Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. "Метронд өмдгүй зорчих өдөр"-ийг хамгийн анх 2002 онд, Нью-Йорк хотноо 7 хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлсэн түүхтэй. Улмаар 2006 онд, энэхүү өдөрлөгт 150 гаруй хүмүүс нэгдэж, "флашмоб" хөдөлгөөнийг зохион байгуулсан байдаг. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрт, Герман, Чех Их Британи зэрэг орнуудад тус өдрийг өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.
2. Хэдийгээр энэхүү өдөр, өвлийн улиралд тохиодог ч гэлээ, хүмүүс сэрүүн улирлаас айж цэрвэлгүй харин ч идэвхитэй оролцдог байна.
3. Европын зарим орнуудын хувьд, өвлийн улирал нь тийм ч хүйтэн болдоггүй. Манай улсын уур амьсгалтай харьцуулахад, хамаагүй чийглэг зөөлөн дулаан уур амьсгалтай юм. Тиймээс тэдгээр орнуудын өвөл нь манай улсын хавар, намрын уур амьсгалтай ижилхэн.
4. Өнгөрсөн жилийн хувьд, эл өдрийг Нью-Йорк хотноо 4000 гаруй хүний оролцоотой, өндөр ач холбогдолтойгоор тэмдэглэн өнгөрүүлсэн.
5. Хөдөлгөөнд оролцогчид, биенийгээ огт мэдэхгүй ч бүгд элэгсэг дотноор нэгэндээ хандаж байгаа нь, тэднийг хэр соёлч боловсон зантай ард түмэн болохыг харуулж байлаа.
6. Тэд өмднөөс бусад хувцаснууд болох хүрэм, малгай, ороолт, бээлий зэргийг бүрэн өмсдөг хачирхалтай уламжлалтай гэнэ.
7. Зарим орнуудын хувьд, ийнхүү өмдгүй явах нь ёс жудаггүй хэмээн үзэгдэж, эрх бүхий хүмүүс ард түмэндээ хатуу хоригийг тавьдаг байна.
8. Латви улсын эрх мэдэлтнүүд, тус өдрийг эсэргүүцэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байр сууриа хүчтэй илэрхийлж байсан ч, энэ нь төдийлөн амжилтыг олоогүй юм.
9. Aвстралийн муж улсуудын томоохон нийслэл хотууд болох Сидней, Брисбэн, Аделаид Мельбурн зэрэг хотуудад ч мөн адил энэхүү өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг байна.
10. Хачирхалтай нь, тус өдөрлөгт нэгдэж байгаа хүмүүс насны хувьд харилцан адилгүй байх бөгөөд 8 настаас 80 настнууд хүртэл байх аж.
Ингээд энэхүү сонирхолтой өдрийн сонин хачин зургуудыг хүлээн авна уу.
Видео