Оддын хамгийн утгагүй хуримын даашинзууд

Хурим гэдэг хосуудын хувьд хамгийн мартагдашгүй нандин дурсамжтай мөчүүдийн нэг байдаг билээ. Тиймдээ ч бүх л бүсгүйчүүд хуримын даашинзаа тансаг, үл давтагдах загвартай байгаасай хэмээн хүсдэг. Энэ нь заримдаа нүдээ олсон сонголт болдог ч, заримдаа бүр эсрэгээрээ "тэнэг" харагддаг үе бишгүй олон. Ингээд та бүхэндээ олны танил хосуудын хамгийн утгагүй хуримын гоёлуудыг танилцуулж байна.
Оддын хамгийн утгагүй хуримын даашинзууд


1. Эмма Томпсон (Emma Thompson)
1989 онд Английн жүжигчин Эмма Томпсон (Emma Thompson), Ирландын зохиолч Кеннет Брана (Kenneth Branagh) нар сүр дуулиантай нижгэр хуримыг хийсэн. Гэсэн ч Эмма Томпсоны хуримын хачирхалтай даашинз олны шүүмжлэлийг дагуулсан юм. Учир нь түүний өмссөн даашинз хуримынх гэхээсээ илүүтэй хөшигний материалыг санагдуулам, маш болхи хийцтэй байсан аж.



2. Мариан Кэри (Mariah Carey)
Дэлхийн сая сая сонсогчдын уянгалаг хоолойгоороо байлдан дагуулсаар байгаа үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Мариан Кэри (Mariah Carey), 1993 онд "Columbia Records" дуу бичлэгийн студийн захирал Томми Моттола (Tommy Mottola)-тай гэрлэсэн. Сүйт бүсгүйн хуримын даашинз нь 80-аад оныг санагдуулам, хөвсгөр цагаан байсан нь үнэхээр цагаа олоогүй гоёл болжээ.



3. Селин Дион (Celine Dion)
Хүн бүрийн сайн мэдэх алдарт дуучин Селин Дион 1994 онд өөрийн менежер Рене Aнжeлил (Rene Angelil)-тэй хуримаа хийсэн юм. Тэрээр эртний хатдыг санагдуулам урт дэрвэгэр хормойтой, цагаан даашинзаар гоёжээ. Тэр ч алхах гэж үнэхээр их зовсон байх даа...



4. Кэти Прайс (Katie Price)
Алдартай модель Кэти Прайс (Katie Price), Австралийн дуучин Питер Андре (Peter Andre) нар, хэвлэл мэдээллийн нүүрэнд өвөрмөц өнгө төрх бүрдүүлсэн нижгэр хурим хийж байлаа. Кэти хуримын гоёлоороо "Барби"-г санагдуулам, саатай урт ягаан даашинз, гоёмсог титэм зүүсэн нь өсвөр насны жаахан охин шиг цаг үеэ олоогүй гоёл байсан юм.



5. Уитни Хьюстон (Whitney Houston)
Америкийн поп дууны хатан гэгддэг дуучин Уитни Хьюстон, R&B стилийн дуучин Бобби Браун (Bobby Brown)-тай хуримаа хийсэн. Дуучин бүсгүй хуримандаа хэтэрхий бариу, биеийн арьс гэрэлтдэг даашинзыг сонгосон нь тухайн үедээ л ил задгайд тооцогдож байсан гэдэг. Дээрээс нь түүний энэ толгойн чимэг, өөрийнх нь царайнд нэг л зохимжгүй, далайн хав мэт харагдуулж байгааг нуугаад яахав...



6. Гвен Стефани (Gwen Stefani)
Дуучин Гвен Стефани хуримынхаа гоёлоор, хормойноосоо дээшээ ягаан өнгөөр ууссан энэхүү даашинзыг сонгосон юм. Жирийн нэгэн хуримын цагаан даашинзыг бодвол арай содон харагдаж байгаа биз.



7. Бритни Спирс (Britney Spears)
Поп гүнж дуучин Бритни Спирс-ийн хурим, олон эрчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулсан явдал болсон юм. Тэрээр өөрийнх нь ард бүжиглэдэг байсан Кевин Федерлайн (Kevin Federline)-тай сүр дуулиантайгаар хуримаа хийсэн. Түүний өгзөг харагдахуйц богинохон цагаан даашинз нь хуримын ёслолд төдийлөн тохиромжтой харагдахгүй байлаа.



8. Жоди Марш (Jodie Marsh)
Бодибилдингийн тамирчин Жоди Марш (Jodie Marsh), хуримын даашинз цагаан өнгөтэй байх ёстой гэсэн хэв маягийг эвдэж, гал улаан даашинзаар гоёж байсан. Хүмүүсийн хуримын жирийн цагаан даашинзны талаар түгээмэл ойлголтыг эвдсэн түүний энэхүү сонголт нь тамирчин бүсгүйг ийнхүү "утгагүй" гэх жагсаалтанд оруулж байна.



9. Тамека Коттл (Tamika Cottle)
Америкийн дуучин Тамека Коттл (Tamika Cottle), 2015 онд дуучин Реппер Т.I-тай гэрлэсэн. Сүйт бүсгүйн өмссөн даашинз нь далайн амьтныг санагдуулам хэтэрхий нэвсгэр том хормойтой байсан хэмээн хүмүүс шүүмжилсэн байна.



10. Леди Мэри Чартерис (Lady Mary Charteris)
DJ, дуучин Леди Мэри Чартерис (Lady Mary Charteris)-ийн өмссөн хуримын даашинз, хэтэрхий задгай, ёс жудаггүйн дээр дуучин Lady Gaga-г дуурайсан хэмээн олны шүүмжлэлд өртжээ.



11. Луисаны Лопилато (Luisana Lopilato)
Аргентиний модель Луисаны Лопилато (Luisana Lopilato), дуучин Майкл Бубле (Michael Buble) нар 2011 онд хуримаа хийсэн юм. Сүйт бүсгүйн хуримын гоёлоороо олон давхар цацган хормойтой цагаан даашинзыг сонгосон нь сүргүй, нэг л уйтгартай харагдуулж байлаа.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()