19-p зууны үеийн аймшигт мэс ажилбарууд

Өнгөрсөн зуунуудад мэс ажилбарыг ямар ч өвчин намдаагчгүйгээр хийдэг байсан гээд бодоход үнэхээр аймшигтай. 1846 онд анхны өвчин намдаагч гарах хүртэл илүү яс, хорт хавдар авах, кесар (хийсвэр) хагалгаа зэргийг өвчтнийг сэрүүн байхад нь хийдэг байв. Эдгээрээс болоод өвчтнүүдийн 80% нь хагалгаа, шархаа даалгүй, цус алдаж нас бардаг байжээ.
19-p зууны үеийн аймшигт мэс ажилбарууд


Английн анагаах ухааны доктор, түүхч Ричард Барнетт (Richard Barnett)-ийн эмхтгэсэн “Харгис мэс ажилбарууд” (“Crucial Interventions”) хэмээх номонд өнгөрсөн зуунд хийгдэж байсан аймшигт зүйлсийг бүгдийг нь багтааж, олны хүртээл болгожээ.

1. Энэ бол нүдний хялар засах мэс ажилбар. 19-р зууны үед энэхүү хагалгааг ямар ч нүдний тариа, дусаалгагүйгээр шууд хийдэг байжээ.



2. Харин энэ бол хэлний хавдрыг авах ажилбар. Хэлний цулцанг голоор нь хувааж, хавдрыг аваад буцаан нийлүүлж оёдог байсан байна.



3. Энэхүү зураг дээр хөлийн хуруунд ургасан илүү ясыг тайрч байна. Хөлний тавхайг голоор нь хутгаар зүсэж, эсвэл шууд хурууны илүү ясыг ямар ч өвчин намдаагчгүйгэр тайрч авахад цус алдаж үхэх эрсдэл маш өндөр юм.



4. Арван есдүгээр зуунаас өмнө бүсгүй хүний хэвлий хэсгийг зүсэж, хүүхдийг гаргаж авах кесар буюу “хийсвэр” хагалгааг ямар ч өвчин намдаагч, унтуулах тариагүй хийдэг байв. Энэ үеэр хийсвэр хагалгаагаар төрж буй бүсгүйчүүдийн 80% нь цус алдаж амь эрсэддэг байжээ.



5. Харин энэ бол 1840-оод оны үед хийгдэж байсан хөх тайрах мэс ажилбар юм. Хөхний хорт хавдрын үед энэхүү хагалгааг өвчтнийг унтуулалгүй шууд хийдэг байсан бөгөөд үүнээс 6 жилийн дараа Жеймс Симпсон (James Simpson) өвчин намдаагч тариаг гаргаж авсан гэдэг.



6. Тухайн үед амны хөндийн идээт үрэвсэл маш их тархаж байсан тул доод эрүүг цэвэрлэн, шинээр суулгадаг байжээ. Сүүлд 1865 онд Йосеф Листер (Joseph Lister) ариутгах бодис зохион бүтээснээр маш олон хүнд мэс ажилбаруудыг хөнгөвчилж өгсөн юм.



7. Хэвлийн хөндийн мэс ажилбарын үеэрх цус алдалтыг тогтоох зорилгоор цавьны хэсэгт байх артерийн судсыг давхар холбож оёж буй зураг.



8. Хүний тархийг хөндлөн зүссэн байгаа нь.



9. Хутга, яс тайрах хөрөө, мах таслах хайч, чимхүүр, бахь, алх зэрэг тухайн үеийн мэс ажилбарын багаж хэрэгслүүд.   



10. Анагаах ухааны хэлэнд “lacrimal fistula” хэмээн нэрлэгддэг нүдний хажуугийн жижиг гэмтлийг засаж байгаа нь.



11. Өвчтнийг орилж, хөдөлгөхгүй байх үүднээс эдгээр чангалууруудыг биед нь бэхэлж өгдөг байжээ.



12. Цус алдалтыг багасгахын тулд гарын шуу хэсгийн артерын судсыг хатган оёдог байв.



13. Цусны урсгалыг тогтворжуулахын тулд мөн суганы дээд хэсэгт байрлах судсыг ханадаг байжээ.



14. Хөх тайрах мэс ажилбар.



15. Ямар нэг өвчин эмгэгээс хамгаалахын тулд цусаа ханаж байгаа нь



16. Цээжний хөндийн задлан шинжилгээний дэлгэрэнгүй зураг 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()