Өнгөрсөн зууны хамгийн гайхалтай “селфи”

21-р зууныг “Селфи” хэмээх үгээр тодорхойлоход буруудах зүйлгүй болжээ. Гэвч селфи буюу өөрийн зургийг авах хэлбэрийг зөвхөн энэ зуунд л үүссэн гэж ойлгож болохгүй. Өнгөрсөн зуунд энгийн ард иргэд, гэрэл зурагчид, одууд, алдартнууд хүртэл селфи зургаа авсан байдаг.
Өнгөрсөн зууны хамгийн гайхалтай “селфи”


Дашрамд дурьдахад Монгол хэлний тайлбар толинд нэгэн үг нэмэгдэж орсон нь селфи буюу “өөрөг зураг” хэмээх үг юм. Ингээд өнгөрсөн зууны хамгийн алдартай, гайхалтай “өөрөг” зургуудыг толилуулж байна.

1. Франк Синатра
Америкийн алдарт дуучин Франк Синатра (Frank Sinatra) энэхүү зургийг 1930 онд нэгэн эмнэлгийн угаалгын өрөөнд авчээ. Түүний зээ охин Аманда Ерлингер (Amanda Erlinger) уг зургийг олоод “Хөөх... өвөө селфидсэн байна” хэмээн бичиж цахим хуудсандаа нийтэлжээ.



2. The Beatles
Английн алдарт Битлз хамтлагийн 4 гишүүний энэ селфи зураг нь тухайн үедээ анхдагч болж байжээ.



3. Оросын хаан II Николасын гүнж Анастасия
Тэрээр уг зургийг 1900 оны Кодак аппаратаар авч байв, 1913 он.



4. Нью-Йоркийн гэрэл зурагчид
Тэдний нэр нь үл мэдэгдэх агаад ямартаа ч, энэ селфиг 1920-иод оны үеэр Нью-Йорк хотын нэгэн өндөр барилгын дээвэр дээр авахуулсан харагдана. Камераа нэг нь баруун, нөгөө нь зүүн гараараа барьжээ.



5. Стэйнли Кубрик
Америкийн гэрэл зурагчин, кино найруулагч Стэйнли Кубрик (Stanley Kubrick) уг зургийг охинтойгоо хамт авахуулсан байна. Харин гараа хумин зогсож байгаа жүжигчин Жэк, өөрийнх нь зургийг авч байна хэмээн бодсон бололтой.



6. Ерөнхийлөгчийн селфи
Америкийн 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди (John Kennedy), түүний эхнэр Жакюлин Онассис (Jacqueline Onassis), болон эгч Этел нарын селфи.



7. Колин Повелл
АНУ-ын улс төрийн нэрт зүтгэлтэн Колин Повелл (Colin Powell) одоогоос 60 жилийн өмнө ийнхүү селфиджээ. Тэрээр энэхүү зургаа фэйсбүүктээ тавин “Пүрэв гарагийн селфи. Та нарын дунд моданд ороод байгаа селфиг би 60 жилийн өмнө утгаар нь хийж байлаа” хэмээн бичсэн байдаг.



8. Паул Маккартнигийн гэр бүл
Битлз хамтлагийн гишүүн, дуучин Пол Маккартни (Paul McCartney) болон түүний эхнэр, гэрэл зурагчин Линда Маккартни (Linda McCartney) нар охины хамт, 1969 он.



9. Германы нэр нь үл мэдэгдэх эрчүүд, 1912 он



10. Вивиан Майер
Чикаго хотод насаараа хүүхэд асрагч хийсэн Вивиан Майер (Vivian Maier) хэмээх энэ эмэгтэйг гэрэл зураг авдаг байснаар нь цөөн хүмүүс мэддэг. Тэрээр бүх л амьдралынхаа туршид зураг авсан бөгөөд 2013 онд тэдгээр бүх зургуудаар нь баримтат кино хийсэн билээ.



11. Сэмми Дэвис, Жерри Льюс нар
Америкийн шоу бизнесийн магнатуудын толинд тусгаж авсан селфи, 1960-аад он.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()