Баячууд ямар онгоцоор нисдэг вэ?

Баячуудын хувьд өдөр тутамдаа үйлчлүүлдэг тансаг зэрэглэлийн онгоцны тусгай тохижилттой, дээд зэргийн кабин өрөөнүүдийг сонирхуулж байна. Бидний мөрөөдөөд ч сууж чадахааргүй өндөр үнэтэй, эдгээр онгоцоор нэг удаа үйлчлүүлэх төлбөр нь л гэхэд "орон сууцны" дайтай үнэтэй байх юм. 
Баячууд ямар онгоцоор нисдэг вэ?


5. "The Cessna Citation Longitude"
Энэхүү тансаг зэрэглэлийн нисэх онгоц нь 12 хүний багтаамжтай, 26 сая долларын үнэтэй гэнэ. Түүнчлэн энэхүү онгоцонд ачааны хэсэг, тохилог гал тогоо зэрэг багтсан байдаг.



Үйлчлүүлэгчийн кабин хэсэгт байгалийн гэрлийг хангалттай хэмжээгээр нэвтрүүлэх 15 цэлгэр том цонхнууд байрлана.



Мөн маш содон шийдэл бүхий,  тансаг угаалгын өрөөтэй.



4. "Airbus"
Тус нисэх онгоц нь, үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхлоос хамааран тав тух, тансаг байдал зэргээс нь шалтгаалан 72 сая доллараас 110 сая долларын үнэтэй. 



Нэг кабинд 8 хүртэлх хүн байрлах боломжтой. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрэн хангахуйц, сүүлийн үеийн телевиз, массаж хийх зориулалтын сандал, гал тогоо гэх мэт бүхий л зүйлийг нэг дор цогцоор шийдэж өгсөн.



Энэхүү кабин нь тус онгоцны хамгийн тансаг зэрэглэлийн тохижилттой, хооллох өрөө юм.



3. "Gulfstream G650"
Маш саруулхан зай талбай бүхий, энэхүү тансаг кабин бүхий онгоц 65 сая долларын үнэтэй. 



Угаалгын өрөөний тохижилт нь сүүлийн үеийн ухаалаг систем дээр суурилсан байна.



Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд бүрэн нийцэхүйц ухаалаг сандлаар тоноглогдсон.



2. "The Embraer Lineage 1000E"
Энэхүү онгоц нь хамгийн тансаг гэх тодотголтой нисэх онгоцуудын нэг юм. Тансаг кабин бүхий онгоц нь 53 сая долларын үнэтэй байдаг аж.



Зорчигчийн суудал бүхэн ухаалаг системээр тоноглогдсон.



Унтлагын өрөөнд, хоёр хүний багтаамж бүхий тансаг ор, угаалгын өрөө зэргүүд багтсан.



Угаалгын өрөөнд, усанд орох босоо душийг шийдэж өгсөн нь үнэхээр онцлог болж чадсан байна.



1. "Боинг 747, Ultra-Luxe"
Энэхүү тансаг зэрэглэлийн кабинд ажлын өрөө, хоолны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө зэргүүд багтдаг.



Үйлчлүүлэгчийнхээ тав тухыг бүрэн хангасан тансаг зэрэглэлийн кабин бүхий энэхүү онгоц, 367 сая долларын үнэтэй байдаг ажээ.



Яг л гэртээ буй мэт, амар амгалан байдлыг үйлчлүүлэгчид мэдрэх боломжтой юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()