Ерөнхийлөгч байх яагаад хэцүү вэ?

Төрийн тэргүүд, ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ гил хар үстэй, үрчлээгүй нүүртэй үнэхээр дэгжин харагддаг байсан. Тэгвэл ажлаа хүлээж аваад 10 хүрэхгүй жилийн хугацаанд огцом бууралтан хөгшрөөд байгаагийн нууц нь юунд байв? Ингээд та бүхэндээ АНУ-ын ерөнхийлөгчийн алба хашиж байсан, гарамгай удирдагчдийн албан үүрэгтээ томилогдхоос өмнөх болон дараах харьцуулсан гэрэл зургуудыг танилцуулж байна.
Ерөнхийлөгч байх яагаад хэцүү вэ?


Сэтгэл судлаачид, ерөнхийлөгчид яагаад ингэж түргэн хөгширч, хар үс нь бууралтаж байгаа талаар, төрийн албыг хашиж байх үед тулгарсан ажлын стресс, бухимдалтай холбон тайлбарлажээ.

8. Линдон Жонсон (Lynden Johnson)
АНУ-ын 36 дахь ерөнхийлөгч Линдон Жонсон 1963-аас 1969 оныг хүртэл төрийн албыг хашсан гарамгай удирдагчдийн нэг юм.

Энэхүү гэрэл зураг нь түүнийг ажил хэргээ хүлээж авахаас өмнөх үеийн гэрэл зураг



Үүнээс таван жилийн дараа авахуулсан гэрэл зурагт түүний үс ихээхэн бууралтсан харагдана. Тэрээр дараагийн ерөнхийлөгчийн албанд томилогдох Ричард Никсон (Richard Nixon) хамтаар гэрэл зургаа татуулжээ.



7. Ричард Никсон (Richard Nixon)
АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон үүрэгт албаа 1969-өөс 1974 оныг хүртэлх хугацаанд нэр төртэйгээр хашсан юм.

Ерөнхийлөгч Ричард Никсон 1969 онд албан үүргийнхээ тангараг өргөснийхөө дараа, Цагаан ордны Зүүн танхимд хэвлэлийн бага хуралд үг хэлж байгаа нь.



Энэхүү зурган дээр Никсон ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа, Цагаан ордны ажилтнууд, Засгийн газрын гишүүдэд хандан үг хэлж байна.



6. Жимми Картер (Jimmy Carter)
АНУ-ын 39 дахь ерөнхийлөгч, Жимми Картер 1977-оос 1981 оны хооронд ерөнхийлөгчийн албыг хашсан юм.

1976 оны 11-р сар, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр



1981 оны 1-р сард "Associated Press" агентлагийн гэрэл зурагчин Картер, ерөнхийлөгчийн үүрэгт хугацаагаа дуусган, дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх үеийг авчээ.



5. Рональд Рейган (Ronald Reagan)
АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч, Рональд Рейган 1981-1989 онуудад албан үүргээ гүйцэтгэсэн юм.

1989 оны  нэгдүгээр сард, суудлаа өгөхөөс өмнөх үеийн зураг 



Тэрээр 1981 оны нэгдүгээр сард, гэргий, тэргvvн хатагтай Нэнси Рейган (Nancy Reagan)-тай ажлын тангараг өргөх ёслолын ажиллагаанд ард түмэндээ мэндчилж байна.  



4. Жорж Херберт Уолкер Буш (George Herbert Walker Bush)
АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч, Жорж Буш 1989-1993 онуудад АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашсан юм.

Дэд ерөнхийлөгч Жорж Херберт Уолкер Буш 1988 оны 12-р сарын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр



1992 оны 6-р сард Солонгосын дайны, ахмад дайчдын хүндэтгэлийн ёслолд оролцсон үеийн зураг



3. Билл Клинтон (Bill Clinton)
АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон 1993 он 1-р сарын 20-оос, 2001 оны 1-р сарын 20 хүртэл үүрэгт ажлаа амжилттай хашсан юм. Түүний эхнэр Хиллари Родхэм Клинтон (Hilary Clinton) өдгөө тус улсын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Билл Клинтон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, гэргий Хиллари Клинтоны хамтаар



2000 онд, албан үүргээ шилжүүлэх үеийн зураг



2. Жорж Уокер Буш (George Walker Bush)
Жорж Уокер Буш АНУ-ын 43 дахь ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 2 удаа сонгогдсон. Түүний эцэг нь АНУ-ын хуучин ерөнхийлөгч Жорж Хэрбэрт Уокер Буш юм.

2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, утсаар ярьж буй Жорж Уокер Буш 



2009 оны 1-р сарын 12-нд Цагаан ордон дахь хэвлэлийн бага хурлын үеэр. Түүнийг хэрхэн хөгширсөн болохыг та анзаарсан болов уу.



1. Барак Обама (Barack Obama)
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама , Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллиной муж улсаас сонгогдон ажиллаж байжээ.Тэрбээр 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгч сонгуульд Ардчилсан Намаас албан ёсоор нэр дэвшиж, багц саналаар өрсөлдөгчөөсөө хавьгүй олон санал авч, Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд анхны африк-америк Ерөнхийлөгчөөр сонгогдсон.Цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтын нь төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагналаар шагнажээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчдөөс Нобелийн шагнал авсан 4 дэх хүн (Теодор Рузвельт, Вудроу Вильсон, Жимми Картерын дараа) болсон.

Тэрээр нэгэн удаа сэтгүүлчийн асуусан асуулданд: "Залуучууд миний бууралтаж байгаа үсний талаар яриагаа зогсоохыг би хүсэж байна. Намайг ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах үед, би ямар ч цагаан үсгүй байсан. Харин одоо цагаан үс маань нилээн их нэмэгдсэн. Гэсэн ч би үсээ будуулах талаар бодож байгаагүй. " хэмээн хэлсэн байдаг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтанд,  2015 оны 12-р сар



Барак Обама эхнэр Мишель Обамагийн хамтаар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр 2009 оны 1-р сарын 20-нд



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()