Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Боно – Малгайндаа зориулсан онгоцны тийз
Ирландын дуучин, бизнесмэн Боно (Bono) 1700 доллараар Лондоноос Итали хүрэх онгоцны тийз худалдан авч, түүнийгээ өөрийн хайртай малгайндаа зориулсан гэнэ шүү. Тийм ээ, та зөв уншиж байна. Малгайгаа тавихын тулд 1700 долларын тийз худалдан авсан!
9. Жастин Бибер – Шүдний алтан аппарат
Залуухан, халуухан Жастин минь дээ! Солиотой үйлдлээрээ хүмүүсийг гайхшруулж дуусах болоогүй л байх шив. Тэрээр бүр 2011 онд “If & Co” үнэт эрдэнийн компанийн дизайнер Бен Баллераас алтан шүд хийж өгөхийг гуйсан гэнэ. Бен хэдийгээр шүд хийж үзээгүй ч, Жастинд зориулж, 5000 доллараар тусгайлан шүдний алтан аппарат хийж өгчээ. Ийм их мөнгөөр хэрэггүй зүйл хийлгэх хэрэг үнэхээр байсан юм болов уу? 200 сая долларын хөрөнгөтэй хүнд ч нэг их санагдахгүй нь лавтай биз ээ...
8. Келли Роуланд – Алмазан ванн
Америкийн дуучин Келли Роуланд (Kelly Rowland) дотны найз Бейонсегийн охин Blue Ivy Carter-т 5200 долларын үнэтэй, 45.000 ягаан Сваровски шигтгээтэй ванныг бэлэглэсэн байна. Ямар өглөгч найз вэ?
7. Данейл Рэдклифф – Орны матрасс
“Harry Potter” киноны од жүжигчин Данейл Рэдклифф (Daniel Radcliffe) бол тав тухыг эрхэмлэгч нэгэн. Тэрээр хуучин орныхоо матрассыг хатуу бас овон товон хэмээн хэрэглээнээсээ хасч, шинэ матрасс авсан байна. Гэхдээ ямар үнээр гээч? 17,000 доллараар шүү!
6. Викториа Бекхам – Алтан гар утас
Нэрт хөлбөмбөгчний эхнэр, овжин бизнес хатагтай Викториа Бекхам (Victoria Beckham) “Stuart Hughes” брэндийн 24 каратын алтан утсыг 35,998 доллараар худалдан авчээ. Монгол мөнгөөр бол өлхөн 70 сая хүрэх үнэ бөгөөд ийм их мөнгийг ганцхан гар утсанд зарсан тэрбээр нэг хэсэгтээ л гэрэл зурагчдын дуранд гялалзсан утсаа атгаж харагдсан юм.
5. Майк Тайсон
Боксын алдарт тамирчин Майк Тайсон (Mike Tyson) дунджаар 230 кг-ийн жинтэй, дэлхийд маш ховорхон Бенгал барыг 140,000 доллараар худалдан авч, тэжээж эхэлсэн байна. Тус ховорхон амьтнаа хооллохын тулд өдөрт 20 кг мах өгч, жилд 200,000 долларын хоол хүнс авдаг гэнэ. Тэр өөрөө ч энэ бүхэндээ гар татдаггүй. Учир нь тэжээмэл бараа цадтал нь хооллохгүй бол өөрөө идэш нь болж ч магадгүй шүү дээ.
4. Бейонсе – Алтан өмд
Зарим хүмүүсийг бүхэл бүтэн тансаг хаус, автомашин, дэлхийн шилдэг их сургуульд хэдэн жил сурах сургалтын төлбөрөөр ганцхан хувцас авч өмсөж байна гэхээр бас л сонин шүү. Дуучин Бейонсе (Beyonce) 2007 онд “BET Awards” наадам дээр тэнгэрт гялалзах од мэт гарч ирсэн хамаг учир нь түүний өмдөнд байв. Энэхүү алтан өмдийг 100,000 доллараар худалдаж авсан гэдэг.
3. Жастин Бибер – Үнэтэй болзоо
2011 онд Жастин Бибер, Селена Гомезийг Лос-Анжелесийн “Staples Center”-т болзоонд урьжээ. Энэхүү энтертайнмент төв нь зоогийн газар, кино театр, бас бус үйлчилгээний газруудтай бөгөөд 20,000 хүний багтаамжтай юм байна. Харин Жастин хайртай найз охиноо баярлуулахын тулд зөвхөн өөрсөддөө л зориулсан орчин бүрдүүлж, бүх хүмүүсийг гаргажээ. Тэд эхлээд оройн зоог барьсан бөгөөд дараа нь асар том кино танхим дотор хоёулхнаа “Титаник” кино үзсэн гэнэ. Харин эцэст нь...уг болзооны нийт төлбөр 475,000 доллар гарчээ.
2. Риана – Хиймэл үс
Дэлхийн поп, R&B хөгжмийн ертөнцөд жинхэнэ тэсрэлт хийсэн дуучин Риана (Rihanna) өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, өө сэвгүй төгс нүүр будалт, үс засалт, хувцаслалт зэргээрээ үргэлж л олны анхаарлыг татдаг. Гэхдээ тэр бага зэрэг улаан туяатай жижигхэн хиймэл үсийг 1 сая доллараар худалдаж авсан гэвэл та итгэх үү? Хиймэл үс тэнгэрт тулсан өндөр үнийнхээ хэргийг харин ч нэг гаргаж, эзнээ олон удаа сайхан харагдуулж чадсан юм.
1. Ким Кардашьян – Georgia мужийн хотхон
Ким Кардашьян (Kim Kardashian) өсвөр наснаасаа л нэр алдарт хүрч, мөнгөтэй харьцаж ирсэн. Тиймдээ ч ямар нэгэн ашигтай бизнес хийхээр Америкийн Georgia мужийн энэ Басенжер хэмээх хотгоныг тэр чигт нь 20 сая доллараар худалдан авсан гэдэг. Түүний анхны төлөвлөгөөгөөр бол уг зэлүүд газрыг ирээдүйд цэцэглэн хөгжүүлж, дэлхий нийтийн төв цэг болгоно хэмээн бодож л дээ. Гэсэн ч түүний “агуу том” бүтээн байгуулалт нэг л явцгүйрэх шатандаа орж, нэг сая доллараар хотын захиргаанд буцаан зарсан байна. Энэ бол Кимийн амьдралдаа хийсэн хамгийн тэнэг, хамгийн харалган алхам юм.