Мексикийн зартай мафийн толгойлогч баригджээ

2016-01-14, 02:45
14,535

Мексикийн цуутай хар тамхины бүлэглэлийн толгойлогч “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоера (Joaquín Archivaldo Guzmán Loera)-гийн талаар сонсоогүй, мэдээгүй ховор бизээ. Хэдий тийм ч хүмүүс түүний амьдралын талаар төдийлөн мэдэхгүй юм. Тиймээс та бүхэндээ сонирхуулах үүднээс, Эль Чапогийн талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Мексикийн зартай мафийн толгойлогч баригджээ


1. "Эль Чапо" хэмээх нэрээрээ алдартай Гузман 1980-д оноос эхлэн загалмайлсан эцэг хэмээх нэрээрээ танигдсан Мигель Гaллардо (Miguel Gallardo)-ийн хамт, онгоцны үйлчилгээнд ажиллаж байжээ.



2. Тэрээр хамтран зүтгэгч нөхөр болох Галлардог гэмт хэргийн улмаас баригдсан мөчөөс эхлэн,  “Синалоа” хэмээх мансууруулах бодисын бүлгэмээ байгуулсан гэдэг.


 
3. Түүнчлэн зартай толгойлогч маань, хар тамхиа хэрхэн агуулах, зөөвөрлөх, хүнд нөхцөлд хэрхэн оргон зугатах тал дээр үнэхээр мэргэжлийн болох нь түүний хэд хэдэн удаагийн өндөр хамгаалалттай шоронгоос оргосон нь батлан харуулсан юм.



4. Эль Чапогийн байгуулсан хар тамхины сүлжээ нь дэлхийн хамгийн том компаниуд болох Нэтфликс, Фэйсбүүк, Твиттер нартай өрсөлдөхүйц, хэдэн зуун тэрбум долларыг олдог байна.


 
5. Америкийн цуутай дээрэмчин, Аль Капонегоос хойш, түүхэнд байгаагүй хамгийн нэртэй мафын толгойлогч, олон нийтийн дайсан бол Эль Чапо юм. Учир нь тэрээр Чикаго хотын бүхий л хар тамхи наймаалах бүлгэмүүдийг баздаг гол толгойлогч юм.


 
6. Анхны ялынхаа хүрээнд орсон өндөр хамгаалалттай шорон нь түүний хувьд яг л 4 одтой зочид буудалд буудалласан мэт санагдсан гэдэг. Зартай толгойлогч тэрээр шоронгийн ажилтнуудыг хэрхэн хахуулдах, нааштай хандуулах учраа маш сайн мэддэг байсанд оршино. Тэрээр тэндхийн хамаг л сайхан, дээд зэрэглэлийн хоол ундыг иддэг байсан ажээ.


 
7. Эль Чапогийн хоёр дахь удаагийн орголт нь урьдаас төлөвлөгдсөн,  маш нарийн төлөвлөгөөтэй орголт байсан юм. Тэрээр шүршүүрийн шалыг доош нь 9 метр орчим гүн ухаж, хажуу тийшээ 1.6 километр суваг гарган түүгээрээ оргосон гэдэг. Мэргэжилтнүүд үзэхдээ тэрхүү нүхийг жил орчим хугацаанд ухсан бөгөөд ухсан нүхэндээ гэрэлтүүлэг тэр ч байтугай агааржуулах хоолойг хүртэл гаргасан нь түүнийг хэр чадварлаг болохыг харуулсан байна.


 
8. "Форбес" сэтгүүлээс түүнийг хамгийн баян хүмүүсийн тоонд оруулсан байдаг. Учир нь “Синалоа” бүлгэм нь Мексикийн хамгийн том хар тамхины бүлэглэл бөгөөд  энэхүү бүлэглэсээсээ жилд тэрбум долларыг хэдийнээ олдог байна. 



9. Оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг төвөггүйхэн барьдаг, үнэрч нохой хочит "Bounty Hunter" хүртэл түүний талаар сэжим олж чадаагүй гэдэг.


 
Дашрамд дурдахад, Эль Чапо нь өнгөрсөн жилийн 7-р сарын 12-ны Мексикийн хамгийн өндөр чанга дэглэмтэй шорон болох “Альтиплано”-гоос зугтаасан билээ.


Түүнийг саяхан буюу 2016 оны 1-р сарын 11-ны өдөр "Лос Мочис" хэмээх далайн эргийн жижиг хотод байрлаж байхад нь олж баривчилсан бөгөөд буудалцааны үеэр хүчний байгууллагын 5 хүн амь үрэгдсэн аж. Ингээд та бүхэндээ Эль Чапог баривчлах тусгай ажиллагааны үеийн бичлэгийг хүргэж байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()