Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр 2005 онд буюу дөнгөж 19 настайдаа Шотландын Банхори хотод “Mashable” сайтаа нээж байв. Энэ бол дэлхийн интернэт бизнесийн салбарт хөл тавьсан түүний анхны гараа байлаа.
“Forbes” сэтгүүлээс гаргасан мэдээллээр бол Пете 13 насандаа мухар олгойн үрэвслээр мэс засалд орж, тэр нь хүндрэн хэдэн жил сургууль завсардсан боловч компьютерийн хичээлээ гэрээрээ бие даан судалж байсан гэдэг.
Удалгүй өөрийн гэсэн блогоо нээн, мэдээлэл нийтэлж, өөрийн хүрээнд чамгүй олон уншигчтай болсон байна. Харин сайтын нэрний хувьд гэвэл “Mash” гэдэг нь дур булаах, сонирхол татах гэсэн утгатай бөгөөд үүнээс санаа аван “Mashable” нэрийг сайтдаа өгчээ.
Тэр өөрийн анхны бяцхан бизнесээ олонд таниулж, шат ахиулахын тулд өдөрт 18 цаг тасралтгүй ажиллаж, Facebook, Twitter, Youtube сайтуудад мэдээллээ түгээж байлаа. Үүний үр дүнд өнөөдөр түүний сайт 6 сая гаруй твиттер дагагч, 4 сая гаруй фэйсбүүк лайктай болсны дээр, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, Шотланддаа төдийгүй дэлхийд толгой цохих, англи хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг энтертайнмент мэдээллийн сайт болжээ.
Түүний эцэг эх Английн хамгийн том сайт дээр хүүгийнх нь амжилттай яваа бизнесийн тухай мэдээлэл гарах хүртэл, түүнийг юу хийж явааг мэдээгүй л байлаа. Үргэлж л компьютер ширтэж, юм бичиж суудаг хүү нь ийм том амжилтын эзэн болсныг хараад аав ээжийнх нь нүдэнд баярын нулимс хурсан гэдэг.
Сайтаа байгуулснаас хойш 7 жилийн дараа гэхэд Пете 95 сая долларын хөрөнгөтэй болж, “Forbes” сэтгүүлээс шалгаруулдаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий нэгээр тодорч байжээ.
Түүний найз бүсгүйг Кимми Хюин (Kimmy Huynh) гэдэг бөгөөд чөлөөт цагаараа загварын блоггер хийдэг, найз залуугийнхаа хувцас загварын хэв маягт ч гэсэн тодорхой хэмжээгээр анхаардаг гэнэ. Тэд бол бүх хосуудад үлгэр жишээ болсон гайхалтай хосууд юм.
“Энэ бүх ажил бол ердөө л асар их ажиглалт, дүгнэлтийн л үр дүн юм. Хүмүүс юу сонирхож байна, тэдний чиг хандлага яг хаашаа зүглэж байна гэдгийг л маш мэдрэмжтэйгээр олж харах хэрэгтэй” хэмээн Пете хэлжээ.
Тэр мөн дэлхийн хамгийн залуу хөрөнгө оруулагчдын нэг юм.
Петегийн хийж буй ажлууд үргэлж олон бизнесмэнүүд, ихэс дээдсүүдийн анхаарлыг татдаг бөгөөд Английн хунтайж, гүнж нарын ч хараанд өртжээ.