Дур булаам төрхөөрөө олныг байлдан дагуулсан энгийн хүмүүс

Дэлхий ертөнц сонин содон хүмүүсээр дүүрэн, тайлагдашгүй сав шимийн ертөнц юм. Тиймдээ ч дэлхийг өөрчилсөн гайхалтай чадвартай суут хүмүүс байхад, үзэсгэлэнтэй зүс царай, өв тэгш бие хаагаараа  дэлхий ертөнцийг байлдан дагуулах хэсэг хүмүүс ч байх юм. Ингээд та бүхэндээ дуудах нэртэй, дурсах алдартай цахим ертөнцийг шуугиулаад байгаа дэлхийн хамгийн халуухан, энгийн эмч, багш гэх мэт хүмүүсийг танилцуулж байна. 
Дур булаам төрхөөрөө олныг байлдан дагуулсан энгийн хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хамгийн халуухан орон гэргүй залуу
2012 онд 30 настай Рафаэль Нунeс (Rafael Nunes) Бразилийн Куритиба хотод жуулчлахаар явжээ. Улмаар нутаг буцах болоход тэрээр хар тамхины асуудлаар баривчлагдаж, эх орондоо буцах боломжгүй болсон тул ийнхүү орон гэргүйчүүдийн эгнээнд элсээд байсан гэнэ. Орон гэргүй залуугийн зургыг дарсан зурагчин, түүнийгээ Фэйсбүүкд тавьсанд 40,000 гаруй хүнд таалагдсан аж. Энэхүү зурган дээр тэрээр олон давхар ноосон цамцыг давхарлаж өмссөний дээр, цамцныхаа ханцуйг цоолон гартаа углаж, бүтээлгээр биеэ ороосон гээд л үнэхээр хүнд байдалтай камерт буужээ. Түүний  зүс царай, гүн цэнхэр нүд нь олон хүний сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй, орон нутгийн телевизид ярилцлага өгч, улмаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгон эх орон руу нь явуулсан байна. 



2. Халуухан эмч залуу
Өдгөө 25 настай царайлаг залуу Михайл Варшавски Нью-Йорк хотын эмнэлэгт бариа заслын эмчээр ажилладаг байна. (Хүмүүс түүнийг Майк хэмээх нэрээр нь илүү сайн мэддэг) Үнэхээр чадварлаг боловсон хүчнээс гадна  “People” сэтгүүл түүнийг “Дэлхийн хамгийн секси эмч”-ээр тодруулжээ. Майк инстаграм хуудастаа 1.2 сая дагагч, шүтэн бишрэгчтэй. Зөвхөн эмчийн мэргэжлээрээ дагнаад зогсохгүй, буяны үйлсэд гараа сунган ажилладаг болохыг нь “Coffee Meets Bagel” аппликэйшнд 25,000 долларын хандив өргөсөн явдал нь харуулсан юм. Та энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.



3. Сирийн босогч
Сирийн босогч залуугийн галт зэвсэг үүрэн яваа энэхүү гэрэл зургийг  "Reddit"  сайт дээр тавигдсан даруйдаа маш олон хүний анхааралд өртжээ. Зурагны доор "Дайн байлдааны үеэр ийм сайхан үстэй байж болдог л юм байна", "Ийм сайхан залуу үхэхэд арай л хайран юм" гэх мэт сэтгэлдлүүд давамгайлж байсан гэдэг. Зарим охид бүсгүйчүүд бүр түүнд халамжилсан үгтэй захиа хүртэл явуулдаг гэнэ шүү. 



4. Хамгийн халуухан математикийн багш
Өдгөө 26 настай Пьетро Бoсeлли (Pietro Boselli) Лондоны их сургуульд математикийн багшаар ажилладаг бөгөөд Инстаграм хуудсандаа 752.000 дагагчтай юм. Пьетрогийн хичээлээ зааж байх зургийг түүний шавь Ариеф Азли (Arief Azli) Фейсбүүк сайтад оруулснаас бүх зүйл эхэлжээ. Түүний зургийг харсан фэйсбүүк хэрэглэгч охид аль болох л Лондоны их сургуулийн математикийн ангид элсэхийг эрмэлзэж, хуваариа булаалдаж эхэлсэн гэдэг. Та энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.



5. Хамгийн халуухан гэмт хэрэгтэн
30 настай Жереми Meeks (Jeremy Meeks) хар тамхины хэргээр хоёр жилийн ял авсан юм. "Стоктон" цагдаагийн газарт байршуулсан, түүний зураг цахим ертөнцөд цацагдаж, зургийг нь харсан охид бүсгүйчүүд түүнийг "Ямар царайлаг юм бэ?, Үнэхээр халуухан юмаа" гэхчилэн сэтгэлдлүүдийг үлдээж байсан гэнэ. Та энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.



6. Халуухан сувилагч бүсгүй
Нью-Йорк хотын их сургуульд, сувилахуйн чиглэлээр суралцдаг Кайсуре Палмерс (Kaicyre Palmers)-ийг танилцуулж байна. Тэрээр Инстаграмын од бөгөөд бусдын л адил чөлөөт цагаараа далайн эрэг явж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай гэнэ. Харин сувилагчийн хувцас өмсөөгүй үед нь хэн ч түүний мэргэжлийг таахгүйгээр барахгүй, жинхэнэ мэргэжлээ хэлэхэд нь ихэнх нь хүмүүс маш их гайхдаг ажээ. Та энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.



7. Хамгийн халуухан эмэгтэй ерөнхийлөгч
Хорватын Ерөнхийлөгч Koлинда Грабар Китаровик (Kolinda Grabar-Kitarovic)-ийн усны хувцастай, далайн эрэг дээр гэр бүлээрээ хөгжилдөж байх үеийн гэрэл зургийг цахим ертөнцөд байрлуулснаар түүнийг хамгийн халуухан ерөнхийлөгчөөр нэрлээд байгаа юм. Хэдий түүний зургуудыг устгасан ч гэлээ, хакеруудын дарж үл чадах чадварыг яалтай билээ. Та энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.



8. Хамгийн халуухан хакер
Ихэнх хакерууд эрэгтэй байдаг. Эмэгтэй байсан ч энгийн л нэгэн бүсгүй байдаг биз. Харин өдгөө 21 настай Кристина Свecчинскаяа (Kristina Svechinskaya)-ийн гүн цэнхэр нүд, дур булаам царай,  тачаангуй бие галбирыг харсан хэн ч хакер хэмээн төсөөлөхгүй байх. Тэрээр Англи болон АНУ-ын том банкуудыг хакердаж,  хуурамч нэр, дансны дугаар ашиглан 220 сая долларыг хулгайлах оролдлого хийж, баригдаж байжээ. Ийнхүү түүнийг "Дэлхийн хамгийн секси хакер" хэмээн нэрлэсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()