Түүхэн дэх хамгийн том эндүүрлүүд

2016-01-13, 04:04
20,329
Хүн төрөлхтний оюун ухаан гэдэг оргүй зүйлийг бодит болгож, биелшгүй зүйлийг биелтэл нь хэрэгжүүлдэг нэг талаар гайхамшигтай, нөгөө талаар аймшигтай зүйл билээ. Мэдээж өнөө цагийн эд зүйлсийг өнгөрсөн цагт боломжгүй, итгэмээргүй зүйлсийн жагсаалтад оруулж байсан байж таарна. Магадгүй бидний өнөөдөр итгэхгүй байгаа зүйлс ирээдүйд энгийн л нэг үзэгдэл болохыг үгүйсгэхгүй. Угаас он цагийн сүлжээс гэдэг ийм л дараалалтай байдаг билээ.
Түүхэн дэх хамгийн том эндүүрлүүд


Ингээд та бүхэнд өнгөрсөн зуунд хүмүүсийн эндүүрч байсан ч, өнөө цагт боломжтой болсон зүйлсийг хүргэж байна. 

1. “Variety” сэтгүүлийн шүүмжлэгчид 1955 оны эхээр дөнгөж гарч ирээд байсан рок хөгжмийн урсгалыг тухайн жилийнхээ 6-р сар гэхэд л буцаад дарагдчихна хэмээн эндүүрч байлаа. Хөгжмийн ертөнцийг аварсан рок хөгжим нь хэзээ ч үл мөхөх зүйл билээ.



2. “Warner Bros” кино компанийн үүсгэн байгуулагч Харри Варнер (Harry Warner) анх 1923 онд компаниа байгуулахдаа: “Жүжигчид нь өөрсдөө ярьдаг киног хэн ч үзэхийг хүсэхгүй шүү дээ. Дуу оруулгатай кино л  хамгийн шилдэг нь байх болно” хэмээн хэлж байжээ.



3. “Рентген туяагаар хүний биен дэх өвчнийг оношилно гэдэг зүгээр л тоглоом” хэмээн Ирландын математикч Виллиам Томсон 1883 онд үзэж байжээ.



4. “New York Times” сэтгүүл 1936 онд бичихдээ “Пуужин хэмээх зүйл дэлхийн атмосферийг хэзээ ч нэвтэлж чадахгүй” хэмээн бичиж байсан нь одоо эргээд харахад үнэхээр хачирхалтай санагдах аж.



5. Английн алдарт мэс засалч, хүний их эмч Жон Эрик Эриксон (John Eric Ericksen) 1870 онд “Хүний хэвлий, цээж, тархи хэсэг мэс засалчдын хувьд үргэлж хаалттай хэсэг байх болно. Эдгээрт ургасан хавдрыг хэзээ ч эмчилж чадахгүй” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл өнөөдөр хүний биеийн бүхий л эрхтэн, тэр ч бүү хэл арьсыг хүртэл шилжүүлэн суулгаж, мэс заслын аргаар эмчилж байна.



6. Хамгийн анхны хос хөдөлгүүрт нисэх онгоц 10 хүний багтаамжтай байжээ. Үүнийг зохион бүтээсэн инженер “Үүнээс илүү багтаамжтай нисэх онгоц байх боломжгүй” хэмээж байв. Харин өнөө үед дундаж багтаамжтай нисэх онгоц л гэхэд 800 хүнийг зөөвөрлөдөг.



7. Альберт Эйнштейн нэгэнтээ “Цөмийн эрчим хүч байгалийн жамаар идэвхитэй байх боломжгүй гэж бодож байна. Зөвхөн хүний тусламжтайгаар л тусгай хэсгүүдэд хуваагдаж болно” гэжээ. Гэвч орчин үеийн техник технологи харин үүнийг эрс няцаасан зүйлсийг хийх болсон юм.



8. “Стивений технологийн хүрээлэн”-ийн ерөнхийлөгч Хэнри Мортон нэгэнтээ Томас Эдисоны зохион бүтээсэн гэрлийн чийдэнг ирээдүйн хүн төрөлхтөнд маш их хор уршиг авчрах аймшигт алдаа хэмээн үзэж байжээ.



9. АНУ-ын Мичиган мужийн "Хадгаламжийн банк"-ны захирал 1903 онд “Ford Motors Company”-ийн үүсгэн байгуулагч Хэнри Фордыг хуулийн зөвлөхүүдэд матан, буруутай хэрэг хийсэн хэмээн нотлохдоо: “Хүн төрөлхтний хувьд морь л цорын ганц тээврийн хэрэгсэл байх болно. Автомашин бүтээнэ гэдэг илүү зүйл” хэмээж байв.



10. Америкийн кино найруулагч Данил Занак 1946 онд “Айл гэрийн хойморт зурагт гэдэг зүйл үргэлж байсаар байх болно. Хүмүүс үүнээс хэзээ ч уйдахгүй. Мэдээж видео тоглоом гэх дэмий зүйлийг, хэн орой болгон тоглохыг хүсэх вэ дээ” хэмээн ярьсан гэдэг.



11. Алдарт эрдэмтэн, одон орон судлаач доктор Дионисиус Ларднер 1823 онд өөрийн эрдэм шинжилгээний тэмдэглэлдээ “Хурдны галт тэргээр хүн зөөвөрлөх ямар ч боломжгүй. Асар их хурдтай явж байгаа галт тэргэнд, хүн хүчилтөрөгчөөр дутагдаж, амьд үлдэж чадахгүй” гэж байжээ.



12. “Орчин үеийн хувилагч машинууд, дээд талдаа 5000 цаасыг л хувилах хүчин чадалтай байна” хэмээн “IBM” технологийн компани, “Xerox”-ийн үүсгэн байгуулагчдад хандан, үүнийгээ батлахыг оролдож байв.



13. Алдарт “Харри Поттер” цувралын зохиолч J.K.Rowling анх уг зохиолынхоо гар бичмэлийг, хэвлэлийн газруудаар хэвлүүлэхийг оролдсон боловч “Хэний ч сонирхлыг татахааргүй энэ зүйл чинь, асар их алдагдлыг авчирах болно” хэмээн хариу хэлж, түүхэн дэх хамгийн тэнэг алдааг гаргасан юм. Харин одоо зохиолч J.K.Rowling дэлхийн хамгийн баян зохиолч болсон билээ.



14. АНУ-ын хорт хавдартай тэмцэх үндэсний институтийн эрдэмтэд, 1954 онд бичсэн эрдэм шинжилгээний ажилдаа “Зөвхөн тамхинаас болж уушигны хорт хавдар үүснэ гэвэл жинхэнэ эндүүрэл. Хүмүүс тамхийг тэгтлээ их сонирхохгүй нь мэдээж” хэмээн бичиж байжээ.



15. Пулёмотыг зохион бүтээсэн, Английн эрдэмтэн Хирам Максимаас энэхүү буу нь "дайн байлдааныг намжаах уу, эсвэл бүр хурцатгах уу" хэмээн асуухад тэрбээр хариуд нь “Дайн гэдэг зүйлийг хүмүүс мартах болно” хэмээн хэлсэн гэдэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()