Солонгосын дуучин Хятадуудын уурыг хүргэв

2016-01-19, 03:20
26,890
Солонгосын “JYP” энтертайнментийн охидын хамтлагийн нэг болох “Twice” хамтлагийн гишүүн Тайвань гаралтай Чоу Зу Ю өнгөрөгч 11-р сард интернэтээр цацагдсан “My Little Television” реалити шоуны үеэр нэг гартаа Өмнөд Солонгосын туг, нөгөө гартаа Тайванийн туг барьж харагдсан нь Хятадуудын дургүйцлийг ихээхэн хүргэжээ.
Солонгосын дуучин Хятадуудын уурыг хүргэв


Учир юу гэвээс Хятадын засгийн газар төрийн бодлогоороо дамжуулан Тайванийг өөрийн нэгэн хэсэг, бүрэн тусгаар улс биш хэмээн үздэг. Өнөөдөр Тайванчууд техник технологийн өндөр хөгжлийг өөрийн улсдаа цогцлоон, “Азийн бар улс” хэмээх нэрээ дэлхий дахинд дуурсгаад байгаа билээ. Тайваны засгийн газар тусгаар улс болохыг хүсэхийн зэрэгцээ, гадаад улс орнууд ч гэсэн Хятадын засгийн газрыг үл тоон, тэднийг ийнхүү Хятадаас хараат бус, тусгаар тогтносон улс хэмээн үзэж байгаа нь Хятадуудын дургүйг хүргэсэн гол шалтгаан юм.



Харин 16-хан настай Тайван гаралтай дуучин охины уг бодлогогүй үйлдэл өдгөө үндэстний хэмжээнд яригдах ноцтой асуудал болоод байна. Үүнээс болж шинэ жилийн үеэр Хятадад хийгдэх байсан “Twice” хамтлагийн зураг авалт цуцлагдаж, тэдний тоглолтыг Хятадын Анхуй телевиз шууд дамжуулахаас татгалзжээ. Зөвхөн “Twice” хамтлаг ч биш, хөвгүүдийн “2 PM” хамтлагийн хятадтай хамтарсан бүх үйл ажиллагаа цуцлагдсан харамсалтай хэрэг болсон байна.



Дээрх үйл явдал болсны дараагаар юун түрүүнд “JYP” энтертайнмент хятадын ард түмнээс уучлалт гуйн, харамсаж буйгаа илэрхийлсэн бол, дуучин Чоу Зу Ю “Улс төрийн мэдлэггүйгээсээ болж, санамсаргүй, байж боломгүй алдаа гаргалаа. Тайван гэж тусгаар улс байхгүй. Харин Хятад гэх ганц л том гүрэн бий” хэмээн толгой гудайн мэхийж, уучлалт гуйсан ажээ. 










Чоу Зу Ю хоёр улсын туг барьсан бичлэг




Тэрээр Хятадын ард түмнээс уучлалт гуйсан бичлэгээ цахим ертөнцөд ийнхүү цацжээ



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()