Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ бүх үйл явдлын дараа тэр үнэн худлын заагт төөрөлдөж орхино. Гэвч яг үнэндээ үнэн гэдэг нь өөртөө итгэх итгэлээс л хамаардаг юм байна гэдгийг олж мэддэг билээ. Ингээд энэхүү хүүхэлдэйн кинон дээр гардаг гайхалтай үгсийг хүргэж байна. Та эдгээрийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ...
1. “Байгаа газраасаа урагшлахын тулд чи өмнөхөөсөө 2 дахин хурдтайгаар гүйх хэрэгтэй болдог.”
2. Бүх юмс өөрийн гэсэн зарчимтай. Гагцхүү чи түүнийг зөв цагт нь л олох хэрэгтэй.
3. Алиса: “Байж боломгүй, солиотой зүйлсэд итгэнэ гэдэг чинь үнэхээр байж боломгүй юм”
Бундын хатан: “Мэдээж бололгүй яахав. Ердөө л бага зэрэг туршлага хуримтлуулах хэрэгтэй. Би чиний насан дээр өдөр болгон л солиотой зүйлсэд итгэдэг байлаа”
4. “Толгойгоо алдана гэдэг тулааны хамгийн шившигтэй хэсэг”
5. “Маргааш гэдэг өдөр хэзээ ч байдаггүй. Өглөө босоод “Өнөөдөр чинь нөгөө маргааш байх нь ээ” гэж хэлэх боломжгүй биз дээ?”
6. “Амьдралын утгыг олж хардаггүй хүмүүс тэр “утга” гэх зүйлийг аль хэдийн олчихсон ч түүнийгээ мэддэггүй. Зарим нь бүр хайж ч үзээгүй байдаг”
7. “Урт хугацааны үерхэл гэдэг хамгийн том алдаа”
8. “Аливаа зүйлийг тайлбарлах хамгийн зөв зам бол өөрийн биеэр хийж батлах юм.”
9. “Хэрвээ хүн бүхэн ажил хийдэг байвал энэ ертөнц маш хурдан сөнөх байх даа”
10. “Хэвийн биш байх нь хэвийн л зүйл”
11. “Хэрэв толгой чинь хоосон бол хичнээн хөгжилтэй байгаад ч нэмэргүй”
12. “Миний хамгийн ихээр хүсэж байгаа зүйл бол цаг хугацааг гүйлгэх...”
13. “Тэр үргэлж надад сайн зөвлөгөө өгдөг байсан. Гэхдээ тэдгээрийг нь би хэзээ ч дагаж мөрдөж байсангүй”
14. “Битгий гунигла даа. Хэзээ нэгэн цагт бүх зүйл эв зүйдээ орж, яг л нэхээстэй тор шиг эмх цэгцтэй болно.”
15. “Ямар ч худал зүйлийг 3 удаа хэлэхэд үнэн болж хувирдаг”
16. “Бусдаас харахыг хүсдэггүй зангаа хэзээ ч битгий гарга.”
17. “10 шөнийн ганцхан шөнө нь л арай дулаахан. Харин үлдсэн 9 нь тэсэхэд ч бэрх хүйтэн байдаг. Амьдрал бол яг л тэр хүйтэн 9 шөнөтэй адил”
18. Алиса: Би аль замаар нь явбал дээр вэ?
Муур: Чи аль замаар нь явахыг илүү их хүсэж байна?
Алиса: Аль нь ч хамаагүй.
Муур: Тэгвэл хэнд хамаатай юм? Чи аль ч замаар явж болно.
19. “Хамгийн чухал зүйл бол өөртөө итгэлтэй байх. Бас бүх зүйлд тодорхой байх”
20. “Энэ хорвоо дээрх бүх зүйл ямар ч утгагүй байсан бол утгатай болгох гэж зүдрэх хэрэггүй байсан”
Видео