Сайхан харагдахын төлөө амиа алдсан бүсгүй

Сүүлийн үед хүмүүс пластик мэс засал руу үй олноороо хошуурцгаах болж, "мөнгө" л байвал, биеийнхээ өө сэвийг засуулчихдаг болжээ. Тэр нь амжилттай болж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэх нэгэн байхад харин ч эсрэгээрээ алтан амьнаасаа салах, харамсалтай тохиолдлууд байх юм. Cайхан харагдахын тулд мэс засалд ороод нас барсан Бразил бүсгүйн золгүй явдлыг та бүхэнд хүргэе.
Сайхан харагдахын төлөө амиа алдсан бүсгүй


1. Рио-де-Жанейро хотын муж улс болох Сан Гонсалод амьдардаг, Бразилийн сайхан бүсгүй, 28 настай Ракель Сантос (Raquel Santos) мэс заслын хүндрэлийн улмаас зүрхний шигдээс болон нас баржээ. Тэрээр 7, 13 настай хоёр хүүхэдтэй байсан аж.



2. Тэрээр 2016 оны 1-р сарын 11-ний өдөр, инээхэд гардаг хацрын үрчлээсээ тусгай зориулалт бүхий гелийн тусламжтайгаар арилгуулах гэж мэс засалд орсон байна. Хагалгааны үеэр түүний цусны даралт огцом нэмэгдэж, улмаар зүрхэнд ачаалал ирэн, хагалгааг дуусгаж чадалгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Задлан шинжилгээний эмч нарын хэлж буйгаар түүнд тарьсан тариа нь эсрэг нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээсэн байна.



3. Сантосын дотны найз Дебора Азеведо хэлэхдээ: "Модель байна гэдэг үнэхээр хэцүү. Ялангуяа найзын минь хувьд, тэрээр өөрийгөө золиослон байж, мэс засалд орсон. Загварын агентуудын шаардлага заримдаа үнэхээр хэрээс хэтэрсэн байж боломжгүй зүйлсийг тухайн хүнээс шаарддаг. Сантос 2 хүүхэдтэй. Түүнийг ингээд 2 хүүхдээ орхиод одсонд үнэхээр итгэж чадахгүй нь" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.



4. Хачирхалтай нь Сантос, өөрийгөө мэс заслын үеэр үхэж болзошгүй хэмээн айж байсан ч зориглон орсон байна. Амь нас, үр хүүхдээ золиослон байж мэс засалд ийнхүү шунах болсон түүний зорилго юу байв? Түүний найз залуу Жилберту Азеведо (Gilberto Azevedo) хэлэхдээ: "Тэр минь үнэхээр хөгжилтэй, бүхий л зүйлсийг болгох гэж хичээдэг зантай нэгэн байсан. Түүнчлэн өөрийгөө толинд харах бүрийдээ л миний юу чамд таалагддаг вэ? гэх мэт зүйлсийг асуудаг байсан" хэмээн хэлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()