Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Ханхүү Мухаммед хүүхэд байхаасаа л даруу дөлгөөн, томоотой хүүхэд байжээ. Ихэнх баян айлын хүүхдүүд аавынхаа нөмөр нөөлөгт наалдаж, бүхнийг мөнгөөр шийдэх гэж дайрдаг. Гэвч Мохаммедын сургагч багш, найзууд нь түүнийг үнэхээр буурьтай, залуу хүн гэхэд зугаа цэнгэлээс хол байж чаддаг хэмээн ам сайтай байдаг гэнэ.
2. Түүний энэхүү зан араншин болоод өнөөгийн амжилтанд хүрсэн явдал нь эцгийнх нь эрх мэдлээс гадна гэр бүлийнх нь хүмүүжлээс ч шалтгаалсан гэдэг.
3. Залуу өв залгамжлагчийн эцэг нэг, эх тусдаа ах нь Эль Риад хотын их сургуульд суралцахаар явсан боловч, тэрээр эцгийнхээ ажил үүрэгт туслахаар ийнхүү үлдсэн ажээ.
4. Мухаммедийн албан тушаалдаа томилогдсоноос хойш хийсэн эхний амжилттай алхам нь, олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжсан явдал юм.
5. Салман хаан 2011 онд өөрийн хүү Мухаммедийг ирээдүйн хаан ширээг залгамжлах хунтайжаар өргөмжлөн, улмаар санхүүгийн бүхий л эх үүсвэрийг түүний удирддаг Батлан хамгаалах яам руу шилжүүлэх болжээ.
6. Мухаммед өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Саудын Арабын хаан ширээг орлон удирдаж байгаа юм. Учир нь түүний эцэг 79 насандаа оюун ухааны хомсдол буюу зөнөх өвчнөөр өвчилж, хаант улсыг бие даан удирдах боломжгүй болсонтой холбоотой. Тиймээс Мухаммед, эцгийнхээ албан үүрэгт туслан, ганцаарчлан ажиллаж байгаа юм.
7. Ханхүү Мохаммед ажлынхаа хүрээнд үндэсний эрчим хүчний "Aramco" компанийн эрх мэдлийг хүлээн авсан юм. Ингэснээр одоо байгаа хүнд суртлыг халж, байнгын хяналтанд байлгах болсон.
8. Статистик судалгаагаар 35-аас доош насны хүн амын 70 гаруй хувь нь хунтайжийн үйл ажиллагааг дэмжсэн байна.
9. Түүний санаачлагаар терроризмтой тэмцэх эвсэл байгуулагдсанд, Египет, Катар, АНЭУ, Турк, Пакистан, Афганистан, Хойд Африк, Чад, Ливан, Ливи, Йемен, Малайз гэх мэт 34 улс нэгджээ. Тэрхүү эвслийн удирдах байр нь Эль Риад хотноо байрладаг.
10. Түүнчлэн Саудын Араб довтолгоонд зориулан цэргүүдийнхээ зэвсэгт, ойролцоогоор тэрбум гаруй долларыг зарцуулжээ.
11. Тэрхүү эвсэл нь Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаад байгаа Ираны хэт даврагч бүлэглэл болоод түүнтэй нэгдсэн улсуудад заналхийлдэг террорист бүлэглүүдэд хариу цохилт өгөхөөр шаргуу бэлдэж байгаа юм.
12. Дайны нөхцөл байдал зарлаад байгаа Саудын Араб улс ард иргэдээ хамгаалах үүднээс хил орчмийн газар нутагтаа хэрэм барьсан ч, энэ нь төдийлөн үр ашгаа өгөлгүй, хэдийн 100 гаруй хүний аминд хүрчээ.
13. Мөн Саудын Араб улс өөрийн эвсэлдээ нэгдсэн улс орнуудад тусламж илгээж байгаа бөгөөд үүний нэг нь Египет улс юм. Салман хаан өөрийн хүү, батлан хамгаалахын сайд Мухаммед бин Салманд Египет улсад 5 жилийн хугацаанд газрын тосоор үнэгүй хангахыг тушаасан гэдэг.