Супермаркетууд биднийг хэрхэн хуурдаг вэ?

Орчин үеийн супермаркетад ёстой л нөгөө “Хүний хэрэгцээ цөм бүрэн” гэдэг шиг, бидний өдөр тутмын хэрэглээг хангах бүх зүйл байдаг. Харин супермаркетийн маркетингийн бодлого гэдэг зүйл бидний боддогоос ч илүү нарийн түвэгтэй зүйл байдаг аж. Чухам тэрхүү бодлого, судалгааны үр дүнд л барааны борлуулалт өсч, илүү олон үйлчлүүлэгчтэй болж чаддаг гэнэ шүү. Ингээд дэлгүүрүүд биднийг ямархуу зүйлээр татдагийг хамтдаа сонирхоцгооё.

Супермаркетууд биднийг хэрхэн хуурдаг вэ?


1. Улаан өнгөөр хэрэглэгчдийг татдаг
Та анзаарсан бол супермаркетуудын гаднах зарлал болон үнэ бичсэн цаас, худалдагчдын хувцас хүртэл улаан байх нь элбэг. Энэ нь худалдан авагчдын сэтгэл санааны байдлыг эрчимжүүлж, их зүйл худалдан авах гэнэтийн сэтгэл хөдлөлийг төрүүлдэг байна.



2. Барааны сагс болон тэргээ стандартаас том хийдэг
Сагс болон тэрэг нь анх 1938 онд зохион бүтээгджээ. Үүнээс хойш дэлгүүрүүд энэхүү тэргийг том байх тусмаа бараа илүү олон борлогддогийг мэдэж авсан байна. Үйлчлүүлэгчид том зайтай тэрэг түрэн явахдаа сэтгэл нь илүү уужирч, ямар нэгэн зүйл дутуу авсан мэт санагдан, чухал шаардлагагүй бараагаа ч худалдан авдаг ажээ.



3. Жимс хүнсний ногоог үүдэнд ойрхон байрлуулдаг
Ихэнх дэлгүүрүүдийн хүнсний ногоо, жимс жимсгэний тасаг нь хаалганаас нэг их холгүй байдаг шүү дээ. Энэ нь худалдан авагчдын нүдэнд амархан өртөхөөс гадна шинэхэн өнгөлөг жимс ногоог хүн харчихаад шууд яваад өнгөрч чадна гэж үү?



4. Өргөн хэрэглээний барааг хамгийн хол байрлуулдаг
Жишээ дурдья л даа: Сүү болон талх зэрэг нь дэлгүүрийн хамгийн эхний лангуун дээр байдаггүй. Энэ нь өргөн хэрэглээний барааг хэрэглэгч хайж явах явцдаа хажуугаар өнгөрөх олон төрлийн барааг харж сонирхох, авах боломжийг ч бүрдүүлдэг давхар зорилготой юм.



5. Тэд таны гэдсийг хэрхэн өлсгөхөө сайн мэддэг
Супермаркетуудад ил бэйкери байрлах нь элбэг. Шинэхэн талх, нарийн боовны анхилам үнэр, бяслаг нь урсаж харагдах зүсэм пицца болон чизбургерийг хараад та өлсөөгүй байсан ч  хорхойгоо дарах гэж заавал нэгийг авдаг л биз дээ? Таныг яг ингэнэ гэдгийг мэдээд л дэлгүүрүүдийн маркетинг дотроо бэйкери ажиллуулдаг.



6. Үнэтэй бараагаа зүүн талд нь байрлуулдаг
Ихэнх хүмүүс дэлгүүрт орж ирээд л зөнгөөрөө зүүн гар талаар нь эхэлж яван, тухайн талд байх бараануудыг хардаг. Тиймээс зүүн талдаа илүү үнэтэй, чанартай, өнгөлөг бараануудаа өрдөг байна.



7. Тэргэн дээр байдаг хүүхдийн суудал их учиртай
Тэд зүгээр ч нэг таны болон таны хүүхдийн тав тухыг хангах гэж түрдэг тэргэн дээрх хүүхдийн суудлыг хийгээгүй юм. Хүүхэд тэнд нэг л суусан бол өөрийн хүссэн зүйлийг авахуулах гэж оролдоно. Энэ үед та хүүхдээ уйлуулахгүйн тулд мэдээж юу хүссэнийг нь авч өгдөг шүү дээ. Ингээд л дэлгүүрийн далд маркетинг бүтэж байгаа нь тэр юм.



8. Хамгийн үнэтэй барааг ил тавьдаг
Ихэнх дэлгүүрүүд бараагаа өрөхдөө хамгийн үнэтэйг нь урдаа тавьж, хямдыг нь хойно нь “нуух” байдлаар тавьдаг. Үйлчлүүлэгчид мэдээж бүгдийг нь адилхан хэмээн боддог учир хамгийн эхний эгнээн дэх барааг л сонгодог ажээ.



9. Мах, махан бүтээгдэхүүнийг цагаан тавцан дээр тавьж зардаг
Мах болон махан бүтээгдэхүүнийг цагаан өнгөтэй хананы наана эсвэл цагаан өнгөтэй ил хөргөгчинд хийн хадгалдаг нь цаанаа учиртай. Энэ нь махны өнгийг илүү өнгөлөг, шинэ мэт харагдуулдаг бөгөөд худалдан авагчдын анхаарлыг ихээр татдаг байна.



10. Урамшуулал, бонус гэсэн үгээр үйлчлүүлэгчдээ хуурдаг
Энэ нь ялангуяа ахуйн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд болох угаалгын нунтаг, саван, шампунь, биеийн тос, ариун цэврийн хэрэглэлүүд дээр илүү их яригддаг. Нэгийг авбал нэгийг үнэгүй хэмээн хамтад нь боосон байхад ямар ч хүн илүү ашигтай хэмээн бодож сагсруугаа хийдэг байна.



11. Дотоод зохион байгуулалтандаа анхаарч, дулаан өнгөөр ханаа буддаг
Дэлгүүрүүд шаргал, улаан, улбар шар гэх мэт дулаан өнгөөр хана болон шалаа будсан байдаг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулж, тухайн орчинд илүү удаан баймаар сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ.



12. Кассынхаа дэргэд жижиг барааг байрлуулдаг
Кассын дэргэд ээлжээ хүлээн дугаарлах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед ямар ч хүн тухайн орчин тойрноо сонирхон харж, өөрийн эрхгүй “авчихмаар юм” хайж эхэлдэг байна.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()