жил Бразилд анх тархан, тэр даруй Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаар өргөн дэлгэрчээ.



Бразилийн эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар 1-р сарын 16 гэхэд тухайн улсад 3900 гаруй Зика өвчтэй хүүхдүүд байна гэжээ. Энэ нь ургийн тархийг жижигрүүлээд зогсохгүй, мэдрэлийн гажигтай болгох, сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай нь тогтоогдсон байна.



Зика халдварт өвчний голомтоор Бразилын дараа Колумб улс орж байгаа бөгөөд тус хоёр улсын засгийн газар, эрүүл мэндийн яамнаас эмэгтэйчүүдийг 6-8 сарын дараагаар хүүхэдтэй болохыг зөвлөж байна.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()