Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Английн иргэн Т.Ж Эвартс (T.J Evarts) хэмээх 20 настай залуу зохион бүтээгч, 2015 онд Лас Вегас хотноо зохион байгуулагдсан "Consumer Electronics Show" буюу ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний шоун дээр өөрийн бүтээсэн ухаалаг жолооны хүрдийг танилцуулсан юм. Тэрээр энэхүү шинэ бүтээлийнхээ санааг 6 жилийн өмнө буюу 14 насандаа олсон бөгөөд хоёр эгчийнхээ тусламжтайгаар тэрхүү санаагаа улам боловсронгуй болгож, төсөл болгон хэрэгжүүлжээ.
2. Улмаар бэлэн болсон бүтээлээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-д танилцуулснаар, түүний амжилтын гараа эхлэв. Залуу зохион бүтээгчийг ABC телевизийн шоу болох “Shark Tank” нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан байна.
3. Энэхүү ухаалаг жолооны хүрд нь ухаалаг утасны апплекэшнтэй холбогдон ажилладаг. Түүнчлэн жолооч анхаарлаа өөр зүйлд хандуулах үедээ жолоог богино хугацаанд автомат удирдлагад шилжүүлэх боломжтой. Ухаалаг утастай холбогдсоноор, учирч болзошгүй замын саад бэрхшээл зэргийг жолоочид урьдчилан сануулж, ослоос сэргийлдэг ажээ. Нэг ёсондоо энэхүү ухаалаг хүрд таныг жолооны ардаас тогтмол хянана гэсэн үг юм.
4. Т.Ж Эвартс хэлэхдээ: "Дэлхий дээр өдөрт л 5000 гаруй хүн зам тээврийн осолд ордог гэсэн судалгаа байдгийг би олж мэдсэн. Тэдгээр хүмүүс хурд хэтрүүлсэн, жолооны ард зүүрмэглэсэн, утсаараа оролдсон, мессеж бичсэнээсээ болж өөрсдийн амь насанд хор хөнөөл учруулсаар байгаа нь үнэхээр харамсалтай, бас хариуцлагагүй зүйл. Тиймээс би энэхүү ухаалаг хүрдийг бүтээсэн юм. Ингэснээр хүмүүс учирч болзошгүй асуудлыг урьдаас гар утас болон, жолоон дээр гэрэлтэх гэрлээс харах боломжтой болж байгаа" гэжээ.
5. "SMART Wheel" буюу Ухаалаг жолоооны хүрд нь аюулгүйн системээс гадна, өөр дээрээ МР3 тоглуулагчтайгаас гадна тухайн жолооч, ухаалаг утсан дээр суурилуулсан апплекэшний тусламжтайгаар уг хүрдний талаар хүссэн мэдээллээ авах боломжтой юм байна.
6. Залуу зохион бүтээгчийн бүтээсэн энэхүү ухаалаг жолооны хүрд нь Америкт, 199 доллараар (монгол мөнгөөр ойролцоогоор 396 мянган төгрөг) худалдаалагдаж байгаа ажээ.