Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
БНХАУ-ын Хэ Нан мужийн иргэн энэхүү бүсгүй өөрийгөө Сяо Сяо хэмээн нэрлэсэн бөгөөд 1-р сарын 7-ны өдөр цахим хуудсанд найз залуудаа хандан “Ян Сяо Лэй, өнгөрсөн жил би чамтай хамт хаврын баяр тэмдэглэж чадаагүйг санаж байгаа биз дээ? Тэгэхэд би өөхөө соруулуулаад очиж чадаагүй. Гэсэн ч би түүгээрээ саван хийсэн. Үүгээр танай ээж усанд орог. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг, гадаад үзэмжээр нь дүгнэдэг, чам шиг арчаагүй залууд болон чиний гэр бүлд яг тохирох бэлэг гэж бодож байна” хэмээн бичжээ.
Түүний энэхүү үйлдлийг сайшаах дэмжих нэгэн байхад буруутган шүүмжлэх хүмүүс ч, өчнөөн байгаа нь лавтай. Ямартаа ч хор шар нь буцалсан бүсгүй ийнхүү найз залуугаасаа хариугаа авчээ.